| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/01121/И |
| Дугаар | 304/ШШ2026/00149 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 304/ШШ2026/00149
Зохигчийн эвлэрлийг б*******алж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан ш*******ны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.З*******д нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Б*******-Э*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: .... .... улсын дугаартай приус-40 маркийн автомашиныг Ж.Б*******-Эрдэнийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай 304/2025/01121/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,
Нэхэмжлэгч М.З*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Пүрэвдулам,
Хариуцагч Ж.Б*******-Э******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.З******* нь хариуцагч Ж.Б*******-Э*******д холбогдуулан .... улсын дугаартай приус-40 маркийн автомашиныг Ж.Б*******-Эрдэнийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.1.Миний бие М.З******* нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр С******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээгээр ... /..../ улсын дугаартай автомашиныг 33,000,000 төгрөгөөр банк бусын зээлээр худалдан авсан. Графикийн дагуу зээлийг төлж байгаад хүү маань өвдсний улмаас зээлээ төлөх боломжгүйд хүрсэн. 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ж.Б*******-Э*******тэй харилцан тохиролцож, цаашид машиныг зээлийг төлж явж байгаад 2025 оны 12 дугаар сард зээлийг чинь бүхэлд нь хаана гэж тохиролцсон учир машины эзэмшилд нь шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нь тохирсон ёсоор зээлээ хаахгүй бид графикийн дагуу төлнө, мөн зээлийн төлөлтөө хугацаа хожимдуулсан учир машинаа эргүүлээд авья, бүрэн хаахгүй бол өөрт чинь өгөх хохиролтой байна гэхэд өгөхгүй гээд хэрүүл маргаан үүсгэж байна. Иймээс нэгэнт зээлээ хаана гээд тохирсон байсан мөн бид зээлээ хаагаад дахиж зээл авна гэж бодож Ж.Б*******-Э*******д машинаа өгсөн бөгөөд 2 сарын хугацаанд зээл төлж, машин унаж байгаа, одоо нэгэнт тохирсоноороо зээлээ хаахгүй байгаа учир автомашинаа эргүүлэн авах хүсэлтэй байна. Түүнчлэн М.З******* би уг машиныг банк бусаар зээлээр авсан уг машин нь С******* ББСБ ХХК-ийн нэр дээр байдаг тул Ж.Б*******-Эрдэний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, өөрийн эзэмшилд авч цаашдаа зээлээ төлөөд явах хүсэлтэй байна. гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр М.З*******ийн нөхөр болох О.Н******* нь банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж, зээлээр худалдаж авсан гэх ... улсын дугаартай Приус-41 загварын тээврийн хэрэгслээ зээлээ хугацаандаа төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн гэх шалтгаанаар тээврийн хэрэгслээ хураалгахаар болсон байсан.
Тэгэхээр нь Ж.Б*******-Э******* миний бие М.З******* болон түүний нөхөр О.Н*******той уулзаад банк бус санхүүгийн байгууллагад хураалгаж байхаар би худалдаж авъя, цааш нь үлдсэн зээлийг нь төлж дуусгаад өөрийн нэр дээрээ шилжүүлээд авчихъя гэж хэлсэн. Үүнийг М.З******* болон түүний нөхөр О.Н******* нар хүлээн зөвшөөрч бид харилцан тохиролцсон. Мөн уг тээврийн хэрэгслийг барьцаалж зээлээр худалдсан С******* ББСБ-аас тодруулахад уг тээврийн хэрэгсэл манайд зээлээ төлж чадахгүй байгаа гэх шалтгаанаар хураалгах гэж байгаа нь үнэн, хэрвээ та цааш нь зээлийг нь төлж дуусгаад өөрийн нэр дээрээ шилжүүлж авна гэвэл болно гэж хэлсэн. Үүний дагуу М.З*******, О.Н*******, С******* ББСБ нартай хэлцэл хийсний үндсэн дээр уг тээврийн хэрэгслийн хугацаа хэтэрсэн зээлийг М.З******* болон О.Н******* нарын данс руу шилжүүлж хугацаа хэтрэлтээс чөлөөлж, цаашид зээлийг нь төлж явсан. Гэвч М.З******* нь зээлээ асуудалгүй болсоны дараа тээврийн хэрэгслээ буцааж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд анх тохиролцсон хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Хэрвээ тээврийн хэрэгслээ буцаан шаардаж байгаа тохиолдолд буцааж өгөхөд болохгүй зүйл байхгүй. Гэхдээ уг тээврийн хэрэгслийн 2025 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын зээлийн төлөлт болох 2,517,000 төгрөг уг тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгэсэн 425,000 төгрөг, 4 ширхэг обуд, өвлийн дугуй тавьсан үнэ болох 500,000 төгрөг, нийт 3.442.000 төгрөгөө буцааж авсны дараа тээврийн хэрэгслийг нь буцааж өгнө. гэжээ.
3.Хариуцагч Ж.Б*******-Э*******эс нэхэмжлэгч М.З*******д холбогдуулан 3,422,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан:
2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр М.З*******ийн нөхөр болох О.Н******* нь банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж, зээлээр худалдаж авсан гэх ,,,,,, улсын дугаартай Приус-41 загварын тээврийн хэрэгслийн зээлээ хугацаандаа төлж чадахгүй, хугацаа хэтрүүлсэн гэх шалтгаанаар хураалгахаар болсон байсан.
Ж.Б*******-Э******* миний бие М.З******* болон түүний нөхөр О.Н*******той уулзаад банк бус санхүүгийн байгууллагад хураалгаж байхаар би худалдаж авъя, цааш нь үлдсэн зээлийг нь төлж дуусгаад өөрийн нэр дээрээ шилжүүлээд авчихъя гэж хэлсэн. Үүнийг М.З******* болон түүний нөхөр О.Н******* нар хүлээн зөвшөөрч бид харилцан тохиролцсон. Мөн уг тээврийн хэрэгслийг барьцаалж зээлээр худалдсан С******* ББСБ-аас тодруулахад уг тээврийн хэрэгсэл манайд зээлээ төлж чадахгүй байгаа гэх шалтгаанаар хураалгах гэж байгаа нь үнэн, хэрвээ та цааш нь зээлийг нь төлж дуусгаад өөрийн нэр дээрээ шилжүүлж авна гэвэл болно гэж хэлсэн. Үүний дагуу М.З*******, О.Н*******, С******* ББСБ нартай хэлцэл хийсний үндсэн дээр уг тээврийн хэрэгслийн хугацаа хэтэрсэн зээлийг М.З******* болон О.Н******* нарын данс руу шилжүүлж хугацаа хэтрэлтээс чөлөөлж, цаашид зээлийг нь төлж явсан. Гэвч М.З******* нь зээлээ асуудалгүй болсоны дараа тээврийн хэрэгслээ буцааж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд анх тохиролцсон хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Хэрвээ тээврийн хэрэгслээ буцаан шаардаж байгаа тохиолдолд буцааж өгөхөд болохгүй зүйл байхгүй. Иймд уг тээврийн хэрэгслийн 2025 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын зээлийг М.З*******ийн өмнөөс С******* ББСБ-т төлсөн зээл болох 2,517,000 төгрөг, уг тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгэсэн 425,000 төгрөг, 4 ширхэг обуд, өвлийн дугуй тавьсан үнэ болох 500,000 төгрөг, нийт 3,442,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд дээрх 3,442,000 төгрөгийг гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
4.Нэхэмжлэгч М.З******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэгч гаргагч Ж.Б*******-Э******* нь миний гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд миний машиныг надад хүлээлгээд өгвөл хариуцагч М.З******* миний хувьд Ж.Б*******-Эрдэнийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Ж.Б*******-Э*******тэй эвлэрч болно. Ж.Б*******-Эрдэнийн нэхэмжилсэн 3,442,000 төгрөгийг би нэг дор бөөн төлөх санхүүгийн боломжгүй тул Ж.Б*******-Э*******тэй харилцан тохиролцон тодорхой хугацаа тохирч хэсэгчилсэн байдлаар 3,442,000 төгрөгийг хувааж төлж барагдуулах Боломж миний хувьд байгаа болно. гэжээ.
Зохигчид шүүхийн хэлэлцүүлгийн ш*******анд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Ж.Б*******-Э******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч М.З******* нь сөрөг нэхэмжлэлийн 3,442,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.З******* нь хариуцагч Ж.Б*******-Э*******д холбогдуулан ,,,,,, улсын дугаартай приус-40 маркийн автомашиныг Ж.Б*******-Эрдэнийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай, хариуцагч Ж.Б*******-Э******* нь нэхэмжлэгч М.З******* холбогдуулан 3,442,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн ш*******анд хариуцагч Ж.Б*******-Э******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ......... улсын дугаартай приус-40 маркийн автомашиныг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмлэгч М.З******* нь сөрөг нэхэмжлэлийн 3,442,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсгээ зуран б*******алгаажуулсан байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг б*******алж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.З******* нь хариуцагч Ж.Б*******-Э*******д холбогдуулан ........ улсын дугаартай приус-40 маркийн автомашиныг Ж.Б*******-Эрдэнийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Б*******-Э******* нь нэхэмжлэгч М.З*******д холбогдуулан 3,442,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нь хариуцагч Ж.Б*******-Э******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ........... улсын дугаартай приус-40 маркийн автомашиныг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмлэгч М.З******* нь сөрөг нэхэмжлэлийн 3,442,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг б*******алж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,022 /далан мянга хорин хоёр/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан ш*******ны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ