| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00123/И |
| Дугаар | 103/ШШ2026/00150 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2026/00150
| 2026 оны 02 сарын 04 өдөр | Дугаар 103/ШШ2026/00150 | Улаанбаатар хот |
2026 02 04 103/ШШ2026/00150
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 84 дүгээр байрны 4 дүгээр орцны шитний өрөөнд байрлах, ******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 84 дүгээр байрны 6 тоотод оршин суух, *******гийн *******т холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,620,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 84 дүгээр байрны 6 тоотод оршин суух, Ц.******* нь 2018-2026 оны 01 дүгээр сарын сууц өмчлөгчдийн төлбөр 1,620,500 төгрөгийг төлөөгүй байх тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж буй 1,620,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, хариуцагч *******гийн *******т холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,620,500 төгрөг /нэг сая, зургаан зуун хорин мянга, таван зуу/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,878 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20,439 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц.*******аас 20,439 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ