| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00058/И |
| Дугаар | 103/ШШ2026/00130 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 103/ШШ2026/00130
| 2026 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 103/ШШ2026/00130 | Улаанбаатар хот |
2026 01 30 103/ШШ2026/00130
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг ... дугаар хороо, .. дугаар байрны . тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ...дугаар хороо, .дүгээр байрны . тоотод оршин суух, ******* ******* овгийн *******гийн *******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,175,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* миний бие ******* овогтой *******ид 2024.05.24-ний өдөр 5,000,000 төгрөгийг сарын хугацаатай зээлсэн. Гэрээний хугацаа хэтэрч мөнгөө өгөхгүй явсаар 2025.02.26-ны өдөр 1,000,000 төрөг, 2025.09.01-ний өдөр 1,000,000 төгрөг өгсөн.Одоо 3,000,000 төгрөгтйн үлдэгдэлтэй байна. Зээлсэн 5,000,000 төгрөгийн хүү 2024.06.24-ний өдрөөс 2025.02.26-ны өдөр хүртэл хүүг 0,5 хувиар тооцож 6,175,000 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас 9,175,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Л.******* миний бие 9,175,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг 6,175,000 төгрөгөөр багасган, үлдэх 3,000,000 төгрөгийг 2026 оны 02 сарын 17-ны өдөр өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овгийн *******ын *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* овгийн *******гийн *******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,175,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 6,175,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч М.******* нь үлдэх 3,000,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 31,475 төгрөгийг улсын орлогоос, 31,475 төгрөгийг хариуцагч М.*******оос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ