Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 644

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Б.Батнасан,

           Шүүгдэгч Б.Б, А.М нар өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б, А.Мнарт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805003650711 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б, 1995 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Морин циркийн жүжигчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух хаягтай бүртгэлтэй боловч ... тоотод нагац ах Б-гийнд түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.М, 1994 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Морин цэргийн жүжигчин, “Гантоонот” констракшинд гагнуурчин ажилтай, ам бүл 4, эх, эгч, ах нарын хамт ....тоотод оршин суух бүртгэлтэй боловч .....түрээсийн байранд түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, .......тоот регистртэй.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХИТ-16” нэртэй баарны гадна Ц.Быг найз М.Эыг нь зодлоо гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.М нь тухайн үед тухайн газарт найз М.Эыг зодлоо гэх шалтгаанаар Ц.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч А.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хоёр залуу гүйн ирээд сүүлд Цагдаагийн байгууллага дээр нэрийг нь мэдсэн Б.Бгэх залуу намайг газар татаж унгасан. Миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохьсон. Би газар унах явцдаа өвдөгөө шалбалсан. Мөн унах явцдаа миний нуруу гэмтсэн. Б.Бнамайг цохихдоо миний найзыг зодлоо гээд дайраад байсан. Миний эрүүл мэндэд Б.Бхохирол учруулсан” гэх мэдүүлэг /хх-н 134-136/,

Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...Хоёр залуу гүйн ирээд “манай найзыг дээрлэхлээ” гэж хэлээд миний нүүрэн тус газар руу А.М цохиж унагаасан. Би тухайн үед газар дээш харан унахад хэсэг дотор муухай болон хэвтэж байгаад өндийж ирсэн чинь нүүрэн тус газар руу А.М өшиглөсөн. Ах бид хоёрыг гараа сойсон залууг зодох гэж байна гэж бодсон байх. Түүнээс болж найз дээрлэхлээ гэж хэлэн А.М намайг зодсон, би эсэргүүцэл үзүүлээгүй....Б-ыг Б зодсон” гэх мэдүүлэг /хх-н 131-133/,

Гэрч М.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэр үед манай хоёр найз Б.Б, А.М нар ирээд Б.Бнөгөө хоёрын том ахыг нь барьж аваад босоогоороо нөгөө хүнийг цохиод зодолдоод байсан. Харин А.М дүүг нь барьж аваад зодолдож байхдаа унаад зодолдоод байсан... Тэгээд би хоёр найз дээрээ очоод “яах гэж хүн цохиж, зодож байгаа юм бэ” гэж хэлэхэд “чи гар муутай байж яахаараа хүнд зодуулах ёстой юм бэ” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

Шинжээчийн 2008 тоот дүгнэлтэд: “...Бын биед баруун чихний урд сорви, нуруу, 2 шилбэ, баруун өвдөгт нөсөө тогтоогдлоо. Дээрх сорви нь ир бүхий зүйлийн нэг удаагийн, нөсөө нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх-н 50/,

Шинжээчийн 2009 тоот дүгнэлтэд: “...Б-н биед 2 хөмсөгний голд сорви, тархи доргилт, зүүн ухархайн дотор хана, доод хананд хугарал, хамар ясанд хугарал, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-н 52/,

Яллагдагчаар Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...Би эргүүлээд Ц.Быг заамдан авч нүүрэн тус газар нь цохиж зодолдсон. Ц.Бын хоёр хөлийг нь хавсарч өвдгөөр нь газар унагасан. Цаана А.М Б-ын дүү Б-тэй харилцан зодолдож байсан....Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 111-115/,

Яллагдагчаар А.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Эрболдоос цохьсон залуу болох  Б холдуулах зорилгоор цээж хэсэг рүү нь түлхсэн чинь газар дээш харан унасан. Хажуу талд Б.Б, Батбаяртай заамдалцсан байдалтай бие биенийхээ нүүрэн тус газар нь цохиод байхаар нь би салгах санаатай Б-ийн араас татаад салган авсан. Тэгтэл газар Б дээш харан хэвтэж байхаар нь нүүр хэсэг рүү нь өшиглөсөн... Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Үүний илрэл болгож Б.Ббид хоёр Бат-Эрдэнэ, Батбаяр нарт 3.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 119-123/,

Хохирогч Ц.Бат-Эрдэний өргөдөл /хх-н 7/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, хохирлын баримтууд /хх-н 53-61/, өвчтөний карт /хх-н 68-69/, шүүгдэгч А.Мын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 80-88/, шүүгдэгч Б.Б хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 94-101/, хохирлын мөнгө хүлээн авсан баримт /хх-н 141, 144-145/, хохирогч нарын хүсэлт /хх-н146-147/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ХИТ-16” нэртэй баарны гадна Ц.Быг найз М.Эыг нь зодлоо гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.М нь тухайн үед тухайн газарт найз М.Эыг зодлоо гэх шалтгаанаар Ц.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол

учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Бын: “...Б.Бгэх залуу намайг газар татаж унагасан. Миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Би газар унах явцдаа өвдгөө шалбалсан. Мөн унах явцдаа миний нуруу гэмтсэн. Б.Бнамайг цохихдоо миний найзыг зодлоо гээд дайраад байсан. Миний эрүүл мэндэд Б.Бхохирол учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 134-136/, хохирогч Ц.Б: “... миний нүүрэн тус газар руу А.М цохиж унагаасан. Би тухайн үед газар дээш харан унахад хэсэг дотор муухай болон хэвтэж байгаад өндийж ирсэн чинь нүүрэн тус газар руу А.М өшиглөсөн. Ах бид хоёрыг гараа сойсон залууг зодох гэж байна гэж бодсон байх. Түүнээс болж найз дээрлэхлээ гэж хэлэн А.М намайг зодсон, би эсэргүүцэл үзүүлээгүй...” гэх мэдүүлэг /хх-н 131-133/, гэрч М.Эын: “... Тэр үед манай хоёр найз Б.Б, А.М нар ирээд Б.Бнөгөө хоёрын том ахыг нь барьж аваад босоогоороо нөгөө хүнийг цохиод зодолдоод байсан. Харин А.М дүүг нь барьж аваад зодолдож байхдаа унаад зодолдоод байсан... Тэгээд би хоёр найз дээрээ очоод “яах гэж хүн цохиж, зодож байгаа юм бэ” гэж хэлэхэд “чи гар муутай байж яахаараа хүнд зодуулах ёстой юм бэ” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/, шинжээчийн 2008, 2009 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б, А.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б, А.М нар нь согтуурсан үедээ хохирогч нарыг нэг нэгээрээ зодож эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нар нь шүүгдэгч нараас 3.000.000 төгрөг авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /141, 144-145/ бичгээр гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Б, А.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Шүүгдэгч нар нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Б, А.М нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг тэдгээрт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б, А.Мнарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, А.М нарыг тус тус 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Б, А.М нарт тус тус шүүхээс оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдсүгэй.
  4.   Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, А.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР