| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/01047/И |
| Дугаар | 302/ШШ2025/00973 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 302/ШШ2025/00973
20251110 302/ШШ2025/00973
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, А овогт Л.Ш
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт Ц.С
Нэхэмжлэлийн шаардлага: 2,308,000 /хоёр сая гурван зуун найман мянган/төгрөг
гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 24-нийөдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Ш нь Ц.С д холбогдуулан гаргасан 2,308,000 /хоёр сая гурван зуун
найман мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны
явцад хариуцагч Ц.С нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч,
2,308,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн
тул хариуцагч Ц.С нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Хариуцагчнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд
нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74
дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Ш ын улсын тэмдэгтийн
хураамжид төлсөн 51,878төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан
дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын дугаартай данснаас 25,939 төгрөг, мөн
хариуцагч Ц.С гаас 25,939 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Ш толгож шийдвэрлэх
нь зүйтэй байна.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж
заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар
анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 75 8 дугаар зүйлд
заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ц.С нь 2,308,000 /хоёр сая гурван зуун найман мянган/ төгрөгийг
нэхэмжлэгч Л.Ш ттөлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн
2
60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Ш ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,878 төгрөгийг
улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74
дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн дугаартай
данснаас 25,939 төгрөг, мөн хариуцагч Ц.С гаас 25,939 /хорин таван мянга есөн зуун гучин
есөн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Ш толгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д
зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн
шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д
зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй
болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.Б