| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/04435/И |
| Дугаар | 191/ШШ2026/02088 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2026/02088
2026 02 05 191/ШШ2026/02088
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* овогт *******-******* ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ХХК /рд:/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг нар оролцов.
/Хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тус иргэний хэргийг эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Би ******* ******* ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 22-нд орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тухайн байгууллага нь 2023 оны 2 дугаар улиралд орон сууц ашиглалтад орно гэж анх гэрээ байгуулсан. Тэр хугацаанаас хойш гэрээний үүргээ огт биелүүлээгүй төдийгүй тухайн барилга нь огт баригдахгүй байгаа. Энэ хугацаанд ямар нэгэн тодорхой тайлбаргүйгээр одоо удахгүй гэж хариу хэлсэн. Би ямар нэгэн гомдол гаргахгүйгээр цөхрөлтгүйгээр өнөөдрийг хүртэл хүлээсэн. Хариуцагч тал гэрээний үүргээ огт биелүүлээгүй тул өөрийн 100 хувь бэлэн төлсөн 60,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах хүсэлтэй байна гэв.
2. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ИП/04 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3 удаагийн Хаан банкны шилжүүлгийн баримт, фото зураг зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
1. Б.******* нь ******* ******* ХХК-д холбогдуулан 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын бичгээр гаргасан нэхэмжлэл, тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Б.*******, ******* ******* ХХК нар 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр харилцан тохиролцож, ИП/04 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, ............... тоотод 40.24 м.кв талбайг 1 м.кв-г 1,491,000 төгрөгөөр тохиролцож, нийт 60,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан байна. /хх-ийн 5-15/
5. *******уудын дээрх тохиролцооноос үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.
5.1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчийн гэх 5037814489 тоот дансанд 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, нийт 3 удаагийн гүйлгээгээр 60,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. /х.х-ийн 17-19/
6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-т *******уудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж, 205 дугаар зүйлийн 205.1.-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Хариуцагч ******* ******* ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд барилгыг барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч ******* ******* ХХК-иас 60,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй.
7. Хариуцагч ******* ******* ХХК-д шүүх хуралдааны товыг Хариуцагч ******* ******* ХХК-д нь 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг Баянзүрх дүүргийн 04, 38 дугаар хороо, Баянгол дүүргийн 06 дугаар хорооны Засаг дарга нар руу мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар зохигчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 60,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР