| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2018/0640/Э |
| Дугаар | 656 |
| Огноо | 2018-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэмбаатар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 656
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,
Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,
Шүүгдэгч: Г.М, түүний өмгөөлөгч Ө.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Мд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 180524310530 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г.М, 1990 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инжинер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ....тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаа. ........тоот регистртэй,
Шүүгдэгч Г.М нь 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 14 цаг 15 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461 дүгээр ангийн А жигүүрийн 2 давхрын 16 тоот өрөөнд хоригдогч М.Шыг үйлдсэн хэргийнхээ талаар худлаа ярьсан гэх шалтгаанаар зүүн гарын булчин хэсэгт олон удаагийн үйлдлээр цохиж, зүүн гарын шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга ба алганы цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Мы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хагас сайн өдөр байсан. Би М.Шаас “чи ямар хэрэг хийсэн юм бэ, чи яг хийсэн юм уу” гэхэд би сайн мэдэхгүй байна гэсэн. Би охины чинь өндөр, эхнэрийн чинь өндөр хэд вэ гэж асуусан. М.Ш надад андуурсан гэж хэлсэн. Би эхнэр, охин хоёроо ялгахгүй байхдаа яадаг юм бэ гэж хэлсэн. Тухайн үед зэвүү хүрсэн. Яг яасан юм гэж асуухад үүрээр гэртээ орсон, охин орон дээр унтаж байсан, охиноо загнасан гэж хэлсэн. Яагаад охиноо загнасан юм бэ гэхэд охиныхоо хувцсыг тайлахад ааваа болъё гэж хэлсэн гэхээр нь уур хүрээд, чи ямар арчаагүй юм бэ гээд цохьсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч М.Шын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр эрүүгийн хууулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хоригдож шалгагдаж байгаа ба хорих 461 дүгээр ангийн А-2-16 дугаартай хоригдогчийн камерт 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байж байтал хамт хоригдож байгаа Г.М өрөөний камерын доор оруулаад камерт харагдахгүй буланд 14 цаг 15 минутын орчим суулгаад өөрөө зүүн талд зэрэгцэж суугаад өөрийнхөө хийсэн хэргийн талаар үнэн ярь гэсэн. Тэгэхээр нь би хойд охиноо хүчиндээгүй, манай 2 найз намайг харсан гэж худлаа гүтгээд байгаа юм гэхэд чи худлаа ярь, хойд охиноо хүчиндээгүй хүн ингэж хоригддоггүй юм гээд миний зүүн талын гарын булчин хэсэгт гараа зангидаж байгаад үнэн ярь гээд цохиод байсан....Ингээд уг асуудал 10 орчим минут болсон. Би зүүн гараа үзтэл гар хөндүүр ороод цохиж байсан газар нь хөхөрсөн байсан ба тухайн шөнө гар өвдөөд унтаж чадаагүй....Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад гарсан. Одоо надад ямар нэгэн өвчин зовиур дарамт шахалт байхгүй. Надаас ямар нэгэн зардал гараагүй тул нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,
Шинжээчийн 5482 тоот дүгнэлтэд: “...М.Шын биед зүүн гарын шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга ба алганы цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, эдгэж буй хуучивтар гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 31/,
Яллагдагчаар Г.Мы мөрдөн байцаалтад өгсөн: “...чи 10 хан настай охиноо хүчиндсэн чинь үнэн юм байна л даа чи яасан арчаагүй эр вэ гэж хэлсэн. Тэгээд би хувь хүнийхээ үүднээс дургүй хүрээд тэгээд чи үнэнээ ярь гэж хэлээд М.Шын зүүн гарын булчин хэсэгт өөрийнхөө баруун гараар цохиж хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...би М.Шын гар луу өөрийнхөө баруун гараар цохиж уг хөнгөн гэмтлийг учруулсан. Надад өөр цохьсон газар байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 81-82/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-5/, Камерын бичлэг шалгасан баримт /хх-н 54-56/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт /хх-н 57-66, 72, 85-87, 22-33, 45/, Хохирогчийн өргөдөл /хх-н 6/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч Г.М нь 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 14 цаг 15 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461 дүгээр ангийн А жигүүрийн 2 давхрын 16 тоот өрөөнд хоригдогч М.Шыг үйлдсэн хэргийнхээ талаар худлаа ярьсан гэх шалтгаанаар зүүн гарын булчин хэсэгт олон удаагийн үйлдлээр цохиж, зүүн гарын шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга ба алганы цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Шын: “... Г.М өрөөний камерын доор оруулаад камерт харагдахгүй буланд 14 цаг 15 минутын орчим суулгаад өөрөө зүүн талд зэрэгцэж суугаад өөрийнхөө хийсэн хэргийн талаар үнэн ярь гэсэн. Тэгэхээр нь би хойд охиноо хүчиндээгүй, манай 2 найз намайг харсан гэж худлаа гүтгээд байгаа юм гэхэд чи худлаа ярь хойд охиноо хүчиндээгүй хүн ингэж хоригддоггүй юм гээд миний зүүн талын гарын булчин хэсэгт гараа зангидаж байгаад үнэн ярь гээд цохиод байсан. ...Ингээд уг асуудал 10 орчим минут болсон. ..би зүүн гараа үзтэл гар хөндүүр ороод цохиж байсан газар нь хөхөрсөн байсан ба тухайн шөнө гар өвдөөд унтаж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/, шинжээчийн 5482 тоот дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Мы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.М нь хохирогч М.Шыг үйлдсэн хэргийнхээ төлөө худлаа ярилаа гэж цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Шын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч М.Ш нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Г.Мыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч шүүгдэгчид 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчийн саналыг багасгаж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан ба шүүгдэгч Г.Мы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.М нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сарын хорих ялаар шийтгүүлж, одоо хорих 461 дүгээр ангид ял эдэлж байгаа болно.
Шүүгдэгч Г.М нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолоор 01 жил 02 сарын хорих ялаар шийтгүүлсэн ба хорих 461 дүгээр ангиас ирүүлсэн ялын тооцоогоор 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 02 сар 23 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Мыг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба уг хэрэгт нь мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байсан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялд шилжүүлэн тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мы урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 02 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 сар 23 хоног хорих ял дээр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялтай дүйцүүлж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.
Мөн түүний шүүхээс авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний дагуу цагдан хоригдсон 10 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бичлэг бүхий сидиг хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР