Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 150/ШШ2026/00038

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 150/ШШ2026/00038

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

     Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн * сумын *-р баг хөдөө хаягт  оршин суух * овгийн * /РД:*/-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

     Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, гэрч *, *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь *н сангийн аж ахуйд 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үр тарианы 2 дугаар бригадад тракторчоор ажилд орж ажилласан ба цэргийн албанд тэнцсэн учир 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр үүрэгт ажлаас чөлөөлөгдөж цэргийн албанд явсан. Цэргийн албанаас халагдаж ирээд * сангийн аж ахуйд 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Зах зээлийн үе шилжсэнтэй холбогдуулан * сангийн аж ахуйн нэр “* цогцолбор” болон өөрчлөгдсөн. 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс “* цогцолбор” нь “*” ББХК нэртэй болж өөрчлөгдөж хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн. “*” ББХК-д 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2 жил 10 сар 26 хоног ажилласан юм. Ингээд өндөр насны тэтгэвэрт орох гэтэл * сангийн аж ахуйд 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 1 жил 6 сар 19 хоног, “*” ББХК-д 1992 оны 01 дүгээр сарын 05- ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 2 жил 10 сар 26 хоног, нийт улсад 4 жил 5 сар 15 хоног ажилласан жилийн орсон гарсан тушаал олдохгүй байгаа учир Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд улсад 04 жил 05 сар 15 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч * нь шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасныг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хүсэлт гаргагч * нь * Нийтийн ахуй үйлчилгээний газарт 1988 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс 1991 оны 12 сарын 29-ний өдрийг хүртэл гуталчнаар, 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл “*” ХХК-д тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь:

 

Шүүх хуралдаанд:

 

1.Гэрч *гийн: “...Бид хоёр 1991 онд гэр бүл болсон. * цогцолборт 1991 оныг дуустал, 1992 оноос 1995 он хүртэл “*” бүрэн бус хариуцлагатай компанид хамт ажиллаж байсан. *ыг Гэр бүл болсноос хойш ажиллаж байсан байдлыг мэднэ...” гэх мэдүүлэг,

 

2.Гэрч *ын: Бид хоёр * сангийн аж ахуйд тракторын жолоочоор 1987 оноос: “...* нь 1988 оноос 1991 оны хооронд * сумын нийтийн аж ахуй үйлчилгээний төвд гуталчнаар ажиллаж байсан. Сар өдрийг нь нарийн сайн санахгүй байна. Эрүүл мэндийн шалтгаантай хагалгаанд орсон тул мартаж санаад байна. Би Архангай аймгийн * сумын нийтийн аж ахуй үйлчилгээний төвд 1991 оноос эхлэн хамт ажиллаж одоог хүртэл гуталчнаар ажиллаж байгаа...”  гэх мэдүүлэг,

 

3. 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нээсэн * дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тэдгээрийн бичилт /1991.01.20-1992.01.05-ны өдрийг хүртэл * цогцолборт тракторчноор  /хх-ийн 6-7-р хуудас/,

4. Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн  250 дугаартай тодорхойлолт /хх-ийн 8-р хуудас/

5. Сэлэнгэ аймгийн * сангийн аж ахуйн даргын 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 270 дугаартай “Ээлжийн амралт олгох” тухай тушаал /хх-ийн 9-р хуудас/,

6. Сэлэнгэ аймгийн * сангийн аж ахуйн даргын 1992 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн илүү цагаар ажиллуулах тухай тушаал /хх-ийн 10-р хуудас/,

7. Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумын “*” бүрэн бус хариуцлагатай компанийн 1993 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Болзол дүгнэх тухай” тушаал, /хх-ийн 11-р хуудас/, хүсэлт гаргагч *ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

          Хүсэлт гаргагч * 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын * сангийн аж ахуйн 2 дугаар бригадад тракторч, 1992 оны 01 дүгээр сарын 05-аас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “*” бүрэн бус хариуцлагатай компанид тракторын жолоочоор ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн боловч тухайн үеийн ажилд орсон болон чөлөөлөгдсөн тушаал шийдвэр байхгүй боловч ажиллаж байсан үеийн тушаал шийдвэр, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэхэд ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ын ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

          Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ын 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын * сангийн аж ахуйн 2 дугаар бригадад тракторч, 1992 оны 01 дүгээр сарын 05-аас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “*” бүрэн бус хариуцлагатай компанид тракторын жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар * овгийн *ыг 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын * сангийн аж ахуйн 2 дугаар бригадад тракторч, 1992 оны 01 дүгээр сарын 05-аас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “*” бүрэн бус хариуцлагатай компанид тракторын жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ДЭЛГЭРСАЙХАН