| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/12158/И |
| Дугаар | 191/ШШ2026/02626 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2026/02626
| 2026 о н 02 са ы16 өдөр | 191/ШШ2026/02626 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат *******,
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, ******* ******* ******* ******* ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,
1,181,624,354 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...нийт 1,181,624,354 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: ...2.1 Хариуцагч нь нэхэмжлэгчийн нийт шаардлага болох 1,181,624,354 /нэг тэрбум нэг зуун наян нэгэн сая зургаан зуун хорин дөрвөн мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ төлбөрийг дараах хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцов.
2.1.1 2026 оны 03-р сарын 15-ны өдрийн дотор 350,000,000 /гурван зуун тавин сая/төгрөгийг,
2.1.2 2026 оны 04-р сарын 30-ны одрийн дотор 350,000,000 /гурван зуун тавин сая /төгрөгийг,
2.1.3 2026 оны 05-р сарын 31-ны өдрийн дотор үлдэх 481,624,354 /дөрвөн зуун наян нэгэн сая зургаан зуун хорин дөрвөн мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөгийг тус тус төлж барагдуулна.
2.2 Хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шүүгчийн захирамжид заасан хувь хэмжээгээр нэхэмжлэгчид төлнө. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 1,181,624,354/нэг тэрбум нэг зуун наян нэгэн сая зургаан зуун хорин дөрвөн мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ...2.1 Хариуцагч нь нэхэмжлэгчийн нийт шаардлага болох 1,181,624,354 /нэг тэрбум нэг зуун наян нэгэн сая зургаан зуун хорин дөрвөн мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ төлбөрийг дараах хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцов.
2.1.1 2026 оны 03-р сарын 15-ны өдрийн дотор 350,000,000 /гурван зуун тавин сая/төгрөгийг,
2.1.2 2026 оны 04-р сарын 30-ны одрийн дотор 350,000,000 /гурван зуун тавин сая /төгрөгийг,
2.1.3 2026 оны 05-р сарын 31-ны өдрийн дотор үлдэх 481,624,354 /дөрвөн зуун наян нэгэн сая зургаан зуун хорин дөрвөн мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөгийг тус тус төлж барагдуулна.
2.2 Хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шүүгчийн захирамжид заасан хувь хэмжээгээр нэхэмжлэгчид төлнө. гэж харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 1,181,624,354/нэг тэрбум нэг зуун наян нэгэн сая зургаан зуун хорин дөрвөн мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* ******* ******* ХХК нь 2026 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 350,000,000/гурван зуун тавин сая/ төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 350,000,000/гурван зуун тавин сая/ төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 481,624,354/дөрвөн зуун наян нэгэн сая зургаан зуун хорин дөрвөн мянга гурван зуун тавин дөрөв/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,066,100 төгрөгөөс 3,033,050 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3,033,050 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ