| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00452/И |
| Дугаар | 150/шш2026/00063 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 150/шш2026/00063
| 2026 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 150/ШШ2026/00063 | Сэлэнгэ аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: , * аймгийн * сум * дүгээр багийн * дүгээр байрны * тоотод оршин суух * овгийн овгийн * /РД*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг хаягт байрлах * ХХК /РД: */-д холбогдох, "*” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын Б/765 тоот сахилгын шийтгэл оногдуулах тушаалыг хүчингүй болгох тухай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...* ХХК-тай тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан ...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь шүүх хуралдаанд: “...Нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, цалингийн арга хэмжээ авсан тушаалыг өөрчилж, сануулах арга хэмжээ авахаар болсон. Хэрэгт эвлэрлийн гэрээ, хүсэлтийг хавсаргаж өгсөн...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *нь хариуцагч “*” ХХК-д холбогдуулан Гүйцэтгэх захирлын Б/765 тоот сахилгын шийтгэл оногдуулах тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч *шүүхэд хуралдаанд: “...Нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, цалингийн арга хэмжээ авсан тушаалыг өөрчилж, сануулах арга хэмжээ авахаар болсон. Хэрэгт эвлэрлийн гэрээ, хүсэлтийг хавсаргаж өгсөн...” гэж,
Зохигч эвлэрсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана...” гэж хуульчилжээ.
Иймд нэхэмжлэгч *ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “*” ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын Б/765 тоот сахилгын шийтгэл оногдуулах тушаалыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгч *ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “*” ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын Б/765 тоот сахилгын шийтгэл оногдуулах тушаалыг хүчингүй болгох тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч “*” ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ шүүхийн шийдвэрт зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН