| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/0402/И |
| Дугаар | 141/ШШ2026/00057 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 141/ШШ2026/00057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн даргаар Б.Батхүүг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ....... багт оршин суугч Б овогт В Рийн нэхэмжлэлтэй, “Ажиллаж байсан байдлаа болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Рнь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1971 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх бригадад төрсөн. 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөө мал маллаж байсан. Би 55 нас хүрч тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр олгохдоо миний нэр буруу бичигдсэн учир ажилласан жилээ болон бичиг баримтыг жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Завхан аймгийн Нөмрөг сумын “Их-Эхлэлт” нэгдлийн Баянзүрх бригадад малчнаар ажиллаж байсан мөн 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн В.Р гэсэн хөдөлмөрийн дэвтрийн, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 08136557 дугаартай архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч нь В Р мөн болохыг тус тус тогтоож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Тус Хөдөлмөрийн дэвтэр болон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр В Р мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч В.Рнь бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Завхан аймгийн Нөмрөг сумын Их-Эхлэлт нэгдлээс В Р нэрээр нээн олгож, нэгдлийн тамга дарж баталгаажуулсан хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б овогт В Р,
1989 оны 03 дугаар сарын 18-ны өдөр В Р /1971 оны 02 сарын 07-нд төрсөн/ нэрээр нээн олгож, цэргийн хэлтсийн тамга дарж баталгаажуулсан ..... дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Б овогт В Р мөн болох нь:
- Б овогт В Р ........ дугаарын регистртэй иргэний үнэмлэхийн хуулбар,
- Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ......дугаартай “...В Р БХЯ-ны сайдын 1989.09.26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар Завхан аймгаас 1989.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 065 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1991.09.04-ний өдрийн 669 дүгээр тушаалаар 1991.09.07-ны өдөр 688519 дугаарын цэргийн батлахтай халагдсан...” гэсэн лавлагаа болон цэргийн албанд татагчдын анкетын хуулбар
- 1989 оны 03 дугаар сарын 18-ны өдөр В Рид олгосон цэргийн батлахын эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбар хувь,
- Завхан аймгийн Нөмрөг сумын Их-Эхлэлт нэгдлээс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдөр В Рийн ажилд орсныг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр дахь мэдээлэл /хөдөлмөрийн дэвтрийн эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбар хувь/,
- Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаартай “...Тэгүүлэгч өөрөө В Н ... настай эрэгтэй, эхнэр Т Д, ..... эмэгтэй, В Р, ....настай, эрэгтэй...” гэсэн 1989 оны хүн амын тооллогын лавлагаа
- Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаартай “...Тэгүүлэгч өөрөө В Р 1971 оны 02 дугаар сард төрсөн ...настай эрэгтэй, эхнэр Ж О., ...... сард төрсөн, ... настай эмэгтэй, охин Рийн И. ...... сард төрсөн, 3 настай эмэгтэй, хүү Рийн М. .... сард төрсөн, 2 настай...” гэсэн 2000 оны хүн амын тооллогын лавлагаа,
- “...В Р ...... өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. Эцэг Н В.., эх Т.. Д.... гээд 1971 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ... дугаарт бүртгэв...” гэсэн төрсний гэрчилгээний хуулбар,
- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...В Р РД:.... эрэгтэй, ....... өдөр төрсөн, 10 жилийн 10-р ангийн сурагч, эрхэлж эхэлсэн он 1971, бүртгэсэн 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,
- 2002 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Иргэний үнэмлэх авах “...Б овогт В Р, /..../ гээд эхнэр Ж О., охин Рийн И., хүү Рийн М.....” гэсэн өргөдөл
- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...В Р ... Ажилладаг байгууллага: Малчин...” гэж тэмдэглэсэн 1995 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлтэй гэрлэлтийг бүртгэх анкет ХААТР-15 дугаартай маягтын хуулбар,
- Гэрч Д.М. “...В.Рийн аав ээжтэй хамт айл аймаг амьдарч байсан учраас хүү болох В.Рийн талаар сайн мэднэ. В.Р1989 онд цэрэгт яваад 1991 онд халагдаж ирж байсан. Тухайн үед би сумандаа мал зүйч хийж байсан учраас айлуудаар явж малын эм тариа тарааж өгөхдөө В.Рнь аав ээжийнхээ хамт мал малладаг байсан учраас би бүртгэл дээрээ нэрийн бичиж авдаг байсан. Тэгэхэд нэрийн В.Ргэж бичигддэг байсан. Тухайн үеийн ажилтнуудын бичилтээс болж нэр нь зөрүүтэй бичигддэг зүйл байдаг байсан. Миний мэдэхийн В.Рнь нэрээ сольж байгаагүй...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Т.Т. “...: В.Рнь манай дээд ангид суралцдаг мөн нэг нутагт ажиллаж амьдарч байсан учраас сайн танина. В.Рийг нэрийг яг яаж бичдэг талаар нь бол мэдэхгүй байна. Гэхдээ би В Р нэрээр нь сайн мэднэ. Тухайн үед дээр үеийн хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж нэрийн зөрүү их гардаг байсан учраас В.Рийг дуудлагаараа буюу янз бүрээр нь нэрийн алдаатай бичсэн байх гэж бодож байна. Миний мэдэхийн нэрээ сольж байгаагүй...” гэсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж Завхан аймгийн Нөмрөг сумын Их-Эхлэлт нэгдлээс В Р нэрээр нээн олгож, нэгдлийн тамга дарж баталгаажуулсан хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б овогт В Р,
1989 оны 03 дугаар сарын 18-ны өдөр В Р /....... төрсөн/ нэрээр нээн олгож, цэргийн хэлтсийн тамга дарж баталгаажуулсан ..... дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Б овогт В Р мөн болохыг тогтоож шийдвэрлэв.
Иймд нэхэмжлэгч В.Рийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төлсөн бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хоёр нэхэмжлэлийн шаардлагын нэгээс нь татгалзсан тул уг татгалзсан нэхэмжлэлийн шаардлагад төлөгдөх 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, 105,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Нөмрөг сумын Их-Эхлэлт нэгдлээс В Р нэрээр нээн олгож, нэгдлийн тамга дарж баталгаажуулсан хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б овогт В Р,
1989 оны 03 дугаар сарын 18-ны өдөр В Р /...... төрсөн/ нэрээр нээн олгож, цэргийн хэлтсийн тамга дарж баталгаажуулсан .... дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Б овогт В Р мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Рнь улсын тэмдэгтийн хураамж 140,400 төлсөн бөгөөд 105,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн татгалзсан нэхэмжлэлийн шаардлагад төлөгдөх 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35,100 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ