Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 302/ШШ2025/00958

 

 

 

 

2025 11 06

302/ШШ2025/00958

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б  би,

Нэхэмжлэгч: Б  аймгийн Ц  сумын 09 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, М  ХЗХ

Хариуцагч: Б  аймгийн Т  сумын 03 дугаар багт оршин суух, С овогт К.Е

Хариуцагч: Б  аймгийн Т  сумын 03 дугаар багт оршин суух, Б овогт Ш.К

 

Нэхэмжлэлийн шаардлага: 20,262,500 /хорин сая хоёр зуун жаран хоёр мянгатаванзуун/төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 20-ныөдөр хүлээн авч хянаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч М  ХЗХ нь К.Е , Ш.К  нарт холбогдуулан гаргасан 20,262,500 /хорин сая хоёр зуун жаран хоёр мянга таван зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч К.Е , Ш.К нарнь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 20,262,500 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч К.Е , Ш.К  нарнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Хариуцагчнар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч М  ХЗХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,010төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын дугаартай данснаас 129,505 төгрөг, мөн хариуцагч К.Е , Ш.К нараас 129,505 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М  ХЗХ-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч К.Е ,Ш.К  нар нь 20,262,500 /хорин сая хоёр зуун жаран хоёр мянга таван зуун/ төгрөгийг нэхэмжлэгч М  ХЗХтөлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч М  ХЗХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн   дугаартай данснаас 129,505төгрөг, мөн хариуцагч К.Е , Ш.К нараас 129,505 /нэг зуун хорин есөн мянга таван зуун таван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М  ХЗХ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           К.Б