Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 302/ШШ2025/00984

 

20251112 302/ШШ2025/00984

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн
шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Н сумын 3 дугаар багт оршин суух, Х овогт Б.А
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Н сумын Партизан нэгдэлд 1986 оны 07 дугаар
сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж
байсан байдал болон Б аймгийн Н сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус
тустогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.А нь шүүхэд Б аймгийн Н сумын Партизан нэгдэлд 1986 оны 07
дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малчнаар
ажиллаж байсан байдал болон Б аймгийн Н сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж
малчин байсныг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасанба хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн
шаардлагаа Б аймгийн Н сумын Партизан нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний
өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан
байдал болон Б аймгийн Н сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс
2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус
тогтоолгох тухай гэж тодруулсан болно. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс
хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хүсэлт гаргагч Б.А нь 1986 онд 8 дугаар ангиас мал дээр гарч байсан ба
нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарснаас одоог хүртэл мал маллаж амьдардаг.
Бид шүүхэд түүний Б аймгийн Н сумын Партизан нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-
ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан
болон Б аймгийн Н сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000
оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тогтоолгохоор
хүсэлт гаргаж байна. Хүсэлтийн шаардлага нь дараах нотлох баримтуудаар нотлогдож
байна. 1986 оны ХААТР маягтад хоньчин хэмээн тэмдэглэл хийсэн байна. 1987-1988 оны
цалин хөлсний баримтууд гарсан. Гэхдээ А хэмээн тэмдэглэсэн. Хүсэлт гаргагчийн хоч нэр
нь А байсан тул түүгээр тэмдэглэл хийгдсэн байна.Хүсэлт гаргагчийн хувьд одоо хүртэл
мал маллаж байгаа малчин хүн юм. 1998-2001 он хүртэл мал тооллогын А карт гарсан.
Мөн хүсэлт гаргагчийн малчнаар ажиллаж байсан жилийг тогтоолгох тухай хүсэлтийг
хангаж шийдвэрлэсэн. Тухайн шийдвэр нь одоо хүчин төгөлдөр байгаа. Үүнийг шүүхэд

2

гаргаж өгсөн. Мэдээж түүнд эхнэр нөхрийн хамт мал маллаж малчин байсан гэдэг нь
дурдагдсан.
1.2. Иймд хүсэлт гаргагч Б.А ын Б аймгийн Н сумын Партизан нэгдэлд 1986 оны 07
дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал малчнаар
ажиллаж байсан байдал болон Б аймгийн Н сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр
сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж
малчин байсныг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагчийн зарим баримтуудад Аман
хэмээн бичигдсэн байна. Гэрлэлтийн ХААТР маягтад Б.А ын мэдээлэл хэсэгт ажилгүй
хэмээн тэмдэглэл үйлдэгдсэн байна. Мөн 2000 онд төрсөн Айжан гэх хүүхдийн ХААТР
маягтад эцгийн мэдээлэл хэсэгт бас ажилгүй гэж бичигдсэн байна. Шүүх хуралдааны явцад
гаргаж өгсөн илгээлтийн эзнээр гарсан гэх баримтад гарын үсэг зурагдаагүй байна. Гарын
үсэг зурсны дараа баталгааждаг. Иймд хуулийн хүрээнд шийдвэр гаргаж өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ 1987, 1989 онуудын цалин хөлсний
баримтууд,гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, цахим
үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Б аймгийн Н сумын З дугаар багийн Засаг даргын 2025
оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 03/318 дугаартай тодорхойлолт, үйлдвэрлэлд
хуваарилагдагчдад олгох томилолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тагнуулын
ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 08/2242 дугаартай
лавлагаа, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 01 дүгээр
сарын 29-ний өдрийн 106 дугаартай лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар
гэрчлүүлсэн хуулбар, баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б аймгийн Н сумын
даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг
тодорхойлох Зөвлөлийн хурлын тэмдэглэл болон тогтоолын хуулбар, хадлан ашиглах
зөвшөөрлийн бичгийн хуулбар, Б аймгийн Н сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар
сарын 13-ны өдрийн 28 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжийн хуулбар, гэр
бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Б
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын
13-ны өдрийн шийдвэрийн хуулбар, Б.Т , А.Б , К.Ж , А.М , Р.Х нарын тодорхойлолтын
хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээсБ.Ж долгосон итгэмжлэлийг
гаргаж өгсөн байна.
5.Шүүхийн журмаарБ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр
сарын 11-ний өдрийн 12/1151 дугаартай албан бичгээр хүргүүлсэн Б.А болон түүний
хүүхдүүдийнХААТР маягтууд, Б аймгийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-
ний өдрийн лавлагаазэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

6.Шүүхээс хүсэлт гаргагчийнтайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх
хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд
хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангажшийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсхүсэлтийн шаардлагаа дараах
үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч Б.А ын ажилд орсон тушаал болон гарсан
тушаал байхгүй мөн зарим онуудын мал тооллого байхгүй байх тул түүний Б аймгийн Н
сумын Партизан нэгдэлд 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр
сарын 30-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал болон Б аймгийн Н
сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын
31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоож өгнө үү гэв.
8. Хүсэлт гаргагч С.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж
байсан байдал болон мал маллаж малчин байсныг тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар
зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
9.Хүсэлт гаргагч С.М ньБ аймгийн Н сумын Партизан нэгдэлд 1986 оны 07 дугаар
сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал малчнаар

3

ажилласан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож
байна. Үүнд:
9.1. Б аймгийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн албан
бичгээр хүсэлт гаргагч Б.А Б.А д холбогдох Н сумын Партизан нэгдлийн 1986, 1987, 1988
онуудын цалин хөлсний баримтыг хуулбарлан хүргүүлсэн ба уг Н сумын ПартизанХАА-н
нэгдлийн 70 дугаар дансны түүврээс Б.А ы 1986, 1987, 1988 онуудад ажилласан хоног,
авсан хөлсний талаарх бичилтүүд авагдсан байдал,
9.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний
өдрийн 12/1151 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.А ын БНМАУ-ын хүн амын регистрийн
карт ХААТР(А) маягтад “Ажилладаг байгууллага:Партизан нэгдэл, ажилд орсон он: 1986,
эрхэлдэг ажил: хоньчин, бүртгүүлсэн он, сар, өдөр: 1988.06.20” гэж бүртгэгдсэн байдал,
9.3. Б аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1986 оны 06 дугаар сарын 16-ны
өдөр Б аймгийн Н сумын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн Б овогтой А
нь нэгдэлд төлчнөөр хуваарилагдсан тул үйлдвэрлэлд хуваарилагдагчдад олгох томилолт
олгосон байдал,
9.4. Б аймгийн Н сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын
15-ны өдрийн 03/318 дугаартай “Тус сумын 3 дугаар багийн иргэн Б овогтой А нь тоот
регистрийн дугаартай юм. Ам бүл 3 тус багт оршин сууж байгаа нь үнэн болно. Иргэн Б.А
нь 1987-1988 онуудад Партизан нэгдэлд Б.А нь Ботанай овогтой Аман нэрээр нэрлэгдэг
байсан нь үнэн” гэх тодорхойлолтзэрэг бичмэл нотлох баримтуудаар тус тус нотлогдож
байна.
10. Малчин гэж Хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн
3.1.9-д зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэн, түүнчлэн аж ахуй нэгж
байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний
үндсэн дээр мал маллаж байсан малчин, цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан
мөн сайн дурын даатгалд даатгуулж шимтгэл төлсөн малчин Монгол Улсын иргэнийг тус
тус ойлгоно гэжээ.
11.Б аймгийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 292
дугаартай “... 1995-1998, 2000 онуудын А данс баримтыг архивт шилжүүлээгүй болно” гэх
боловч хүсэлт гаргагч Б.А нь Б аймгийн Н сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын
01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин
байсан нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
11.1. Б аймгийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 292,
2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 106 дугаартай “Хүсэлт гаргагч Б.А д холбогдох Н
сумын 1999, 2001 онуудын малын А дансыг хуулбарлан хүргүүлэв” гэх лавлагаагаар хүсэлт
гаргагч Б.А ын 1998 оны оны мал тооллогын “А” дансанд тэмээ 1, адуу 7, үхэр 2, хонь 40,
ямаа 20, бүгд 12, 2000 оны мал тооллогын “А” дансанд тэмээ 1, адуу 4, үхэр 2, хонь 37,
ямаа 46, бүгд 90, 2001 оны мал тооллогын “А” дансанд тэмээ 1, адуу 5, үхэр 3, хонь 39,
ямаа 27, бүгд 75 гэж тус тус бүртгэгдсэн малын тооллого авагдсан байна.
11.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний
өдрийн 12/1151 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Б.А ын 2000 оны 05
дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүүхэд А.А ы ХААТР-11/А/ Төрснийг бүртгэх анкетад ...
11.Эцгийн овог эцгийн нэр:Б.А , нийгмийн бүлэг: Малчин” гэж бүртгэгдсэн байна.
11.3. Хүсэлт гаргагч Б.А нь мал маллах арга ухааныг эзэмшсэн тул 2013 оны 11
дүгээр сарын 25-ны өдөр Үйлдвэр, Хөдөө аж ахуйн Сайд, Хөдөлмөрийн сайдын гарын
үсэгтэй, 160 дугаартай малчны тамгатай, малчин мэргэжлийн үнэмлэх олгосон байна.
11.4. Б аймгийн Н сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн
захирамжаар хүсэлт гаргагч Б.А д Н сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс 30 жилийн
хугацаатай 700 га газрыг өвөлжөөний зориулалтай олгосон байна.
11.5. Хүсэлт гаргагч Б.А д 2010 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Б аймгийн Н
сумын Ховд багаас 1 жилийн хугацаатай хадлан өвс бэлтгэх зориулалтаар 1,5 га газрыг
ашиглуулахаар 03089 0302 дугаартай хадлан ашиглах зөвшөөрлийн бичиг олгосон байна.
11.6. Хүсэлт гаргагч Б.А ын 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 0004384
дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 0202000574 дугаартай Баталгаажилтын хуудсаар
иргэн /даатгуулагч/ Х овогт Б.А нь “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг
нөхөн тооцох тухай хууль”-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон
нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил, 0 сар нөхөн тооцсон болохыг
баталгаажуулав. Иргэн/даатгуулагч/-ийн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000

4

оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын
шимтгэлийг нөхөн төлсөн байна
11.7. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04
дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2021/00392 дугаартай шийдвэрээр хүсэлт гарагчийн
эхнэр болох У.Октябрын Б аймгийн Н сумын Ховд багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл мал маллаж малчин байсныг тогтоож
шийдвэрлэсэн байна.
11.8. Б аймгийн Н сумын иргэн Б.Т , А.Б , К.Ж , А.М нарын “Хүсэлт гаргагчийн
эхнэр У.О нь нөхөр Б.А ын хамт Н сумын 3 дугаар багт 1995-2000 онуудад мал маллаж
амьдардаг нь үнэн болно” гэх тодорхойлолтууд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тус тус
нотлогдож байна.
12. 2021 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн Б аймгийн Н сумын даатгуулагчийн
малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох Зөвлөлийн
хурлын тэмдэглэл болон тогтоолнь У.О т холбогдолтой баримтууд байх ба мөн хүсэлт
гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
13. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус
үндэслэн хүсэлт гаргагч Б.А ын Б аймгийн Н сумын Партизан нэгдэлд 1986 оны 07 дугаар
сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж
байсан байдал болон Б аймгийн Н сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний
өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус
тус тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн
60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200
төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,
116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн
135.2.6-д тус тус зааснаар Х овогт Б.А Б аймгийн Н сумын Партизан нэгдэлд 1986 оны 07
дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал малчнаар
ажиллаж байсан болон Б аймгийн Н сумын 3 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-
ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг
тус тус тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн
60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.А ынулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан
мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4
дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн
хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч
түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж
шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2
дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч
шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б