Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2026/00137

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2026/00137

Улаанбаатар хот

 

 

 

2026 02 02 103/ШШ2026/00137

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, өөрийн байранд байрлах,******* ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн ...дугаар гудамжны .. тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,514,881.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Худалдаа ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Талуудын хооронд байгуулагдсан 2024.08.05-ны өдрийн цалингийн зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 25,600,000 төгрөгийг жилийн 20.16 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ 2025.09.25-ны өдрөөс зөрчсөн. Иймд хариуцагч Г.*******аас үндсэн зээл 15,229,483,08 төгрөг, хүү 255,340,38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,557,92 төгрөг, нотариатын зардал 21,500 төгрөг нийт 15,514,881.38 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:******* ******* ******* ХК-иас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 15,514,881.38 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Худалдаа ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15,514,881.38 /арван таван сая, таван зуун арван дөрвөн мянга,найман зуун наян нэгэн төгрөг, гучин найман мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,524 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 117,524 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.*******аас 117,524 төгрөгийг тус тус гаргуулж******* ******* ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ