Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2026/00132

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2026/00132

Улаанбаатар хот

 

 

 

2026 01 30 103/ШШ2026/00132

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28 МПМ цогцолборт байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 2 дугаар хороо, Галуут гудамжны ... тоотод оршин суух, *******ын *******эд холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4,362,022.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 44412811 тоот үйлчилгээний гэрээ болон гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан 95..............4 дугаарлалттай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн IPhone 16 plus 128GB, pink утсыг зээлээр худалдан авч ашигласан. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 328,807,8 төгрөг, зээлээр гар утас худалдан авсан төлбөрт 3,843,675 төгрөг, торгууль 279,540 төгрөг, нийт 4,362,022,8 төгрөгийг хариуцагч Д.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХХК-иас нэхэмжилсэн 4,362,022,8 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйлгүй гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын *******эд холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4,362,022.8 төгрөг /дөрвөн сая, гурван зуун жаран хоёр мянга, хорин хоёр төгрөг,найман мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 42,371 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.*******ээс 42,371 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ