| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 173/2017/0087/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/099 |
| Огноо | 2018-04-20 |
| Зүйл хэсэг | 263.2., 22.1.2., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч:Ч.Мядагбадам,
Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Мөнх-оргил,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201515000277 дугаар эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ******* овогт *******
2. Монгол Улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ******* овогт *******
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа Засаг даргын 2014 оны 04 сарын 07-ны өдрийн а/47 захирамжийн дагуу үнэлгээний хорооны даргаар ажиллаж албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ******* сумын иргэдийн хурлаас баталж гаргасан аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хогийн цэгийг цэвэрлэх, устгах зориулалттай эксковатор авах тендер шалгаруулалт зарлан тендер ирүүлээгүй "*******" ХХК, өөрийн хамаатан *******гийн эзэмшлийн "*******" ХХК-уудыг тендерт оролцсон мэтээр 2014 оны 06 сарын 09-ний өдөр тендер явуулж *******гиййн эзэмшлийн "*******" ХХК-ийг тендерт ялуулж 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн а/72 дугаартай захирамжийн дагуу 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* сумын Засаг даргаар эксковатор нийлүүлэх гэрээ батлуулж гэрээ хийгдсэнээс хойш 1 жилийн дараа "*******" ХХК-ний техникийн тодорхойлолтонд заасан эксковаторыг бус 2015 оны 06 дугаар сард 2000 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 11 сард Монголд орж ирсэн Э02621 МТЗ маркийн 9.000.000 төгрөгийн үнэ бүхий трактор нийлүүлсэнийг жижиг оврын эксковаторыг хүлээн авах ажлын комиссоор 2014 оны 07 сарын 15-ны өдөр хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж улсад 66.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ******* сумын иргэдийн хурлаас баталж гаргасан аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хогийн цэгийг цэвэрлэх, устгах зориулалттай эксковатор авах тендерт шалгарсан *******ы хамаатан *******гийн эзэмшлийн "*******" ХХК-ны 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн а/72 дугаартай захирамж гарган 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ******* төвийн хогийн цэгийг цэвэрлэн устгах зориулалттай эксковатор нийлүүлэх гэрээ байгуулж тендерийн техникийн тодорхойлолтонд заасан эксковаторыг нийлүүлэлгүй гэрээ хийгдсэнээс хойш 1 жилийн дараа буюу 2015 оны 06 дугаар сард 2000 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 11 сард Монголд орж ирсэн Э02621 МТЗ маркийн 9.000.000 төгрөгийн үнэ бүхий трактор нийлүүлсэнийг жижиг оврын эксковаторыг хүлээн авах ажлын комиссоор хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн гэрээ байгуулахаас өмнө "*******" ХХК-д эксковаторийн үнийг шилжүүлж улсад 66.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:
Миний бие энэ хэрэгт гэм буруугүй гэдгээ хоёр шатны хэд хэдэн хуралд хэлж байгаа. Нэгдүгээрт Засаг дарга бол сумын ИТХ-аас олгогдсон эрхийн дагуу тендер зарлаж, тендерийн хороог хууль журмын дагуу А сертифкаттай 3 хүн болон иргэдийн төлөөллөөс оролцуулан байгуулсан. Тендерийн хорооноос ирүүлсэн зөвлөмжийг эсэргүүцэх эрх надад байхгүй. Зөвлөмжийн дагуу би ЗДТГ-ын даргад үүүрэг болгосон захирамж гаргасан. ЗДТГ-ын дарга эрх, үүргийнхээ дагуу гэрээ хийсэн. Гэрээг нь би боломжийн гэрээ гэж үзсэн учраас баталсан. Энэнээс хойш ажил хариуцсан хүмүүс нь хариуцаад явах эрх зүйн зохицуулалттай. Тухайн тендерийг Сангийн яам хууль ёсны гэж үзсэн албан бичиг нь хавтаст хэрэгт байгаа. Гэрч нарын мэдүүлгийн хувьд худлаа гүтгэсэн талаараа дахин мэдүүлэг өгсөн нь мөн л хавтаст хэргээс харагддаг. Бүх зүйл гэрээнийхээ дагуу явсан. Өвөрхангай аймгийн шүүхээс намайг гэм буруутай гэж үзсэн, шударга шүүх үнэн зөвийг нь тогтоож өгөх байх гэж тухайн шүүхээс татгалзсан. Би дур мэдэн асуудлыг шийдэж байсан зүйл огт байхгүй, ажил хариуцсан хүмүүс эрх хэмжээнийхээ хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж байсан. Хэргийг үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:
Би үнэлгээний хорооны даргаар ажилласныхаа шанг хүртэж байна гэж хэлмээр байна. Би өөрөө бодохдоо ажлаа хийсэн гэж бодож байгаа. Би төрийн албанд олон жил зүтгэхдээ хуурамч зүйл хийе гэсэн бодол байгаагүй. Тухайн хэрэгт мэдүүлэг өгсөн хүмүүс айсан, сандарсан. Авлигатай тэмцэх газрын байцаагч сумд ирж байцаалт авна гэдэг бол нилээд сүр дуулиантай зүйл. Бичиг баримтыг нөхөн бүрдүүлсэн гэж ярьдаг.******* гэдэг хүн бол худалдан авалтын ажилтан буюу ашиг сонирхолын зөрчилгүй талаарх бичиг баримтыг бүрдүүлдэг. ,, нар бүгд үнэлгээний хорооны гишүүд. Б, М нарыг дагаж хэрэгтэн болох нь гэж айсандаа гүтгэсэн. Дтэй намайг хамаатан, ашиг сонирхолын зөрчилтэй гэдэг. Хэрвээ тийм байсан бол анхны тендер зарлалтаар өгөх байсан. Анхан шатны шүүх хуралдаанд тэнсэх ялыг би хүлээн зөвшөөрсөн. Яагаад хүлээн зөвшөөрсөн гэхээр аав болон ахын бие тааруу өөрөөр хэлбэл надад ар гэрийн хүнд нөхцөл байдал бий болсон байсан. Эхнэр маань хэвтэрт байсан. Хэрэгт удаан шалгагдвал ар гэрийн байдлаас гадна эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай байсан. Би хэрэг хийсэн учраас тэнсэх ялыг хүлээн зөвшөөрсөн юм биш. Шударга шүүх үнэн зөвийг шийдэж өгөх байх гэж бодож байна гэв.
Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өнсөн:
… 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 25 дугаар хөрөнгө зарцуулах тухай тогтоол гарсан. Энэ тогтоолоор ******* сумын засаг даргын тамгын газарт автомашины үнэ гээд 35.000.000 төгрөг олгохоор шийдвэрлэсний дагуу 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ******* сумын засаг даргын тамгын газарт Өвөрхангай аймгийн Орон нутгийн төсвөөс 35.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн ******* сумын иргэдийн хурлаас баталж гаргасан аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас cap бүр хувиартай мөнгийг шилжүүлж байсан ба энэ мөнгөнөөс сумандаа хог устгах зориулалттай эксковатор авсан. Энэ мөнгийг шилжүүлж өгөхдөө яг юунд зарцуулах талаар өгөөгүй, cap бүр баталсан хуваарийн дагуу шилжиж орж ирсэн мөнгөөр сумын иргэдийн хурал нь тогтоол гаргаж зарцуулах эрхтэй. Энэ машин авах 35.000.000 төгрөг, мөн эксковатор авсан 66.000.000 төгрөг энэ мөнгөнүүд бүгд төсвийн мөнгө. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хийгээд дараа нь сумандаа л тайлангаа тавина. Мөн төсвийн тайландаа орлогод аваад бүртгэлд тусгана. Энэ авсан машинууд нь Өвөрхангай аймгийн ******* сумын засаг даргын тамгын газарт өмчийн бүртгэлд бүртгэх ёстой. Эдгээр улсын төсвөөр худалдаж авсан машин болон эксковаторыг бүртгээгүй тул бүгд хохиролд бүгдийг нь тооцно. Тийм болохоор эксковаторын 66.000.000 төгрөг ... нэхэмжилж байна. 57.000.000 төгрөгийг гаргуулан авсан. Төрийн сангийн дансанд тушаасан байсан… гэх мэдүүлэг /2-р хх-ийн 98-99, 4-р хх-ийн 179 /
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2014 оны 05 дугаар сард Улаанбаатар хотоос нэг хуучин экскаватор ачиж авчирсан. Намайг экскаваторыг барь гэж Засаг дарга ******* хэлэхээр нь бариад ганц 2 шороо ухахад экскаватор шанагаа өргөхөө больж ажиллахаа байсан. Тэр авчирч ирсэн хүмүүс нь буцаагаад Улаанбаатар хот руу ачаад явсан ирэхгүй байж байгаад 2015 оны 06 дугаар сард универсал трактор буюу ЮМЗ авчирч өгсөн. Энэ трактор нь хуучин өөр сэлбэг хэрэгслээр эвлүүлж, тавьж угсарсан трактор ирсэн. Тэгээд тракторыг ажиллуулах гэсэн чинь сальник резен нь сад тавиад шанагаа өргөхөө байсан. Одоо зүгээр болсон байгаа. 100 литр масло хийвэл ажиллана. Экскаватор эхлээд зүгээр ирсэн, ажил хийх гэсэн чинь эвдэрсэн, их хуучин экскаватор байсан. Би Улаанбаатар хотод очиход экскаватор бол өгөөгүй харин оронд нь шанагатай трактор өгсөн. Надад Засаг дарга чи очоод тэнд шанагатай трактор байгаа тэрийг аваад ир гэхээр нь л авчирсан. Сүүлд авчирсан трактороор ямар ч ажил хийгээгүй. Анх ирсэн тракторыг нь бол хүлээгээд л авсан. Харин сүүлд ирснийг нь хүлээж аваагүй. Энд анх ирсэн эксковатор сүүлд ирсэн трактор 2 нь ажиллахгүй, муу хуучин машинууд байна гэж Засаг даргад хэлж байсан. Харин анх ирсэн эксковаторыг эвдэрхий юм байна гэхэд хойноос засварчин авчирч янзлуулна гэж хэлчихээд янзлуулаагүй. Харин өөр хүмүүс ирээд ачаад явсан…гэх мэдүүлэг /2-р хх-ийн 104-105 /
Гэрчгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Би Өвөрхангай аймгийн ******* сумын байгаль хамгаалагчаар сүүлийн 7 жил ажиллаж байна. 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ******* сумын төвийн хог хаягдлыг цэвэрлэж устгах экскаваторыг ашиглалтанд оруулах комиссын актанд би гарын үсэг зураагүй. Энэ миний гарын үсэг биш байна. Би хүлээж аваагүй. Өглөө нь хөдөө яваад өгсөн. Дараа нь намайг хөдөөнөөс ирэхэд нэг экскаватор ирсэн байсан ба хамаг труп нь задраад ажиллахгүй байсан. Хогийн цэг дээр хэвтэж байгаад алга болсон. ... би техникийн тодорхойлолтыг нь хараагүй. Ямар ч хүн техникийн тодорхойлолт үзүүлж байгаагүй... гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 110-111, 3-р хх-ийн 194 /
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2012 оноос эхэлж Өвөрхангай аймгийн ******* сумын Иргэдийн хурлын даргаар ажиллаж байна. Энэ экскаватор авах мөнгөн дүнг сумын нийт иргэдийн хурлаар баталсан. Ингэж батлахдаа 75.000.000 төгрөгөөр экскаватор авахаар баталсан, авах тендерийн үнэлгээний хороонд оролцсон. Тэгээд тендер зарлагдаад нэг компани буюу “Баян найман” ХХК орохоор нь нэг компанийг шалгаруулж болохгүй гэхээр нь би дахин зарлахад 2 компаний материал ирсэн. Тэгээд шалгаруулалт явагдаад “Баян найман” гэх компани шалгарсан. Тэгээд Засаг даргад зөвлөмж хүргүүлээд захирамж гаргуулсан. Надад үнэлгээний хороонд ажиллах A3 сертификат байгаа. Намайг үнэлгээний хороонд ажиллах зөвшөөрөлтэй учраас миний нэрийг оруулсан. Энэ тендерт 2 компани материалаа ирүүлсэн байсан. Харин “Баян найман” ХХК-ий төлөөлөгч нэг хүнтэй уулзсан. Нөгөө компаний хүн нь ирээгүй. Би “Баян найман” ХХК-ий захирал Д, ******* сумын Засаг даргын орлогч *******тай ерөнхийдөө ах дүүс гэдгийг мэднэ. Энэ тендерийг 50.000.000 төгрөгөөр баталсан. Батсайханы компани болох “Түшиг Ойл” ХХК ялж хийж гүйцэтгэсэн. Эксковатор дээр тайлан тавьсан ба бид нар наад авсан техник чинь шаардлага хангахгүй байна гэж хэлсэн..гэх мэдүүлэг /2-р хх-ийн 112-114 /
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Суманд хог ачиж тээвэрлэх экскаватор авсан талаар би сайн мэдэхгүй. 2014 онд нэг хуучин эвдэрхий ковш авсан байсан. Тэрийгээ солиулаад 2015 оны 06 дугаар сард бүр дордуулаад ЮМЗ трактор болгоод аваад ирсэн байсан нь бас эвдэрхий ерөөсөө ажиллахгүй, хашааны үүдэнд хэвтэж л байгаа… гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 115-117 /
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2011 оны 06 дугаар сараас эхэлж ******* сумын засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор ажилд орсон. Тэр цагаас хойш одоог хүртэл ажиллаж байна. ... Манай суманд хог ачиж буулгах, тээвэрлэх зориулалттай экскаваторын тендер зарласан хэрхэн яаж шалгаруулалт явуулсан, хэдэн компани оролцсон талаар мэдэхгүй. Намайг экскаватор хүлээж авах ажлын комисст оруулсан байсан. 2014 оны хавар нэг экскаватор ирснийг бид нар хүлээж авах гээд очтол дугуй нь хагарсан, бас тосолгоо нь хийгдээгүй, хуучирсан, эвдэрхий экскаватор байхаар нь би хүлээж авахаас татгалзаад Засаг даргын орлогч ******* даргаас тендерийн техникийн тодорхойлолтыг нь үзье гэхэд үзүүлэхгүй байхаар нь хүлээж авахгүй яваад өгсөн. Дараа нь Засаг дарга ******* залгаад наад ирсэн техникээ хүлээж аваад хүн амьтанд нь чирэгдэл учруулалгүй явуул гэж тушаасан. учир хүлээж авсан. Тухайн үед тэр “Баян найман” ХХК-ний захирал Дд тосолгоогүй юм байна гэж хэлэхэд дуугүй ав гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд нэг их удалгүй ажиллахгүй болсон. Жолооч Цэдэвсүрэн барьж хариуцаж байсан бүтэн жилийн дараа буюу 2015 оны 06 дугаар сард л солилоо гээд хуучин ЮМЗ трактор өгсөн байсан. ******* яагаад техникийн тодорхойлолтыг нь үзүүлэхгүй байсныг нь мэдэхгүй. ... ******* дарга залгаад хүн нь явах гээд байна наад техникээ хүлээгээд гэж хэлсэн юм. Тэгээд л хүлээж авсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 118-120, 3-р хх-ийн 198 /
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2013 оны 02 дугаар сараас эхэлж Өвөрхангай аймгийн ******* сумын иргэдийн хурлын нарийн бичгийн даргын ажил албан тушаалыг хашиж байна. Манай ******* суманд хог ачиж буулгах, устгах зориулалттай эксковатор нийлүүлэх тендерийн бол орон нутгийн хөгжлийн сангаас хог тээвэрлэх, устгах, буулгах зориулалттай ковш трактор авна гэж 75.000.000 төгрөг баталсан. Тэгээд энэ батлагдсан төсвийн дагуу тендер зарлагдаад үнэлгээний хороо байгуулсан, үнэлгээний хороонд би болон Засаг даргын орлогч *******, нарийн бичгийн даргаар , Энхтүвшин, Иргэдийн хурлын дарга нар ажилласан. Тэгээд үнэлгээний хороо 1 удаа хуралдсан ба энэ хурлаар “Баян найман” ХХК орж байсан. Тэгээд энэ компанийг л бараг хүчээр шахуу ялуулсан. Яагаад гэвэл материал нь болохгүй байсан. Энэ тендерт 2 компани орсон. Яагаад гэвэл “Баян найман” ХХК-ний захирал Дтэй нэг нам бас манай сумаас аймагт гарсан иргэдийн төлөөлөгч гээд гаргасан. Тендерийн материалтай биечилж танилцаагүй. “Баян найман” ХХК ялах нь тодорхой болсон байсан. Миний ойлгож байгаагаар бол Д нь Засаг даргын орлогч Б болон Засаг дарга Мтэй яриад тохирсон байсан гэж бодож байгаа. Нэг нам гэдгээрээ л тохирсон байх гэж бодож байгаа. Сумын Засаг дарга ******* нь их дарамттай, их намчирхаг, их хавчиж шахдаг л хүн. Энэ тендерт 2 компани материалаа өгсөн байсан. Тэгээд тендерийн хурал болоод материалыг нь үзтэл дутуу шаардлага хангахгүй материал байсан, би шалгаруулахгүй буцаая гэж хэлээд гарсан . Тэгээд энэ компанийг хүчээр ялуулсан юм. Би үнэлгээний хорооноос гарсан шийдвэр дээр гарын үсэг зураагүй. Үнэлгээний хорооноос ******* ХХК-ийг ялсан гэж гарсан байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 121-122, З-р хх-ийн 195-196 /
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Манай суманд хог зайлуулах, булшлах, устгах зориулалтаар экскаватор авах тендер зарласан талаар мэдэхгүй. 2014 онд cap өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Экскаватор ирсэн хүлээж авах комисст орсон байсан. Хүлээж авах гээд очтол хуучин зэвтэй, эвдэрхий экскаватор байсан. Тендерийн техникийн тодорхойлолтыг нь үзье гэхэд олдохгүй байсан. Тэгээд миний зүгээс бол энэ экскаваторыг хүлээж авахгүй, муу машин байна гэдгээ хэлсэн. Удалгүй буцаагаад аваад явсан ба 2015 оны 06 дугаар сард сольж авчрахдаа бүр дордуулаад дээр үеийн Оросын универсал ЮМЗ гэдэг трактор болоод ирсэн. Тэр тракторыг нь бас хүлээж аваагүй ... гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 123-124 /
Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Би 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж ******* сумандаа төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байна. Тэрнээс өмнө сумандаа татварын байцаагчаар 3 жил ажилласан. ******* суманд хог ачиж буулгах, устгах зориулалттай экскаватор нийлүүлэх тендерт үнэлгээний хорооны гишүүнээр орсон. Тэгээд тендерээ эхлээд сонинд зараа тавиад эхлэхэд “Баян найман” ХХК оролцсон. Тэгэхээр нь бид нар нэг компани өрсөлдөх боломжгүй гээд хойшлуулаад дараа нь дахиад зарлахад Хишигсүрэн гэдэг хүний компани бас өрсөлдөхөөр 5 хуудас материал ирүүлсэн байсан. Тэгээд шалгаруулахад “Баян найман” ХХК шалгарсан. “Баян найман” ХХК-ий захирал Д мөн үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан Засаг даргын орлогч ******* нар ах дүүгийн хүүхдүүд юм. Тендерийн материалыг Засаг даргын орлогч Б дарга хүлээн авч байсан. Шалгаруулалтанд ялсан “Баян найман” ХХК нь тендерийн техникийн тодорхойлолтонд заасан техникийг хүлээлгэн өгөөгүй. Их муу хуучин, эвдэрхий экскаватор өгч байхаар нь бид нар хэл үг хийж байгаад буцаагаад өгсөн. Тэгээд 1 жилийн дараа буюу 2015 оны 06 дугаар сард универсал трактор гэж ЮМЗ өгсөн. Тэр трактор нь ч гэсэн ажиллахгүй эвдрээд хэвтэж байгаа. Үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан ******* хамаатныхаа Дд давуу байдал олгоод “Икс Эм СИ” ХХК тендерт оролцсон мэтээр хуурамч материал бүрдүүлэн ялуулсан талаар бол сайн мэдэхгүй байна. 2 компани орж ирсэн л гэж ярьж байсан. Анх экскаватор авах 75.000.000 төгрөгийг сумын иргэдийн хурлаас баталж өгөөд 66.000.000 төгрөгөөр экскаватор худалдан авч, үлдсэн мөнгө нь орон нутгийн хөгжлийн санд үлдсэн. Энэ 66.000.000 төгрөгийг бүгдийг нь “Баян найман” ХХК-ий дансанд шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг засаг дарга ******* цохилт хийгээд хурдан шилжүүл шинэ экскаватор авчирч өгнө гэж байна гэж шилжүүлсэн. ... Энэ ЮМЗ тракторыг ******* дарга л ав гэж жолооч явуулсан. Надад болохоор ЮМЗ трактор авахаар боллоо гэж хэлж байсан. ******* дарга рүү залгаад хурдан наадахаа хүлээж ав гэж хэлсэн гэсэн.Тухайн үед ******* сумын Засаг дарга М надад 2014 оны 06 сарын 11-ний өдөр 66.000.000 төгрөгийн нэхэмжлэл зарлагын падаан өгөөд “гэрээ хийгдчихсэн энэ гүйлгээг хурдан хийгээд шилжүүлчих, манайх хогоо цэвэрлэе” гэж хэлсэн М дарга орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг барьдаг 1 дүгээр гарын үсэг зурдаг байсан. М Д 2 над руу байнга залгаад тэр мөнгө шилжүүлж мөнгөө өгөхгүй бол яаж авчрах юм би чамайг ажилд оруулсан гээд дарамтлаад байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 125-127, З-р хх-ийн 197, 4-р хх-ийн 178 /,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдож одоог хүртэл хийж байна. ... ******* суманд хог ачиж буулгах, устгах зориулалттай эксковатор авах гэж орон нутгийн хөгжлийн санд 66.000.000 төгрөг төсөвлөгдсөн байсан. Үүний дагуу үнэлгээний хороо байгуулагдаж тендерээ зарлахад эхлээд нэг компани орсон гэсэн. Нэг компани шалгарч болохгүй гээд дахин зарлахад 2 компани өрсөлдсөн гэсэн. Тэр дундаас “Баян найман” ХХК шалгарч экскаватор нийлүүлэхээр болж 2014 оны 06 дугаар сард нэг экскаватор ирэхдээ их муу хуучин, эвдэрхий шахуу юм ирсэн. Бид нар эхлээд ажиллуулж туршиж үзээд авъя гэхэд ганц хог цэвэрлэж чадаагүй эвдрээд байсан. Тэгээд энэ экскаватор нь хогийн цэг дээр эвдэрчихээд засах хүн байхгүй зөндөө олон хоног зогссон. Тэр “Баян найман” ХХК нь ачаад явсан. 2015 оны 06 дугаар сард манай жолооч Цэдэвт Улаанбаатар хотод очиход нь ЮМЗ гэдэг универсал трактор өгөөд явуулсан байсан. Харин одоо трактор нь бас л эвдрээд ямар ч ажил хийхгүй зогссон. Анхнаасаа техникийн тодорхойлолтонд тохирохгүй бүр хуучин экскаватор байсан. Тэгээд одоо болтол хүлээж аваагүй байгаа. Энэ тендерт манай сумын Засаг даргын орлогч ******* үнэлгээний хорооны даргаар ажилласан. Тэгээд “Баян найман” ХХК-ийг шалгаруулъя гэж Засаг даргад зөвлөмж өгсөн. Харин Б “Баян найман” ХХК-ий захирал Дтэй хамаатан садангийн холбоотой гэсэн. Энэ тендерт миний мэдэхээр “Баян найман” ХХК л орсон. “Баян найман” ХХК-иас экскаватороо нэхэхээр манайх танайд бололцооны, хэвийн ажиллагаатай техник өгсөн. “Баян найман” ХХК-ий захирал Д сольж өгнө гэж хэлээд оронд нь универсал трактор болгоод л ирсэн... гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 128-130 /
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... ******* 2014 оны хавар над дээр ирээд экскаваторын тендерт орох гэхэд заавал 2 компаний үнийн санал байх хэрэгтэй гээд манай компаний гэрчилгээ танилцуулга хоёрыг канондаж аваад явсан. Тэрнээс биш манай компани ийм тендерт оролцоогүй. Ямар ч үнийн санал өгөөгүй. Надад үзүүлсэн тамга тэмдэг, гарын үсэг бол манай компаний тамга тэмдэг, гарын үсэг биш. Миний өмнөөс хуурамч бичиг баримт бүрдүүлээд өгсөн гэж ойлгож болно. Яг хэн хийснийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан компаний гэрчилгээ, танилцуулга хоёрыг л канондаж *******д өгч байсан. Би өөр ямар ч баримт бичиг өгөөгүй. Энэ тендерийн маягт гэж бичээд гарын үсэг, тамга дарсан хуудсыг бол бичиж өгөөгүй. Тэглээ ч манай тамга тэмдэг, гарын үсэг биш байна” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 145-146 /
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Би ******* сумын засаг дарга *******гийн тендерийн баримт материалыг бүрдүүл гэсний дагуу л хуурамчаар үйлдээд бүрдүүлсэн. ... Материал журмын дагуу бэлдээд бэлэн болгосон бол болоо л гэсэн. Надад тендерийн материалд оролцох ямар ч эрх байхгүй байсан. Яг үнэнийг хэлэхэд миний нэг хүүхэд оюутан мөн цалингийн зээлтэй амьдрахад хэцүү байсан юм. Яг энэ цаг үед намайг ажилд авахгүй гээд ажлаас чөлөөлнө гээд 3 удаа түр тушаалаар ажиллуулж байсан юм. Тийм учраас ажилгүй болчихгүй ажилтайгаа үлдэхийн тулд тендерийн материалыг бүрдүүлж архивт хийсэн... гэх мэдүүлэг. /З-р хх-ийн 225-226 /,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Тэр үед эгч сумын засаг дарга *******тэй утсаар ярихдаа эксковаторыг нь тойрч хараад харсан зүйлээ хэлээд байсан. Тэгсэн урдаас нь засаг дарга ******* хүлээж ав гэж хэллээ гэж эгч хэлсэн. Бид нар экскаваторыг авахгүй гэж хэлсэн чинь жолооч нь би авчирч өгөх л үүрэгтэй та нар ав би явмаар байна гээд байсан. Харин бид нар экскаваторыг ажиллуулж үзмээр байна гэсэн чинь техникийн тодорхойлолт нь байхгүй байсан ямар ч шийдвэр гаргалгүй тарцгаасан. Засаг дарга ******* хүлээж ав гэж хэлсэн учир хүлээж авсан гэж гарын үсэг зураагүй. ... Бичигдсэн гарын үсэг миний гарын үсэг биш байна... гэх мэдүүлэг. /З-р хх-ийн 227-228 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №4124 дугаар:
1.Шинжилгээнд ирүүлсэн “Сумын төвийн хогийг цэвэрлэх, устгах зориулалттай экскаваторыг нийлүүлэх тендерийн материал”-ын 109 дүгээр хуудсанд “Захирал” гэсний ард зурсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн гийн гэх гарын үсгийн туршилтын загвартай бүтцээрээ тохирохгүй байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Сумын төвийн хогийг цэвэрлэх, устгах зориулалттай экскаваторыг нийлүүлэх тендерийн материал”-ын 109, 113 дугаар хуудсуудад байх шинжилж буй тэмдэгийн дардсуудыг шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн ******* ХХК-ийн тэмдгийн дардастай тохирохгүй байна...гэх дүгнэлт / 2-р хх-ийн 157-158/,
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 369 дугаар автомашин, эксковатор үнэлсэн тухай:
2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар ЭО2621 маркийн эксковарторын өнөөгийн зах зээлийг үнэ цэнэ 9.0 сая төгрөг болохыг тодорхойлов... гэх тайлан /2-р хх-ийн 164-166/
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1-р хх-ийн 1-2/, Авлигатай тэмцэх газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол” /1-р хх-ийн 62 /, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол” /1-р хх-ийн 163 дугаар хуудас/, Тракторт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 164-170, 4-р хх-ийн 166-168 /, Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 171-172 дугаар хуудас, Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн а/47 дугаар Үнэлгээний хороо байгуулах тухай захирамж /1-р хх-ийн 175 /, 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Тендерийн урилга /1-р хх-ийн 182 /, Техникийн тодорхойлолт /1-р хх-ийн 183 /, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар үнэлгээний хорооны зөвлөмж /1-р хх-ийн 189 /, Өвөрхангай аймгийн ******* сумын төвийн нийтийн хогийн цэгийг булшлан нөхөн сэргээлт хийхэд ашиглагдах жижиг оврын экскаватор нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2014 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 185-186 /, Тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн бүртгэл /1-р хх-ийн 187 /, Тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналууд /1-р хх-ийн 188 /, Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/72 дугаар Тендрийн гүйцэтгэгчийг сонгох тухай захирамж /1-р хх-ийн 190 /, Сумын төвийн хогийн цэгийг цэвэрлэн устгах зориулалттай Экскаватор нийлүүлэх ажлыг гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 192-194 /, Өвөрхангай аймаг ******* сумын засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн а/18 дугаартай “Ажлын хэсэг байгуулах” тухай тушаал /1-р хх-ийн 195 /, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /3-р хх-ийн 19-20, 4-р хх-ийн 164-165 /, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №12/07 дугаар үнэлгээний тайлан /3-р хх-ийн 22-24 /, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /4-р хх-ийн 163 /, Орон нутгийн орлогод 57.000.000 төгрөг төлсөн баримт /4-р хх-170 /, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 05 дугаар сарын 26-ны 3Б/246 тоот албан бичиг /4-р хх-ийн 222 /, Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 05 дугаар сарын 26-ны 2/59 тоот албан бичиг /4-р хх-ийн 223 /, Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/478 тоот тодорхойлолт, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-ийн 228, 3-р хх-ийн 32, 35/,
Шүүгдэгч *******ы хувийн байдлыг талаар Өвөрхангай аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1/476 тоот тодорхойлолт, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-ийн 230, 3-р хх-ийн 33-34 /,
Шүүгдэгч *******, ******* нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 229, 231 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа Засаг даргын 2014 оны 04 сарын 07-ны өдрийн а/47 захирамжийн дагуу үнэлгээний хорооны даргаар ажиллаж албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж , аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хогийн цэгийг цэвэрлэх, устгах зориулалттай эксковатор авах тендер шалгаруулалт зарлан тендер ирүүлээгүй "*******" ХХК, өөрийн хамаарал бүхий *******гийн эзэмшлийн "*******" ХХК-уудыг тендерт оролцсон мэтээр тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй байхад тендер явуулж , гэрээг батлуулж, хуурамч баримт бүрдүүлж улсад 66.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хогийн цэгийг цэвэрлэх, устгах зориулалттай эксковатор авах тендерт шалгарсан *******ы хамаарал бүхий *******гийн эзэмшлийн "*******" ХХК-нийг захирамж гаргаж, ******* сумын төвийн хогийн цэгийг цэвэрлэн устгах зориулалттай эксковатор нийлүүлэх гэрээ байгуулж, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, 2000 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 11 сард Монголд орж ирсэн Э02621 МТЗ маркийн 9.000.000 төгрөгийн үнэ бүхий трактор нийлүүлсэнийг "*******" ХХК-д эксковаторийн үнийг шилжүүлж улс 66.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... надад сонгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 205-206/
Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн... надад сонгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна, ******* миний хажууд бол лүү залгаад хүлээж ав гэж хэлсэн, мөн над руу залгаад наадахаа хүлээж ав гэж хэлсэн... гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 203-204, 229-210/
хохирогч ын … сумандаа хог устгах зориулалттай экскаватор төсвийн мөнгө болох 66.000.000 төгрөг авсан, . … улсын төсвөөр экскаватор нь Өвөрхангай аймгийн ******* сумын өмчид бүртгээгүй тул хохиролд тооцно…гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 98-99, 4-р хх-ийн 179/
гэрч гийн ... хуучин экскаватор ачиж авчирсан, ганц 2 шороо ухахад шанагаа өргөхөө байсан,…буцаагаад ачаад явсан,сольж универсал трактор буюу ЮМЗ авчирч өгсөн, трактор нь хуучин өөр сэлбэг хэрэгслээр эвлүүлж, тавьж угсарсан трактор ирсэн. …гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 104-105/
гэрчгийн ... ******* сумын төвийн хог хаягдлыг цэвэрлэж устгах экскаваторыг ашиглалтанд оруулах комиссын актанд би гарын үсэг зураагүй. Энэ миний гарын үсэг биш байна. Би хүлээж аваагүй. … гэх мэдүүлэг /2-р хх-ийн 110-111/
гэрч гийн ... экскаватор авах мөнгөн дүнг сумын нийт иргэдийн хурлаар 75.000.000 төгрөгөөр экскаватор авахаар баталсан, экскаватор авах тендерийн үнэлгээний хороонд оролцсон. … экскаватор шаардлага хангахгүй байна гэж хэлсэн …гэх мэдүүлэг /2-р хх-ийн 112-114/
гэрч ийн ... Суманд хог ачиж тээвэрлэх хуучин эвдэрхий ковш авсан байсан. Тэрийгээ солиулаад дордуулаад ЮМЗ трактор болгоод аваад ирсэн бас эвдэрхий ерөөсөө ажиллахгүй, байгаа…гэх мэдүүлэг /2-р хх-ийн 115-117/,
гэрч гийн ... намайг экскаватор хүлээж авах ажлын комисст оруулсан, экскаваторын хагарсан, тосолгоо нь хийгдээгүй, хуучирсан, эвдэрхий экскаватор байсныг хүлээж авахаас татгалзасан, техникийн тодорхойлолтыг үзүүлээгүй…гэх мэдүүлэг /2-р хх-ийн 118-120, 3-р хх-ийн 198/
гэрч ын ... суманд хог ачиж буулгах, устгах зориулалттай эксковатор нийлүүлэх тендерийн бол орон нутгийн хөгжлийн сангаас ковш трактор авах гэж 75.000.000 төгрөг баталсан. тендерт “Баян найман” ХХК хүчээр ялуулсан. Би үнэлгээний хорооноос гарсан шийдвэр дээр гарын үсэг зураагүй....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 121-122, З-р хх-ийн 195-196/
гэрч ийн …. би энэ экскаваторыг хүлээж авах комисст орсон, хүлээж авах гэхэд хуучин зэвтэй, эвдэрхий байсан, хүлээж авахгүй, техникийн тодорхойлолт нь олдохгүй байсан. Удалгүй буцаагаад аваад явсан ба Оросын универсал ЮМЗ гэдэг трактор болоод ирсэн, бас хүлээж аваагүй эвдэрхий байсан...гэх мэдүүлэг/2-р хх-ийн 123-124/
гэрч Б.ийн .... ******* сумын Засаг дарга М надад 66.000.000 төгрөгийн нэхэмжлэл зарлагын падаан өгөөд “гэрээ хийгдчихсэн энэ гүйлгээг хурдан хийгээд шилжүүлчих, манайх хогоо цэвэрлэе” гэж хэлсэн М дарга орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг барьдаг 1 дүгээр гарын үсэг зурдаг байсан. ... М Д 2 над руу байнга залгаад тэр мөнгө шилжүүлж мөнгөө өгөхгүй бол яаж авчрах юм би чамайг ажилд оруулсан гээд дарамтлаад байсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 125-127, З-р хх-ийн 197, 4-р хх-ийн 178 /
гэрч ын ... “Баян найман” ХХК шалгарч экскаватор нийлүүлэхээр болж экскаватор ирэхдээ их муу хуучин, эвдэрхий ирсэн, ажиллуулж туршиж үзэхэд хог цэвэрлэж чадаагүй эвдрээд байсан. ... жилийн дараа ЮМЗ гэдэг универсал трактор ирсэн, одоо трактор нь бас л эвдрээд ямар ч ажил хийхгүй зогссон,одоо болтол хүлээж аваагүй байгаа....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 128-130/
гэрч гийн ... Надад үзүүлсэн тамга тэмдэг, гарын үсэг бол манай компаний тамга тэмдэг, гарын үсэг биш. Миний өмнөөс хуурамч бичиг баримт бүрдүүлээд өгсөн гэж ойлгож болно. Яг хэн хийснийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан компаний гэрчилгээ, танилцуулга хоёрыг л канондаж *******д өгч байсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 145-146/
гэрч ын ... Би ******* сумын засаг дарга *******гийн тендерийн баримт материалыг бүрдүүл гэсний дагуу л хуурамчаар үйлдээд бүрдүүлсэн... гэх мэдүүлэг. /З-р хх-ийн 225-226/,
гэрч гийн ... Засаг дарга ******* хүлээж ав гэж хэлсэн гэсэн. Ямар ч байсан хүлээж авсан гэж гарын үсэг зураагүй. ... бичигдсэн гарын үсэг миний гарын үсэг биш... гэх мэдүүлэг. /З-р хх-ийн 227-228/ Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 171-172 дугаар хуудас, Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн а/47 дугаар Үнэлгээний хороо байгуулах тухай захирамж /1-р хх-ийн 175 /, 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Тендерийн урилга /1-р хх-ийн 182 /, Техникийн тодорхойлолт /1-р хх-ийн 183 /, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар үнэлгээний хорооны зөвлөмж /1-р хх-ийн 189 /, Өвөрхангай аймгийн ******* сумын төвийн нийтийн хогийн цэгийг булшлан нөхөн сэргээлт хийхэд ашиглагдах жижиг оврын экскаватор нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2014 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 185-186 /, Тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн бүртгэл /1-р хх-ийн 187 /, Тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналууд /1-р хх-ийн 188 /, Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/72 дугаар Тендрийн гүйцэтгэгчийг сонгох тухай захирамж /1-р хх-ийн 190 /, Сумын төвийн хогийн цэгийг цэвэрлэн устгах зориулалттай Экскаватор нийлүүлэх ажлыг гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 192-194 /, Өвөрхангай аймаг ******* сумын засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн а/18 дугаартай “Ажлын хэсэг байгуулах” тухай тушаал /1-р хх-ийн 195 /, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /3-р хх-ийн 19-20, 4-р хх-ийн 164-165 /, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №12/07 дугаар үнэлгээний тайлан /3-р хх-ийн 22-24 /, зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь томилогдсон албан тушаалд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг, албан тушаалтын хэрэгжүүлж буюу албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж, бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй.
Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан “... Нийтийн албан тушаалтан томилогдсон албан тушаалд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлснийг, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд ...” гэж хуульчилсан ба Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан”.. төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан…гэж хамрагдах этгээдийг хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, ******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг дарга ажиллаж байсан ба төрийн захиргааны удирдах албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч *******, ******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн “Эрүүгийн хуулийн шинэчилсэн хуулиар” эрх зүйн байдал дээрдсэн гэж үзэж мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 -т заасан гэмт хэрэгт... торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг......тогтооно...., гэж, мөн таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай байсан ба 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.2, мөн хуулийн еөрнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.2-т тус тус зааснаар торгох ялын хэмжээг болон хорих ялын үндсэн хугацааг нэгээс таван жил байхаар тогтоосон байна.
Харин 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар ялыг хуульчилахдаа ... таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянгана нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хугацаагаар хорих .... гэж зохицуулалт орсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар... энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү....гэж, мөн хуулийн 5.6 дугаар зүйлд хорих ялын доод хэмжээ зургаан сараас эхлэж байгаа ба гэмт хэргийн ангилал болон ял хариуцлагын хувьд оногдуулах ял нь хөнгөрч байгаа гэж үзлээ.
Аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 236.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч *******, ******* нарын нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 дугаар зүйлд заасныг баримтлан, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн болох нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 57.000.000 төгрөгийг төрийн сангийн 100100000910 тоот дансанд төлсөн баримт, Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 05 дугаар сарын 26-ны 2/59 тоот “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн ухах, түрэх зориулалт бүхий ОХУ-д үйлдвэрлэсэн ЮМК маркийн тракторыг орон нутагт авч ажиллахаар болсон болно” гэсэн албан бичиг, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 05 дугаар сарын 26-ны 3Б/246 тоот “******* сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн ухрах, түрэх зориулалттай ЮМЗ маркийн тракторыг тус сум өөрөө авч ашиглах боломжтой гэж үзсэн тул ******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэхэмжилсэн 9.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байгааг хүлээн авна уу” Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга гэсэн албан бичиг зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдал тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******, ******* нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******, ******* нарт үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3-т ... энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно... гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн болон ар гэрийн байдал, хувьд ноогдох хөрөнгө болон шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзаж, шүүгдэгч *******, ******* нарыг нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч *******, ******* нар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Уг хэргийн учир шүүгдэгч ******* нь 6 хоног, шүүгдэгч ******* нь 5 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож битүүмжлэгдэн ирсэн МТЗ маркийн ЮМЗ-6 маркийн бага оврын тракторыг Өвөрхангай аймгийн ******* сумын засаг даргын тамгын газарт буцаан олгох, шүүгдэгч *******ы эзэмшлийн “Sky” маркын цагаан өнгийн гар утас битүүмжилсэн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх, *******, ******* нарын эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2015 оны 09 дүгээр сарын 08, 2015 оны 09 дүгээр сарын 09, 2015 оны 09 дүгээр сарын 24, МТЗ маркийн ЮМЗ-6 маркийн бага оврын тракторыг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрүүдийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Өвөрхангай аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч ******* овогт *******, шүүгдэгч ******* овогт ******* нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******г нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******г нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус тус оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тооцсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар энэ хэргийн учир шүүгдэгч ******* 6 хоног, шүүгдэгч ******* 5 хоног тус тус цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ы эзэмшлийн “....Sку маркын цагаан өнгийн гар утас...”ыг битүүмжилсэн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн битүүмжлэх, *******, ******* нарын эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2015 оны 09 дүгээр сарын 08, 2015 оны 09 дүгээр сарын 09, 2015 оны 09 дүгээр сарын 24, МТЗ маркийн ЮМЗ-6 маркийн бага оврын тракторыг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 13 өдрүдийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, мөн хууийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож битүүмжлэгдэн тогтоолыг хүчингүй болгож, МТЗ маркийн ЮМЗ-6 маркийн бага оврын тракторыг Өвөрхангай аймгийн ******* сумын засаг даргын тамгын газарт буцаан олгосугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА