| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2026/00053/И |
| Дугаар | 150/шш2026/00065 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 150/шш2026/00065
| 2026 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 150/ШШ2026/00065 | Сэлэнгэ аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо *-р хороолол, *- тоот хаягт байрлах “* ББСБ” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймаг * сум *-р баг * тоот хаягт оршин суух, *д (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 473,540.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Хариуцагч Монгол Улсын иргэн * нь манай байгууллагаас 2024 оны 11- р сарын 08-ны өдөр 31928 тоот зээлийн гэрээг байгуулж хэрэглээний зориулалтаар 200,000 ( хоёр зуун мянган) төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.1%-ийн хүүтэй авсан. Тус зээлийг авснаас хойш огт төлөлт хийгээгүй. Удаа дараа өөрийнх нь болон холбоо барих хүний холбогдох утас руу дуудлага хийж, мэссэж илгээн, аман болон бичгэн хэлбэрээр шаардлага хүргүүлсэн боловч удаа дараа биелүүлээгүй өнөөг хүрсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцож зээлийн 385 хоногийн нэмэгдүүлсэн хүү 41,010.41 төгрөг, үндсэн зээлийн 415 хоногийн хүү 221,030.13 төгрөг, үндсэн зээлийн 200,000.00 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, шуудангийн зардал 6500 төгрөг, нийт 473,540.54 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж тус байгууллагад олгож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг шийдэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 38-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 473,540.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг шийдэж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 473,540.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,856 төгрөгийг 50 хувь бууруулан тогтоож, 7,428 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 473,540.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 14,856 төгрөгийг 50 хувь бууруулан тогтоож, 7,428 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН