Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 141/ШШ2026/00061

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

       хэрэгсэхгүй болгох тухай

           

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,

Нэхэмжлэгч: З.а.Т.с.д.с.д.п.г нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: ............. багт оршин суугч Тийн Баас “Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр болох 889,125 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийг төлөөлж З.а.Т.с.д.с.д.п.г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...З а Засаг даргын 2022 оны ..... дугаартай захирамжаар иргэн Т.Баас цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах шийдвэрийн дагуу 889,125 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн ...... /Цэргийн мөнгөн төлбөрийн дансанд төвлөрүүлж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Т.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас нэхэмжилсэн цэргийн албаны дүйцүүлэх мөнгөн төлбөр болох 899,125 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч З.а.Т.с.д.с.д.п.г нь хариуцагч Т.Баас “Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр болох 889,125 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Б нь “...Миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас нэхэмжилсэн цэргийн албаны дүйцүүлэх мөнгөн төлбөр болох 899,125 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу 899,125 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлөгдөх 26,129 төгрөгийн тал хувь болох 13,064.5 төгрөгийг хариуцагч Т.Баас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

 

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ТУС ТУС УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөн З.а.Т.с.д.с.д.п.г хариуцагч Т.Баас “Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөр болох 889,125 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 899,125 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлөгдөх 26,129 төгрөгийн тал хувь болох 13,064.5 төгрөгийг хариуцагч Т.Баас гаргуулж гаргуулж улсын орлого болгосугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                             П.ДОРЖБАЛ