2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 193/ШШ2026/00367

 

       Тусгайлсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

 

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг,*******,*******,*******од байрлах, ******* ХК /РД:*******/

 

Хариуцагч: ******* дүүрэг,*******,,од оршин суух, овгийн ын /РД:/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 11,888,327 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, 16,900,000 төгрөгийн цалингийн цахим зээл авч, №MN960034313001852757 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж нийт 11,888,327 төгрөгийн өр төлбөр үүссэн.

Иймд М.эс зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 11,528,892 төгрөг, үндсэн хүү 354,063.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,372.13 төгрөг нийт 11,888,327 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 11,888,327 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Төлбөрийг 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч М.эс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 11,888,327 төгрөг гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч М. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11,888,327 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч ын зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 11,888,327 /арван нэгэн сая найман зуун наян найман мянга гурван зуун хорин долоо/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,163 /хоёр зуун таван мянга нэг зуун жаран гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 102,581.5 /нэг зуун хоёр мянга таван зуун наян нэгэн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг хариуцагч М.эс гаргуулж, 102,581.5 /нэг зуун хоёр мянга таван зуун наян нэгэн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ