Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2026/00147

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2026/00147

Улаанбаатар хот

 

2026 02 03 103/ШШ2026/00147

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүрэг 3 дугаар хороо, 3 дүгээр байрны 15 тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын задгайн ,тоотод оршин суух, *******ын *******эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,504,930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: *******ын ******* нь манай байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2.500.000 төгрөгийг 24 сарын хугацаатай 3,8%-ийн хүүтэй хувийн хэрэгцээний зориулалтаар зээл авсан. Тухайн үед салбар хариуцсан салбарын менежер нь зээлийн гэрээ хийлгүй программд хуурамч гэрээ үүсгэн график гаргасан бөгөөд тухайн иргэний данс руу зээлийг шилжүүлсэн байдаг. Зээлийн эргэн төлөлтийг зээл олгосон өдрөөс хойш 18-19 сар тасралтгүй хүүг нь төлсөн. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш нэг ч удаа төлөлт хийлгүй манай байгууллагыг хохироож байгаа тул 2,499,930 төгрөг болон нотариатын зардал 5,000 төгрөг нийт 2,504,930 төгрөгийг *******ын *******ээс гаргуулж өгнө үү.

Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ХХК-иас 2,499,930 төгрөгийг зээлсэн нь үнэн, төлөхөд маргах зүйлгүй гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын *******эд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,504,930 /хоёр сая, таван зуун дөрвөн мянга, есөн зуун гуч/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,029 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 27,514 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.*******ээс 27,514 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ