| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0155/Э |
| Дугаар | 000164 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 000164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгч С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бэд холбогдох эрүүгийн 1725003590141 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Шанд багийн тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овгийн С-ийн Б
Шүүгдэгч С.Б нь 2017 оны 10 сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт сул явсан Монгол банхар нохойг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж Л.Тайвандоржид 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уг нохойг гудамжнаас авсан. Айлын нохой гэж мэдсэн, гинжээ чирээд явж байхаар нь гинжнээс нь бариад хөтлөж дагуулж яваад Шандын гудамжинд цагаан машинтай хоёр залууд 30.000 төгрөгөөр зарсан, хохирлоо төлсөн гэв.
-Хохирогч Л.Т-ийн ...2017 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 06 цаг 20 минутын үед гэрээсээ гараад ажил дээрээ байж байтал эхнэр Энхчимэг над руу 07 цаг 40 минутын үед утсаар холбогдоод нохойгоо алдсан байна гэж хэлсэн. Миний алдсан нохой Бүргээ дуудлагатай 4 настай монгол банхар байсан. Нохой хашаандаа төмөр шонгоос бүдүүн төмөр гинжтэй, нохойны зориулалтын хүзүүвчтэй байсан. Тухайн үед би хашааны эргэн тойрон яг ямар байдалтай байсан талаар хараагүй, харин хашаагаа тойроод харахад хашааны ар талд нохой гинжээ чирсэн болов уу гэмээр мөр байсан. Яг баталгаатай хэлэх хэцүү байна. Манай хашаа 45 дугаар гудамжны ертөнцийн зүгээр хамгийн зүүн талын зам дагуу 17 тоот хашаа байгаа юм. Харин манай нохой 45-16 тоот хашаа талдаа өөрийн хашааны дотор талд хашааны гол хэсэгт байдаг төмөр шонгоос уяатай байсан. Би нохойгоо 2 хоногийн өмнө гаргаж салхилуулаад шонгоос өөрөө уясан. Зориулалтын хүзүүвч 3 метр орчим урт гинжтэй. Цагаанчулуут багийн 45 дугаар гудамжны 2 тоотод амьдардаг М гэх ах халиун морьтой хүн банхар нохой хөтлөөд явж байхыг харсан байсан, тэгээд анх морьтой хүн авч явсан талаар мэдээлэл авсан. Тэгээд хяналтын камерыг шүүж үзэхэд камерт халиун морьтой хүн аваад явж байгаа нь бичигдсэн байсан. Хөрөнгийн үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй, учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн. Хохиролд 1.300.000 төгрөг бэлэн авсан. 200.000 төгрөг нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг /хх 35-38 ху/,
-Гэрч Ж.Мын: Тухайн өдөр 08 цаг өнгөрч байх үед Цагаанчулуут багийн 49 дүгээр гудамжны баруун талаар зүүн талын гудамжны урдаас халиун морьтой залуу улаан халтар банхар нохой цулбуураасаа уяад хөтлөөд явж байхыг би хараад ямар гоё нохой вэ? гэж бодож байсан. Тэгтэл 45 дугаар гудамж 17 тоотод амьдардаг залуу сүүлд нь нохой байдаггүй харсан уу? гэж асууж байсан, тэгэхээр нь би харсан зүйлээ хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 42 ху/
-Эд зүйлийн үнэлгээ тогтоосон Тольдох оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн ОЦ/17-263 дугаартай монгол банхар үүлдрийн нохой 1.500.000 төгрөг гэсэн дүгнэлт /хх 17-57 ху/
- Камерын бичлэгт үзлэг хийсэн Халиун зүсмийн морь унасан эрэгтэй хүн явж байх ба уг морь унаж яваа хүний гадуураа өмссөн хувцас нь бор өнгийн куртик, жинсэн өмд байна. Тухайн хүний унаж яваа морь нь халиун зүсмийн дэл нь буруу тал руугаа унжсан морь байх ба уг халиун зүсмийн морь унасан хүн хүзүүг нь ямар нэгэн юмаар уясан бололтой улаан халтар зүстэй, том хар өнгийн сэгсгэр үстэй нохой дагуулаад авч явж байгаа нь камерын дүрсэнд бичигдсэн байна гэх тэмдэглэл /хх 32 ху/
- Эд мөрийн баримт хураан авах тогтоол /хх 30 ху/
-С.Бийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01,28 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 65 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч С.Бийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Б нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутагт хүзүүвчээ чирч явсан Монгол банхар нохойг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж Л.Тайвандоржид 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Т-ийн Цагаанчулуут багийн 45 дугаар гудамжны 2 тоотод амьдьардаг М гэх ах халун морьтой хүн банхар нохой хөтлөөд явж харсан байсан, анх морьтой хүн авч явсан талаар мэдээлэл авсан. Тэгээд хяналтын камерыг шүүж үзэхэд камерт халиун морьтой хүн аваад явж байгаа нь бичигдсэн байсан гэсэн мэдүүлэг /хх 35-38 ху/, гэрч Ж.Мын: Тухайн өдөр 08 цаг өнгөрч байх үед Цагаанчулуут багийн 49 дүгээр гудамжны баруун талаар зүүн талын гудамжны урдаас халиун морьтой залуу улаан халтар банхар нохой цулбуураасаа уяад хөтлөөд явж байсан гэсэн мэдүүлэг /хх 42 ху/, ОЦ/17-263 дугаартай шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Л.Тайвандорж нь шүүгдэгчээс хохирол 1.300.000 төгрөг авсан үлдсэн 200.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, хохирол бүрэн төлөгдсөн, хохиролтой холбоотой санал хүсэлтгүй тухай баримт хэрэгт авагдсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. /хх 38 ху/
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Б.Бүжинлхам
Шүүгдэгч С.Баатарсүх
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Баатарсүхэд холбогдох эрүүгийн 1725003590141 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Шанд багийн 32-24 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Олон хоньт овгийн Сэдэдийн Баатарсүх /регистерийн дугаар НМ71021418/.
Шүүгдэгч С.Баатарсүх нь 2017 оны 10 сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт сул явсан Монгол банхар нохойг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж Л.Тайвандоржид 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч С.Баатарсүх нь шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уг нохойг гудамжнаас авсан. Айлын нохой гэж мэдсэн, гинжээ чирээд явж байхаар нь гинжнээс нь бариад хөтлөж дагуулж яваад Шандын гудамжинд цагаан машинтай хоёр залууд 30.000 төгрөгөөр зарсан, хохирлоо төлсөн гэв.
-Хохирогч Л.Тайвандоржийн ...2017 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 06 цаг 20 минутын үед гэрээсээ гараад ажил дээрээ байж байтал эхнэр Энхчимэг над руу 07 цаг 40 минутын үед утсаар холбогдоод нохойгоо алдсан байна гэж хэлсэн. Миний алдсан нохой Бүргээ дуудлагатай 4 настай монгол банхар байсан. Нохой хашаандаа төмөр шонгоос бүдүүн төмөр гинжтэй, нохойны зориулалтын хүзүүвчтэй байсан. Тухайн үед би хашааны эргэн тойрон яг ямар байдалтай байсан талаар хараагүй, харин хашаагаа тойроод харахад хашааны ар талд нохой гинжээ чирсэн болов уу гэмээр мөр байсан. Яг баталгаатай хэлэх хэцүү байна. Манай хашаа 45 дугаар гудамжны ертөнцийн зүгээр хамгийн зүүн талын зам дагуу 17 тоот хашаа байгаа юм. Харин манай нохой 45-16 тоот хашаа талдаа өөрийн хашааны дотор талд хашааны гол хэсэгт байдаг төмөр шонгоос уяатай байсан. Би нохойгоо 2 хоногийн өмнө гаргаж салхилуулаад шонгоос өөрөө уясан. Зориулалтын хүзүүвч 3 метр орчим урт гинжтэй. Цагаанчулуут багийн 45 дугаар гудамжны 2 тоотод амьдардаг Мөнхбаяр гэх ах халиун морьтой хүн банхар нохой хөтлөөд явж байхыг харсан байсан, тэгээд анх морьтой хүн авч явсан талаар мэдээлэл авсан. Тэгээд хяналтын камерыг шүүж үзэхэд камерт халиун морьтой хүн аваад явж байгаа нь бичигдсэн байсан. Хөрөнгийн үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй, учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн. Хохиролд 1.300.000 төгрөг бэлэн авсан. 200.000 төгрөг нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг /хх 35-38 ху/,
-Гэрч Ж.Мөнхбаярын: Тухайн өдөр 08 цаг өнгөрч байх үед Цагаанчулуут багийн 49 дүгээр гудамжны баруун талаар зүүн талын гудамжны урдаас халиун морьтой залуу улаан халтар банхар нохой цулбуураасаа уяад хөтлөөд явж байхыг би хараад ямар гоё нохой вэ? гэж бодож байсан. Тэгтэл 45 дугаар гудамж 17 тоотод амьдардаг залуу сүүлд нь нохой байдаггүй харсан уу? гэж асууж байсан, тэгэхээр нь би харсан зүйлээ хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 42 ху/
-Эд зүйлийн үнэлгээ тогтоосон Тольдох оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн 2017 оны 10 сарын 31-ний өдрийн ОЦ/17-263 дугаартай монгол банхар үүлдрийн нохой 1.500.000 төгрөг гэсэн дүгнэлт /хх 17-57 ху/
- Камерын бичлэгт үзлэг хийсэн Халиун зүсмийн морь унасан эрэгтэй хүн явж байх ба уг морь унаж яваа хүний гадуураа өмссөн хувцас нь бор өнгийн куртик, жинсэн өмд байна. Тухайн хүний унаж яваа морь нь халиун зүсмийн дэл нь буруу тал руугаа унжсан морь байх ба уг халиун зүсмийн морь унасан хүн хүзүүг нь ямар нэгэн юмаар уясан бололтой улаан халтар зүстэй, том хар өнгийн сэгсгэр үстэй нохой дагуулаад авч явж байгаа нь камерын дүрсэнд бичигдсэн байна гэх тэмдэглэл /хх 32 ху/
- Эд мөрийн баримт хураан авах тогтоол /хх 30 ху/
-С.Баатарсүхийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01,28 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 65 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч С.Баатарсүхийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Баатарсүх нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутагт хүзүүвчээ чирч явсан Монгол банхар нохойг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж Л.Тайвандоржид 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Тайвандоржийн Цагаанчулуут багийн 45 дугаар гудамжны 2 тоотод амьдьардаг Мөнхбаяр гэх ах халун морьтой хүн банхар нохой хөтлөөд явж харсан байсан, анх морьтой хүн авч явсан талаар мэдээлэл авсан. Тэгээд хяналтын камерыг шүүж үзэхэд камерт халиун морьтой хүн аваад явж байгаа нь бичигдсэн байсан гэсэн мэдүүлэг /хх 35-38 ху/, гэрч Ж.Мөнхбаярын: Тухайн өдөр 08 цаг өнгөрч байх үед Цагаанчулуут багийн 49 дүгээр гудамжны баруун талаар зүүн талын гудамжны урдаас халиун морьтой залуу улаан халтар банхар нохой цулбуураасаа уяад хөтлөөд явж байсан гэсэн мэдүүлэг /хх 42 ху/, ОЦ/17-263 дугаартай шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Баатарсүхийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Л.Тайвандорж нь шүүгдэгчээс хохирол 1.300.000 төгрөг авсан үлдсэн 200.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, хохирол бүрэн төлөгдсөн, хохиролтой холбоотой санал хүсэлтгүй тухай баримт хэрэгт авагдсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. /хх 38 ху/
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баатарсүхийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баатарсүхэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баатарсүх нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Баатарсүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.