2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2026/02471

 

 

 

 

 

 

 

     2026           03              05                                            192/ШШ2026/02471

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-ид холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 27,297,198 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 0260 дугаар гэрээгээр “******* ******* *******” ХХК-ийн захирал *******той үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх түрээсийн гэрээ байгуулан 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хот, ******* дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 9г барилгын, 4 дүгээр давхрын 292.5 м.кв талбайтай оффисын байраа сарын 13,000,000 төгрөгөөр 2028 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл түрээслэхээр болсон. Хариуцагч “******* ******* *******” ХХК-ийн захирал ******* нь түрээсийн гэрээний төлбөрт 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тооцон нийт 39,280,000 төгрөг төлсөн ба 2025.01.27-2025.06.27-ны өдөр хүртэл 5 сарын төлбөр буюу 65,000,000 төгрөг төлөх байсан ба үлдэгдэл 25,720,000 төгрөгийг ашиглалтын зардалд 1,577,198 төгрөгийг төлөлгүйгээр 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр оффисын байрыг чөлөөлөн гарсан болно. Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл болон ашиглалтын зардлын нийт 27,297,198 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү гэжээ.

Зохигч талууд болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар эвлэрлийн гэрээндээ: Бид дараах нөхцөлөөр эвлэрч гэрээ байгууллаа. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын 14,297,198 төгрөгөөс татгалзаж, үлдэх 13,000,000 төгрөгийг хариуцагч тал 45 хоногийн хугацаанд 3 хуваан 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцов. Мөн хариуцагч талд нэхэмжлэгч тал нь хариуцагчийн гаргаж өгсөн эд хөрөнгийн жагсаалтын дагуу 2 ширхэг ванн, 2 ширхэг суултуур, 3 ширхэг тосгуур иж бүрдлийн хамт, 8 ширхэг хурлын сандал, 1 ширхэг суурьтай хурлын телевиз, 1 ширхэг оффис захирал ширээ, 1 ширхэг хоолны ширээ, 1 ширхэг хогийн сав зэргийг хүлээлгэн өгсөн болно. Хариуцагч тал нэхэмжлэгч талаас одоо ахин нэхэмжлэх эд хөрөнгө байхгүй болно гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “******* ******* *******” ХХК-ид холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 27,297,198 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 14,297,198 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 5,000,000  тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй, “******* ******* *******” ХХК-ид  холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 27,297,198 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 14,297,198 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 5,000,000  тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч “******* ******* *******” ХХК-иас 147,218 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,436/286,550+7,886/ төгрөгөөс 147,218 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан *******д тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч “******* ******* *******” ХХК нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     ***