Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 629

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Арай,

Улсын яллагч: Л.Соёмбо /томилолтоор/,

           Шүүгдэгч: Ж.Бөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Бт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805035230666 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ж.Б, 1974 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эдийн засагч мэргэжилтэй, “Шинэ Монгол дэвшил” ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..., урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Ж.Бнь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 16 цаг 20 минутын орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Булл” хоолны газрын үүдэнд Г.Шыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өөрийн найз О, Батаа нарын хамт Булл хоолны газар хоолонд орж 2 шил архи уугаад гарцгаасан. Гараад шатаар буухад манай хамаатны Б таарахаар нь би дуудсан. Ойрд уулзаагүй байсан, урьд нь Б бид хоёр цуг ажилладаг байсан. Тэгээд уулзаж байхад Шгэх залуу ирээд “та хэн юм” гэсэн тэгээд маргаан үүссэн. Маргаанаас болж би Шыг хоёр алгадсан. Манай найзууд салгасан. Тэгсэн Шараас хүрч ирсэн. Өглөө нь Шнад руу яриад та намайг цохьсон, миний хамар хугарсан гэж хэлэхээр нь би хамар хугарах зүйл болоогүй гэж хэлсэн. Шцагдаа шүүхээр явна гэхээр нь тэг гэж хэлсэн. Шыг цохисноо хүлээн зөвшөөрч байна. Хохирогч надаас ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй. Би утсаар залгахаар авахгүй болохоор нь мессэж бичсэн” гэв.

Хохирогч Г.Шын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр би Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Булл хоолны газарт ах Ш, ажилтан Мийгаа, танил ах Б нарын хамт хоолонд орчихоод гарч ирээд машин руугаа суух гээд явж байсан чинь Б гэх зүс таних хүн хоолны газраас гарч ирсэнээ хамт явсан Б ахыг нааш ир гээд дуудсан. Тэр үед Б ах мэндлэхээр нь би бас араас нь мэндлээд очсон чинь Б ахыг Б үгийн зөрүүгүй нэг удаа толгой руу нь цохихоор нь би “та яагаад хүн цохиж байгаа юм бэ” гэсэн чинь өөдөөс Б “та нар надтай таарах болоогүй шүү” гэснээ миний нүүр рүү зүүн гараараа нэг удаа цохихоор нь би “яагаад намайг цохиж байгаа юм” гэсэн чинь дахиад 2 удаа нүүр рүү цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

Гэрч Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...машинд суух гэж байхад хүн дуудахаар нь харсан чинь Б гэх хамаатны ах байхаар нь би машинаас бууж очоод мэндэлсэн чинь Б ах миний нүүр рүү нэг удаа алгадсан. Тэр үед Шхүрч ирээд надаас Б ахыг салгаад “та яагаад зүгээр байгаа хүн алгаддаг юм” гээд маргалдсан. Би тухайн үед цохиулаад нүдний шилээ аваад цаашаагаа явсан. Сүүлд камерийн бичлэг дээр Б, Шыг 2 удаа цохиж байгаа бичлэг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 14/,

Гэрч Г.Шын мөрдөн байцаалтад өгсөн: “...би түрүүлж гараад машинаа авчираад байж байхад Б ах түрүүлж гарч ирээд машин руу сууж байсан чинь Шараас нь гарч ирсэн. Энэ үед Б ахыг нэг хүн дуудаад байсан. Б ах гараад тэр хүн дээр яваад очсон чинь нөгөө хүн нь Б ахын нүүр рүү гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би буугаад очсон чинь дүү Шнөгөө хүнийг “та яагаад зүгээр байгаа хүн цохьдог юм” гэсэн чинь Шыг нөгөө хүн нүүр рүү нь гараараа 3-4 удаа цохьсон. Тэгээд Шяагаад цохиж байгаа юм гээд маргалдаж байгаад салсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15/,

Шинжээчийн 7996 тоот дүгнэлтэд: “...Г.Шын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-н 23/,

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидинд үзлэг хийсэн: “...Г.Ш Ж.Бтэй ирж юм ярих үед цаанаас нь цагаан цамцтай Б ирээд юм ярилцаж байгаад Б хохирогч Г.Шын нүүрэнд нэг удаа цохиж аваад хоорондоо юм ярилцаж зогсож байгаад Б дахин хохирогч Г.Шын нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж авч байх бөгөөд энэ үед ойролцоо байсан хамт явж байсан хүмүүс салгаж байгаа бичлэг...” гэх тэмдэглэл /хх-н 8/,

Яллагдагчаар Ж.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бийг түлхээд цааш нь явуулсан. Тэгтэл Шгэх залуу хажуунаас чи хэн юм бэ гээд хүрээд ирэхээр нь би маргалдаад... гараа татаж авах гэж байгаад зүүн талын хацар луу нь алгадсан, Шыг 2 удаа хацар, шанаа руу нь гараараа цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 35/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 7/, компьютер томографийн оношлогоо /хх-н 24-25/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 41-56/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ж.Бнь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 16 цаг 20 минутын орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Булл” хоолны газрын үүдэнд Г.Шыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Шын: “...Б ахыг Б үгийн зөрүүгүй нэг удаа толгой руу нь цохихоор нь би “та яагаад хүн цохиж байгаа юм бэ” гэсэн чинь өөдөөс Б “та нар надтай таарах болоогүй шүү” гэснээ миний нүүр рүү зүүн гараараа нэг удаа цохихоор нь би “яагаад намайг цохиж байгаа юм” гэсэн чинь дахиад 2 удаа нүүр рүү цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/, гэрч Д.Бийн: “...машинд суух гэж байхад хүн дуудахаар нь харсан чинь Б гэх хамаатны ах байхаар нь би машинаас бууж очоод мэндэлсэн чинь Б ах миний нүүр рүү нэг удаа алгадсан. Тэр үед Шхүрч ирээд надаас Б ахыг салгаад “та яагаад зүгээр байгаа хүн алгаддаг юм” гээд маргалдсан. Би тухайн үед цохиулаад нүдний шилээ аваад цаашаагаа явсан. Сүүлд камерийн бичлэг дээр Б Шыг 2 удаа цохиж байгаа бичлэг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 14/, гэрч Г.Шын: “... Б ахыг нэг хүн дуудаад байсан. Б ах гараад тэр хүн дээр яваад очсон чинь нөгөө хүн нь Б ахын нүүр рүү гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би буугаад очсон чинь дүү Шнөгөө хүнийг “та яагаад зүгээр байгаа хүн цохьдог юм” гэсэн чинь Шыг нөгөө хүн нүүр рүү нь гараараа 3-4 удаа цохьсон. Тэгээд Шяагаад цохиж байгаа юм гээд маргалдаж байгаад салсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15/, шинжээчийн 7996 тоот дүгнэлт, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Бнь согтуурсан үедээ хохирогч Г.Штой маргалдан бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Шын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь хавтаст хэргийн материал танилцуулсан баримтад нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй, хуулийн дагуу шийдэж өгнө үү /хх-н 58/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ж.Бийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Ж.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Бнь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ надад торгуулийн ял оногдуулж, уг ялыг богино хугацаанд төлөх боломжтой гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ж.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ж.Бт шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР