| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00099/И |
| Дугаар | 103/ШШ2026/00139 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2026/00139
| 2026 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 103/ШШ2026/00139 | Улаанбаатар хот |
2026 02 03 103/ШШ2026/00139
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хишиг-Уул ХК-ийн байр, зүүн корпуст байрлах, ******* ******* ХК-ийн ******* *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн ... дугаар гудамжны .тоотод оршин суух, ******* овогтой *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,719,605.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* *******аас Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,719,605.78 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* ******* ХК нь Н.Энхтуул, Г.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 16,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр гэрээ байгуулж авсан. Малчны зээлийн үндсэн зээлдэгч нь гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2022.05.20,2022.11.20-ны өдөр зээлээ хэвийн төлж байсан ба хүнд өвчний улмаас 2022.12.25-ны өдөр нас барсан.Зээлийн гэрээний 3.2.7-д заасны дагуу хамтран зээлдэгчэд зээлийг төлөх шаардлага тавьсан боловч гэрээний үүргийг ноцтой зөрчсөн. Иймд Н.*******ээс 20,719,605,78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний эгч Н.Энхтуул ******* ******* ХК-ийн ******* *******аас 2021.11.25-ны өдөр зээл авсан. Би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, Энхтуул хүнд өвчний улмаас нас барсан. Хамтран зээлдэгч би нэхэмжилж байгаа 20,719,605.78 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Н.******* нь Зээлийн гэрээний үүрэгт 20,719,605,78 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХК-ийн ******* *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогтой *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,719,605.78 төгрөг /хорин сая, долоон зуун арван есөн мянга, зургаан зуун таван төгрөг, далан найман мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,548 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 130,774 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 130,774 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн ******* *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ