Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 150/шш2026/00041

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 150/ШШ2026/00041

Сэлэнгэ аймаг

 

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                           

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо * тоотод хаягт байрлах, * ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг * тоотод оршин суух, * овогт *ийн * /РД:*/-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 16,952,378.2 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэх хангуулах тухай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Зээлийн гэрээний үүрэгт 16,952,378.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Зээлдэгч * нь 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр *тай ЗГ-2001023746-2024/05/04 дугаартай Дижитал зээлийн гэрээ /Дижитал цалингийн зээл/ байгуулж, 8,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 15 сарын хугацаатайгаар зээлж, гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу сар бүрийн 05-ны өдөр буцаан төлөхөөр тохирсон.

Мөн тус банктай 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ЗГ4315140655 тоот Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ байгуулж, 8,000,000 төгрөгийг жилийн 16,2 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар зээлж, гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу сар бүрийн 05-ны өдөр буцаан төлөхөөр тохирсон. Зээлдэгч * нь 2025 оны 02 дугаар сараас зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн ба нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх талаар хариуцагчид удаа дараа мэдэгдэж, зээлийн төлбөрийг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу төлөхийг шаардсан боловч үр дүн гараагүй. Дээрх ЗГ-R001023746 тоот Дижитал зээлийн гэрээ болон ЗГ4315140655 тоот Зээл болон барьцааны гэрээг тус тус цуцалж, хариуцагч *аас:

ЗГ-R001023746 тоот Дижитал зээлийн гэрээний үндсэн өр 6,607,727.70 төгрөг, үндсэн хүү 387,166.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,908.49 төгрөг буюу тус гэрээний төлбөрт 7,001,803.09 төгрөг,

ЗГ4315140655 тоот Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/-ний үндсэн өр 9,389,487.73 төгрөг, үндсэн хүү 551,100.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,987.01 төгрөг буюу тус гэрээний төлбөрт 9,950,575.11 төгрөг. Нийт 16,952,378.2 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * “*” ХК-аас нэхэмжилсэн 16,952,378.02 төгрөгийг 2026.02.28-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сард 2,825,396.4 төгрөгөөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тайлбарыг гаргасан. /хавтаст хэргийн 52-р хуудас/

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...* ХК-ийн нэхэмжлэлтэй, *ад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,952,378.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага 16,952,378.2 төгрөгийг 2026.02.28-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүр 2,825,396.4 төгрөгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 53-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХК нь хариуцагч *ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,952,378.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * “*” ХК-аас нэхэмжилсэн 16,952,378.02 төгрөгийг 2026.02.28-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сард 2,825,396.4 төгрөгөөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг,

 

Нэхэмжлэгч “*” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...* ХК-ийн нэхэмжлэлтэй, *ад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,952,378.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага 16,952,378.2 төгрөгийг 2026.02.28-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүр 2,825,396.4 төгрөгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,952,378.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,712 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 121,356 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 121,356 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,952,378.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 242,712 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 121,356 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 121,356 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН