Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 302/ШШ2025/00868

 

 

 

 

 

2025 10 23

302/ШШ2025/00868

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б  би,

Нэхэмжлэгч: Б  аймгийн Нийгмийн даатгалын газар /дарга М.А /

Хариуцагч: Б  аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын З сургууль /захирал К.М /-д холбогдох Нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 146,803,765/нэг зуун дөчин зургаан сая найман зуун гурван мянга долоон зуун жаран таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авчхянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Б  аймгийн Нийгмийн даатгалын газарнь Б  аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын З сургууль /захирал К.М /-дхолбогдуулан Нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 146,803,765/нэг зуун дөчин зургаан сая найман зуун гурван мянга долоон зуун жаран таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б  аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын З сургуульнь 2015 оны 4 дүгээр сараас эхлэн аймгийн Нийгмийн даатгалын газарт шимтгэл төлөгчөөр бүртгэгдэн шимтгэл төлж эхэлсэн бөгөөд 2025 оны 07 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлээ дутуу төлж тайлагнаж байсан.

1.2. Уг хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасныг зөрчиж 146,803,765төгрөгийн шимтгэлийг дутуу төлж нийгмийн даатгалын санг хохироосон. Тус компани захирал, нягтлан бодогч нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй.

1.3. Иймд Б  аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын З сургууль /захирал К.М /-иасНийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 146,803,765төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б  аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын З сургууль /захирал К.М /хариу тайлбартаа:Миний бие З   ХХК буюу З сургуулийн захирал К.М  нь нэхэмжлэгч Б  аймгийн Нийгмийн даатгалын газрын З сургуульд холбогдуулан гаргасан дутуу төлсөн НДШ болох 146,803,765 /нэг зуун дөчин зургаан сая найман зуун гурван мянга долоон зуун жаран тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Дутуу төлсөн НДШ болох 146,803,765 /нэг зуун дөчин зургаан сая найман зуун гурван мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3. Нэхэмжлэгч Б  аймгийн Нийгмийн даатгалын газарньБ  аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын З сургууль /захирал К.М /-дхолбогдуулан гаргасан нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 146,803,765/нэг зуун дөчин зургаан сая найман зуун гурван мянга долоон зуун жаран таван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б  аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын З сургуульнь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 146,803,765төгрөгийг төлж өгөхөөр болж, тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5. Нэхэмжлэгч Б  аймгийн Нийгмийн даатгалын газарнь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 146,803,765төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 891,969төгрөгийн тал болох 445,984төгрөгийг хариуцагч Б  аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын З сургууль /захирал К.М /-иасгаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

6. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Б  аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын З сургууль /захирал К.М /нь нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 146,803,765/нэг зуун дөчин зургаан сая найман зуун гурван мянга долоон зуун жаран таван/ төгрөгийгБ  аймгийн Нийгмийн даатгалын газарт төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б  аймгийн Нийгмийн даатгалын газарнь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Б  аймгийн Ө  сумын Ерөнхий боловсролын З сургууль /захирал К.М /-иасулсын тэмдэгтийн хураамжид 445,984 /дөрвөн зуун дөчин таван мянга есөн зуун наян дөрвөн/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                           К.Б