| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00156/И |
| Дугаар | 103/ШШ2026/00136 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2026/00136
| 2026 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 103/ШШ2026/00136 | Улаанбаатар хот |
2026 02 02 103/ШШ2026/00136
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, ******* *******ны төв байранд байрлах, ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хилчин ... дугаар гудамжны .. тоотод оршин суух, *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,611,093.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Э.******* нь 2022.04.18-ны өдөр дижитал *******ны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийг 21 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлсэн ба нэмж 12,330,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй 122 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Иймд хариуцагч Э.*******аас 9,611,093,13 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХК-иас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа мөнгөн дүн 9,611,093.13 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,611,093.13 төгрөг /есөн сая, зургаан зуун арван нэгэн мянга, ерин гурван төгрөг, арван гурван мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,727 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 84,363 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Э.*******аас 84,363 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ