Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 150/шш2026/00054

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 150/ШШ2026/00054

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

     Хүсэлт гаргагч: * аймгийн * сумын * дугаар баг “*” хөдөө оршин суух хаягтай, * овгийн *РД:*)-ын хүсэлттэй,

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

     Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, *, гэрч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*тэй гэр бүл болон 1975, 1980, 1982, 1986 1988 онуудад 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. 2007 онд манай гэр бүл галд өртөж бичиг баримт маань шатаж устсан болно Манай нөхөр нас барсан. Гэрлэлтийн баталгаа байхгүй учраас хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлтэй байна...” гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч * нь *тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

Хүсэлт гаргагч * нь *тэй 1975 оноос 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр буюу *ийг нас барах хүртэл хамтын амьдралтай байсан болох нь:

 

Шүүх хуралдаанд: Гэрч *гийн өгсөн: “...Би энэ айлд 1992 онд бэр нь болсон. 1992 онд намайг бэр болж ирэхэд гэр бүл болсон байсан. * нар дундаасаа 3 хүү, 2 охинтой.  * өнгөрсөн оны 03 дугаар сарын 31-ний өдөр нас барсан...” гэх мэдүүлэг,

Гэрч *ийн өгсөн: “...Би энэ хүмүүстэй садан төрлийн холбоо байхгүй. Гэхдээ эдгээр хүмүүсийг гэр бүл байсныг нь мэднэ * нас бараад 1 жил болж байна...” гэх мэдүүлэг,

 

Хүсэлт гаргагч *, * нарын гэрлэсний бүртгэлгүй талаар албан тоот /хх-ийн 5-р хуудас/,

 *ийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 6-р хуудас/,

1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн эрэгтэй Батмөнхийн Отгонбат, 1985 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн эрэгтэй *,  1975 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн эмэгтэй *, 1982 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн эмэгтэй *, 1980 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн * нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 7-11-р хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16-р хуудас/, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

* нь нөхөр *тэй 1975 оноос эхлэн хамт амьдарсан бөгөөд нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах гэтэл албан ёсны гэр бүл болсон талаар баримт байхгүй бөгөөд 1975 оноос хойш *ийг нас барах хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар * нь *тэй 1975 оноос 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл /*ийг нас барах хүртэл/ хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч * нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар * *тэй 1975 оноос 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр буюу *ийг нас барах хүртэл нь хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ДЭЛГЭРСАЙХАН