Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 141/ШШ2026/00063

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

       хэрэгсэхгүй болгох тухай

           

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,

Нэхэмжлэгч: ........тоотод оршин суугч Ц овогт Д Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.а.Т.с.З.дхолбогдох “Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай”  нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Гнь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай захирамжаар Тосонцэнгэл сумын Тохижилт үйлчилгээний албаны ОНОААТУГ-ЫН захирлаар томилогдсон. Гэтэл намайг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11 дугаартай захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 19.1, 19.2, 20 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 30.2-т заасныг үндэслэн тохижилт үйлчилгээний алба ОНОТААТУГ-ЫН дарга Д.Г томилогдсон өдрөөс хойш эрх бүхий албан тушаалтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаагүй, аж ахуй нэгжийн жилийн төлөвлөгөөг төлөвлөж байгуулж, тайлант ажлаа дагнуулж байгаагүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зэрэг зөрчлийг удаа дараа гаргаж байгаа тул 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан үндэслэл болох “..ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлыг томилохдоо гэрээ байгуулна. ..Захирал гэрээгээ тохиролцсон үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх бодит шалтгаангүй бол түүнийг ажлаас халах үндэслэл болно.” гэх заалтын урьдчилсан нөхцөл нь томилох эрх бүхий албан тушаалтан өөрөө захиралтай гэрээг эхэлж байгуулах үүрэгтэй. Харин дараа нь томилогдсон захирал нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол түүнийг ажлаас халах үндэслэл болохоор хуульчилсан байна. Мөн ажлаас чөлөөлсөн сумын Засаг даргын захирамжид Хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй гэсэн байх боловч Хөдөлмөрийн хуульд зааснаар ажилтныг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.2 дахь хэсгийг үндэслэсэн нь ойлгомжгүй байна. Засаг дарга Т.Бямбарагчаа нь Засаг даргаар томилогдсоноос хойш 1 жилийн хугацаанд удаа дараа ажлаа өгөхийг 4 удаа амаар хэлээд байсан учир би хүсэлт өгөхгүй байхаар манай ажилчидтай бүгдтэй нь дуудаж уулзан ажилчдын чинь дэргэд албан ёсоор ажлаа өгөхийг шаардаж байна. Таныг байгаа цагт би хамтарч ажиллахгүй бусад удирдлагууд таны аашинд тохируулж ажиллаж чадахгүй гээд байгаа би таныг халах эрх надад байна. За яахав өөрийнх нь хүсэлтийг авъя гэж харж байхад ингээд байгаад байдаг. Нягтлан нярав та З ажлаа бод гэж ажилчдын дэргэд дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн болохоо сонсох ажиллагааны үед тайлбарлаж байсан болно. Миний хувьд ажлын тайланг тухай бур гаргаж, өгсөн ууpэг даалгаврыг биелүүлж, алдаа Энэ талаар Улиастай сум дахь хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах урван талт хороонд хандсан. Иймд миний хууль ёсны эрх, ашиг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Тохижилт үйлчилгээний алба ОНОТААТУГ-ын даргаар Д.Г намайг эгүүлэн томилж, 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс шуух хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч  Д.Гнь  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хариуцагч Т.Б тайлбартай танилцлаа татгалзах зүйлгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч З.а.Т.с.З-ын Т.Бшүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие З.а.Т.с.З.Т.Б нь нэхэмжлэгч Д.Г гаргасан “Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд дээрх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Гнь хариуцагч З.а.Т.с.З.д холболдогдуулан “Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.а.Т.с.З. Т.Б нь шүүхэд “...Миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Т.Б нь нэхэмжлэгч Д.Г гаргасан “Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд дээрх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч Т.Б  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт “Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ТУС ТУС УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Гнэхэмжлэлтэй хариуцагч З.а.Т.с.З.дхолбогдох “Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Гнь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                       ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ