2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 193/ШШ2026/00359

 

        Тусгайлсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг,*******,*******,*******анд байрлах, ******* ХК /РД:*******/

 

Хариуцагч: *******,*******,,од оршин суух, ийн /РД:/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 17,106,884.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б. 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, 13,623,000 төгрөгийн хэрэглээний зээл авч, №2010107026 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж нийт 17,106,884.06 төгрөгийн өр төлбөр үүссэн. Иймд Б.гаас зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 12,714,800 төгрөг, үндсэн хүү 4,134,887.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 257,196.52 төгрөг нийт 17,106,884.06 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч зээлийн төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бүхэлд нь төлж барагдуулсан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Б.гаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 17,106,884.06 төгрөг гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага, үйл баримт, зээлийн тооцоололд үл марган үндсэн зээлийн төлбөр 12,714,800 төгрөг, үндсэн хүү 4,134,887.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 257,196.52 төгрөг нийт 17,106,884.06 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр ирүүлсэн тайлбар, төлбөр төлсөн баримт зэргээр тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 17,106,884.06 /арван долоон сая нэг зуун зургаан мянга найман зуун наян дөрвөн төгрөг, зургаан мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ийн биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,484 /хоёр зуун дөчин гурван мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 121,742 /нэг зуун хорин нэгэн мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийг хариуцагч Б.гаас гаргуулж, 121,742 /нэг зуун хорин нэгэн мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ