Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 302/ШШ2025/00919

 

20251030 302/ШШ2025/00919

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 09 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, М ХЗХ
Хариуцагч: Б аймгийн Т сумын 04 дүгээр багт оршин суух, овогт Ш.Е
Хариуцагч: Б аймгийн Т сумын 04 дүгээр багт оршин суух, Ш овогт Т.Б
Нэхэмжлэлийн шаардлага: 21,885,600 /хорин нэгэн сая найман зуун наян таван
мянгазургаанзуун/төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 20-
ныөдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.НэхэмжлэгчМ ХЗХнь Ш.Е , Т.Б нарт холбогдуулан 21,885,600 төгрөг гаргуулах
тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын
үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Б аймгийн Т сумын 4 дүгээр багийн иргэн Ш.Е , Т.Б нар нь зээлийн гэрээ хийж
21,830,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай 2025оны 10 дугаар
сарын 15-ны өдөр зээлж авсан юм. Ш.Е , Т.Б нарт гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа
дараа шаардсан боловч элдэв шалтаг, зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул
хариуцагч Ш. Е Т.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 21,885,600 төгрөгийг гаргуулж өгнө үү
гэжээ.
2.Хариуцагч Ш.Е , Т.Б нар хариу тайлбартаа “Бид Ш. Е , Т.Б нар нь М ХЗХ-ны бид
хоёрт холбогдож гаргасан зээлийн гэрээний үүрэгт 21,885,600 төгрөг гаргуулах тухай
нэхэмжлэлтэй танилцлаа. Бид М ХЗХ-ны зээлийн гэрээний үүрэгт 21,885,600 төгрөгийг төлж
өгөх болно. Бид зээлийн гэрээний үүрэгт 21,885,600 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч
байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгч М ХЗХ нь Ш.Е , Т.Б нарт холбогдуулан гаргасан 21,885,600 /хорин
нэгэн сая найман зуун наян таван мянга зургаан зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний
хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Е , Т.Б нарнь нэхэмжлэгчийн
нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 21,885,600 төгрөгийг төлж өгөхийг хүлээн
зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч Ш.Е , Т.Б нарнэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2

4.Хариуцагчнар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд
нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74
дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХЗХ-ийн улсын тэмдэгтийн
хураамжид төлсөн 267,100төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан
дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын дугаартай данснаас 133,550 төгрөг, мөн
хариуцагч Ш.Е , Т.Б нараас 133,550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХЗХ-д олгож
шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж
заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар
анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг
удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч овогт Ш.Е ,Ш овогт Т.Б нар нь 21,885,600 /хорин нэгэн сая найман зуун
наян таван мянга зургаан зуун/ төгрөгийг нэхэмжлэгч М ХЗХ-д төлж өгөхөөр болж,
нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн
60.1-т зааснаар нэхэмжлэгч М ХЗХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267,100
төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн
дугаартай данснаас 133,550 төгрөг, мөн хариуцагч Ш.Е , Т.Б нараас 133,550 /нэг зуун гучин
гурван мянга таван зуун тавин/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХЗХ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д
зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн
шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д
зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй
болохыг дурдсугай.

ШҮҮГЧ К.Б