| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Пүрэвдулам |
| Хэргийн индекс | 316/2026/00029/И |
| Дугаар | 316/ШШ2026/00305 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 316/ШШ2026/00305
| 2026 оны 02 сарын 27 өдөр | Дугаар 316/ШШ2026/00305 | Сэлэнгэ аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Пүрэвдулам би,
Нэхэмжлэгч: М******* к******* ХХК /РД:2*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С* аймаг, С******* сум, * дугаар баг, О******* 2* гудамж, 2* тоотод оршин суух, Г******* Н******* /РД:М*******/-д холбогдох
Гэрээний үүрэгт 497,495.71 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, 316/2026/00029/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******, хариуцагч Г.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч М******* к******* ХХК нь хариуцагч Г.Н*******д холбогдуулан гэрээний үүрэгт 497,495.71 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Шүүх хуралдааны явцад зохигч харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Эвлэрлийн гэрээнд:
2.1.Хариуцагч Гомбожав овогтой Н******* нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гар утас төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах 42754017 тоот гэрээ байгуулан ZTE blade A75 гар утас төхөөрөмжийг авч ашиглаж эхэлсэн. 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн 497,495.71 төгрөгийг бууруулж хэрэглээний төлбөр 32,895.03 төгрөг, торгууль 34,740.71 төгрөгийг тус тус хөнгөлж, 429,859.97 төгрөгийг 8 сарын хугацаанд тэнцүү хуваан төлөх нөхцөлтэйгөөр эвлэрэх хүсэлтэй байна. Г.Н*******д ZTE blade A75 гар утсыг хүлээн авсан өдрөөс 10 сарын хугацаанд гар утасны баталгаат засвар үйлчилгээг үзүүлэх болно гэжээ.
3.Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М******* к******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Н*******д холбогдох 497,495.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч 429,859.97 төгрөгийг 8 сарын хугацаанд тэнцүү хуваан төлөх, Г.Н*******д ZTE blade A75 гар утсыг хүлээн авсан өдрөөс 10 сарын хугацаанд гар утасны баталгаат засвар үйлчилгээг үзүүлэхээр харилцан тохиролцож, эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,575 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 429,859.97 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 13,546 төгрөгийн тал хувь 6,773 төгрөгийг хариуцагчаас, 6,773 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс:100130000941/-оос тус тус гаргуулан нэхэмжлэгч М******* к******* ХХК-д /РД:2*******/-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ПҮРЭВДУЛАМ