| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/01009/И |
| Дугаар | 302/ШШ2025/00912 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 302/ШШ2025/00912
| 2025 10 30 | 302/ШШ2025/00912 |
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нэхэмжлэгч: Б аймгийн Нийгмийн даатгалын газар /дарга М.А /
Хариуцагч: Б аймгийн Ө суманд үйл ажиллагаа явуулах, Ө ХХК /захирал С.Х /
Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 158,400 /нэгзуунтавиннайманмянгадөрвөнзуун/төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газар /дарга М.А / нь Ө ХХК /захирал С.Х /-д холбогдуулан нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 158,400 /нэгзуунтавиннайманмянгадөрвөнзуун/ төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Ө ХХК нь 2024 оны 11 дүгээр сараас эхлэн аймгийн Нийгмийн даатгалын газарт шимтгэл төлөгчөөр бүртгэгдэн шимтгэл төлж эхэлсэн бөгөөд 2024 оны 12дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлээ дутуу төлж тайлагнаж байсан.
1.2. Уг хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасныг зөрчиж 158,400 төгрөгийн шимтгэлийг дутуу төлж нийгмийн даатгалын санг хохироосон. Тус компани захирал, нягтлан бодогч нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй.
1.3. Иймд Ө ХХК-иаснийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 158,400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.НэхэмжлэгчБ аймгийн Нийгмийн даатгалын газар /дарга М.А / шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “Ө ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 158,400 төгрөгийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байна”гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газар /дарга М.А / нь хариуцагч Ө ХХК /захиралС.Х /-дхолбогдуулан нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 158,400 /нэгзуунтавиннайманмянгадөрвөнзуун/төгрөг гаргуулах тухайшаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газар /дарга М.А / нь нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
6. Нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газар /дарга М.А / нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газар /дарга М.А / хариуцагч Ө ХХК /захиралС.Х /-дхолбогдуулан гаргасан нийгмийн даатгалын дутуу төлсөн шимтгэл болох 158,400 /нэгзуунтавиннайманмянгадөрвөнзуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газар /дарга М.А / нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ К.Б