Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/073

 

 

 

 

 

 

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Д даргалж,

нарийн бичгийн дарга К.Е,

орчуулагч Ж.А,

улсын яллагч Б.Б,

шүүгдэгч нарын өмгөөлөгчид Т.Б, А.С, С.Н

шүүгдэгч К.С, К.Ө нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.С, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Ө нарт холбогдох 1713000170052 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, А овогт Кн С, 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Сагсай сумын 1 дүгээр багт, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД:БИ************.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, У овогт Көн Ө, 1991 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, .....ажилтай, Сагсай сумын 2 дугаар багт, ээж, ах, дүү нарын хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, РД:БИ******/.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

- Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 2 дугаар багийн нутагт К.С, К.Ө нар хороондоо маргалдаж улмаар зодолдох явцад К.С нь К.Өсийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, К.Ө нь К.Сын эрүүл мэнд хөнгөн хохирол, салгаж байсан иргэн М.Тийг цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

- Шүүгдэгч К.С нь Сагсай сумын 2 дугаар багийн нутаг “Астауша”-гийн морь барианы газарт 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр К.С, К.Ө нар хороондоо маргалдаж улмаар зодолдох явцад К.Өийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг,

- Шүүгдэгч К.Ө нь К.Сын эрүүл мэнд хөнгөн хохирол, салгаж байсан иргэн М.Тийг цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

- Хохирогч М.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ үед Сыг Тилеубек машинаас буулгаад аваад буусан. Сын араас Ө ч гэсэн дагаж буугаад С, Ө нар нэг нэгнээ заамдаж барилцаад зодолдож эхэлсэн. Тэгээд би машинаас буугаад тэр хоёрыг очиж салгах гэж байхад Ө гараараа миний зүүн талын нуд рүү цохисон. Энэ үед би нүдээ дараад фургоныг тойроод фургон дотор орж суусан ба С, Ө нар хоорондоо зодолдоод байсан. Тэгээд би тэр хоёрт ойртож очоогүй. Би хэсэг хугацаа машин дотор сууж байгаад машинаа асааж явах гэж байхад Ө зүүн талын чихийг өөрийнхөө өмсөж явсан цагаан цамцаар дарж барьсан, С чихийг минь хазчихлаа, цус гараад байна, эмнэлэгт хүргээд өг гэсэн” гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 47-50 дугаар хуудас/,

- Гэрч А.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С, Ө хоёр нэг нэгийгээ маргалдаад хараагаад эхэлсэн. Энэ үед би Сыг чирж машинаас буулгасан. Бидний араас Ө дагаж буугаад Стай барилцаж авсан. Энэ үед Т ирж салгах гэж байхад Ө гараараа Тийг нүд рүү нь нэг удаа цохисон. Дараа нь газраас чулуу аваад чулуугаар Сыг нүүрэн тус газар нэг удаа цохисон. Энэ үед Сын нүүрнээс цус гарсан. Тэр хоёр дахин нэг нэгийгээ заамдаж аваад зодолдсон. ...харанхуй болсон байсан учраас нэг нэгийгээ биеийн аль хэсэгт хэдэн удаа цохиж зодсныг сайн анзаарч хараагүй. ..тэд машин дотор зодолдоогүй, хоорондоо хэрүүл хийгээд байсан” гэх  мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 57-58 дугаар хуудас/,

- Гэрч М.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг мэдэхэд С, Ө хоёр машинаас буугаад барилцаж авч, зууралдаад явж байсан. ...зодолдоод эхэлсэн. Би хэнтэй ч бүлэглэн Өийг зодоогүй, зөвхөн Ө, С хоёр хоорондоо зодолдоод байсан. Өийн зүүн талын чихийг С хоорондоо зодолдох үед хазаж, тасалчихлаа гэж байсан. Ө, С хоёр зодолдож байхад Т салгах гэхэд Ө Тийн нүд рүү гараараа цохичихсон гэсэн. Харанхуй байсан тул анзаарч харж чадаагүй. Ө нилээн согтуу байсан, С халамцуу байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 62-64 дугаар хуудас/,

- Гэрч К.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Машинаас С, Ө хоёр буугаад хоорондоо зодолдож байх шиг болсон. Тухайн үед 22 цаг 20 минутын үе байсан. Гадаа нилээн харанхуй болсон байсан, яг тэр хоёрын дунд юу болж байсныг хараагүй. Зодолдоод байх шиг дуу чимээ гарсан. Ах Б бид гурав машин дотор ойролцоогоор 4-5 минут сууж байгаад ах бид хоёр буухад Ө, С хоёр газар нэг нэгийнхээ дээр, доор гараад зодолдож байсан. Тэгээд би тэр хоёрын хажууд очихоод Ө доор нь хэвтсэн, С хажуу талд нь хагас суусан байдалтай, Өийг заамдаж аваад ноцолдож байсан. Тэгээд салгасан. Энэ үед С, Т хоёр мотоцикльтой яваад өгсөн. Мотоциклийг Т унаад явсан. Өийг ах бид хоёр хоёр талаас нь түшиж пургон дотор оруулж ирэхэд Ө зүүн талын чихээ гараараа дарсан байсан ба чихнээс нь нилээн цус гоожиж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 65-70 дугаар хуудас/,

- Гэрч Х.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ө, С хоёр хоорондоо зодолдож байх шиг болсон, гадаа нилээн харанхуй байсан тул тэр хоёрын хооронд юу болж байгааг хараагүй. Тэгээд Өийн хажууд очиход Ө чихээ дарсан, чихнээс цус гарч байсан тул босгоод Тийн машинд оруулсан. Өийн чихийг С хазсан гэж хэлсэн. Өзгерсийг бүлэглэн зодохыг хараагүй. ..Би машинаас буухад Өийн хажууд хоёр хүн байсан ба өшиглөөд байх шиг харагдсан. Тэгээд би өшиглөөд байсан байх гэж бодоод өшиглөж байсан гэж мэдүүлсэн. Түүнээс яг Өийг биеийн хэсэгт хэн хэрхэн ашигласан эсэхийг баттай хэлж чадахгүй байна. Өийн хажууд ойртож очиход хажууд нь байсан хоёр хүн С, Т хоёр байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 87-89 дүгээр хуудас/,

- Гэрч П.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ө, С нар зодолдож байх шиг дуу чимээ гараад байсан, би машин дотор сууж байсан. ..Нэг удалгүй хүргэн дүү Т машинд ирж суусан бөгөөд нүд нь хавдсан байсан. Юу болсон талаар асухад Ө цохисон гэж хэлсэн. ....Ө машинд ирж суухад зүүн талын чихнээс цус гарч байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 75-76 дугаар хуудас/,

- Гэрч М.Жын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С, Ө, Т нар машинаас буугаад явсан ба хоорондоо хашгирч, зодолдох шинжтэй дуу чимээ гарч байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан учир фургоны гадаа юу болж байгаа нь харагдахгүй байсан. Би хэнтэй ч бүлэглэн Өийг зодоогүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 77-78 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бы 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гаргасан №248 дугаартай дүгнэлт: Иргэн К.Өийн цээжний баруун талд хөх ягаан цус харалт, нурууны хэсэгт зулгарсан зулгаралт, зүүн талын чихний дэлбэнгийн гуравны нэг үлдэж гуравны хоёр тасарсан шарх гэмтлүүд учирсан байна. Дээрх чихний дэлбэн тасарсан гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хөлдөлмөрийн ерөнхий чадварын 15% алдагдуулан, дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын 15% алдагдуулах тул Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1, 2.3.2-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /хх-ийн 83 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бы 2017 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 245 дугаартай: “... 1. Иргэн М.Тийн зүүн талын нүдний алимын салстад улаан ягаан дээд доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцралтай гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 89 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Бны 2017 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 247 дугаартай: “... 1. Иргэн К.Сын баруун талын нүүрний хэсэгт олон тооны бор өнгийн тав тогтсон, зулгаралттай, баруун талын нүдний дээд доод зовхи болон баруун талын гарын 2-р хурууны 1-р үений хэсэгт хөхөлбөр өнгийн цус хуралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 95 дугаар хуудас/,

- Шүүгдэгч К.Өийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би К.С, Т, М.Т, Н, Ж нарт зодуулсан болохоос биш К.С, М.Т нарыг цохиж зодоогүй. Би зөвхөн ганц хүнд зодуулсан бол миний биед шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд учрахгүй байсан.  М.Т, А.С нарын биед үнэхээр тийм гэмтэл учирсан бол тухайн үед яагаад үзүүлж, гэмтлийн зэрэг тогтоолгоогүй юм вэ, тэд нар зодоон болсон гэх өдрөөс 2-3 хоногийг дараа ирж дүгнэлт гаргуулсан байна. Энэ хооронд биед учирсан гэмтлийг өөр хүчин зүйлийн улмаас авах боломжтой. Иймд энэ хэргийг дахин шалгуулахаар буцааж шалгуулж өгнө үү”  гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38-42, 111-112 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Шүүгдэгч К.Сын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тухайн үед Ө нэг пиво задалсан тойруулж байсан, пивог задалж хүмүүст тойруулж өгч байгаад хамгийн сүлд надад өгсөн. Энэ үед бага зэрэг уугаад буцаж өгсөн. Энэ үед миний араас бууж ирээд газраас чулуу аваад миний баруун талын нүүр нь тус газарт цохисон. Би Өийг цээж нь тус газраас түлхэж босгох гэхэд Ө миний баруун талын долоовор хурууг хазаар тавихгүй байхаар нь би Өийн зүүн талын чихийг хазчихсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү”  гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 55-56, 108-109 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч К.Ө нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч хохирогч М.Тийн “...Тэгээд би машинаас буугаад тэр хоёрыг очиж салгах гэж байхад Ө гараараа миний зүүн талын нуд рүү цохисон. Энэ үед би нүдээ дараад фургон машиныг тойроод дотор орж суусан ба С, Ө нар хоорондоо зодолдоод байсан” гэх мэдүүлэг, гэрч А.Тийн “...Энэ үед Т ирж салгах гэж байхад Ө гараараа Тийн нүд рүү нь нэг удаа цохисон. Дараа нь газраас чулуу аваад чулуугаар Сын нүүрэн тус газар нэг удаа цохисон” гэх  мэдүүлэг, гэрч М.Нын “...Ө, С хоёр зодолдож байхад Т салгах гэхэд Ө Тийн нүд рүү гараараа цохичихсон гэсэн. Ө нилээн согтуу байсан, С халамцуу байсан” гэх мэдүүлэг, гэрч К.Еын “...Ө, С хоёр газар нэг нэгийнхээ дээр, доор гараад зодолдож байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Тиленгитийн “...Ө, С хоёр хоорондоо зодолдож байх шиг болсон, гадаа нилээн харанхуй байсан тул тэр хоёрын хооронд юу болж байгааг хараагүй: .. Өийн чихийг С хазсан гэж хэлсэн. Өзгерсийг бүлэглэн зодож байсныг хараагүй” гэх мэдүүлэг, гэрч П.Бын “...Ө, С нар зодолдож байх шиг дуу чимээ гараад байсан, би машин дотор сууж байсан. ..Нэг удалгүй хүргэн дүү Т машинд ирж суусан бөгөөд нүд нь хавдсан байсан” гэх мэдүүлэг, гэрч М.Жын “...С, Ө, Т нар машинаас буугаад явсан ба хоорондоо хашгирч, зодолдох шинжтэй дуу чимээ гарч байсан. Би хэнтэй ч бүлэглэн Өийг зодоогүй” гэх мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “... Иргэн М.Тийн зүүн талын нүдний алимны салстад улаан ягаан дээд, доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцралтай гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт, мөн шинжээчийн “...Иргэн К.Сын баруун талын нүүрний хэсэгт олон тооны бор өнгийн тав тогтсон, зулгаралттай, баруун талын нүдний дээд доод зовхи болон баруун талын гарын 2-р хурууны 1-р үений хэсэгт хөхөлбөр өнгийн цус хуралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзлээ.

Шүүгдэгч К.Өийн өмгөөлөгчид болох С, Н нар нь “энэ хэргийн гэрч нар зөрүүтэй мэдүүлэг өгсөн байгаа” гэж тайлбарлах боловч шүүхээс урьд гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй байна гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж байсан ба буцааснаас хойш гэрч нараас дахин мэдүүлэг авч хангалттай мэдүүлгийн зөрүүг арилгасан байна.

Шүүгдэгч К.Ө нь уг хэрэгт холбогдон шалгагдсанаас хойш өөрийн утсаар гэрч нарын яриаг бичиж авч, СД хуурцагт буулган уг СД бичлэгт шинжээч томилж дүгнэлт гаргуулж өгнө үү гэх хүсэлт гаргаж байсан боловч энэ талаар мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгасан ба СД бичлэгт бичигдсэн гэрчүүдийн үг, ярианы талаар мэтгэлцээний аль аль тал маргаагүй байна. Уг бичлэгийг казах хэлнээс Монгол хэлэнд орчуулж хэрэгт хавсаргаж ирүүлсэн ба шүүхээс СД бичлэгт өгсөн мэдүүлгүүдийг шинжлэн судалж үзэхэд гэрч нарын өгч байсан мэдүүлгүүдтэй ноцтой зөрсөн мэдүүлэг байхгүй байна. Мөн нөгөө талаар шүүгдэгч К.Ө нь гэрч нарт өөрийн асуултаа тавихдаа хөтөлж асуух замаар дахин дахин асуулт асууж байсан нь харагдаж байна.

Иймд гэрч нарын мэдүүлэг нь СД бичлэгт бичигдсэн мэдүүлгүүдтэй зөрүүтэй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч К.Өийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “К.С, М.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч К.Сын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “ К.Өийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

  1. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Ө, К.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн К.С нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан үзэв.

Иймд шүүгдэгч К.Ө, К.С нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан тэдэнд торгох ялыг сонгон ялгамжтай оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч К.Ө, К.С нар нь цагдан хоригдож байгаагүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалав.

Шүүгдэгч З.Ө нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд шүүгдэгч К.Саас 5077345 төгрөг төлүүлж авснаа хүлээн зөвшөөрсөн ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд чихээ дахин эмчлүүлэхэд гарсан эмийн жагсаалт гэж 5 төрлийн эмийг 207600 төгрөгөөр худалдан авч хэрэглэж байснаа нотолж, баримтаа шүүхэд гаргаж ирүүлсэн байх тул шүүгдэгч К.Саас 207600 төгрөг гаргуулж З.Өт олгуулахаар шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч З.Ө нь сэтгэл санаанд учирсан хохирол гэж 5000000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд хангалттай гаргаж өгч чадаагүй ба мөн шүүгдэгчээс “цаашид чихээ эмчлүүлэхэд зардал гарна үүнийг жич нэхэмжлэх болно” гэж шүүх хуралд мэдүүлж байх тул дээрх хохирол төлбөртэй холбогдох асуудлаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч К.Сын өмч тугалтай 5 үнээ, 5 эр хонь, 5 сэрх, ишигтэй 5 ямааг, шүүгдэгч К.Өийн өмч унагатай 1 гүү, 1 морь зэргийг битүүмжилсэн тогтоолуудыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэв.

Шүүгдэгч К.Ө, К.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч К.Сын иргэний цахим үнэмлэх, К.Ө, К.С нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

  1. Шүүгдэгч А овгийн Кн Сыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч У овгийн Көн Өийг “” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Сыг 600 “зургаан зуун” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,
  2.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Ө, К.С нар ь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч З.Ө нь бусдад төлөх төлбөргүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч К.Саас 207600 /хоёр зуун долоон мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж З.Өт олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар З.Ө нь сэтгэл санааны хохирол болон цаашид эрүүл мэндээ эмчлүүлэхэд гаргах хохирол байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шүүгдэгч К.Сын өмч тугалтай 5 үнээ, 5 эр хонь, 5 сэрх, ишигтэй 5 ямааг, шүүгдэгч К.Өийн өмч унагатай 1 гүү, 1 морь зэргийг битүүмжилсэн тогтоолуудыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч К.С, К.Ө нарын иргэний цахим үнэмлэх 2 ширхэг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ 2 ширхэг зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлж, CD хуурцгийг хэргийн хамт хадгалсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч К.С, К.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   А.Д