| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00941/И |
| Дугаар | 302/ШШ2025/00983 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 302/ШШ2025/00983
| 2025 11 12 | 302/ШШ2025/00983 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, С овогт Ж.А
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ноос угаах үйлдвэр болон Н ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчин болон ширдэгчээражиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1.Хүсэлт гаргагч Ж.А нь Б аймгийн Ноос угаах үйлдвэр болон Н ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчин болон ширдэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсхүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хүсэлт гаргагч Б аймгийн Б суманд оршин суудаг. Тэрээр шүүхэд Б аймгийн Ноос угаах үйлдвэр болон Н ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчин буюу ширдэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж байна. Учир нь түүнийг ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал, цалин хөлсний баримт гэх эрхийн актууд олдохгүй байна. Тийм учраас хүсэлт гаргагч Ж.А өндөр насны тэтгэвэр гарч чадахгүй байгаа. Тэрээр шүүхэд Б аймгийн Ноос угаах үйлдвэр болон Н ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчин болон ширдэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсье гэжээ.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хүсэлт гаргагчийн хүсэлттэй холбоотой аймгийн архиваас ямар нэгэн цалин хөлсний баримт гараагүй. Мөн Н хувьцаанд компани нь 1992,1993, 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Харин 1991, 1995 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байна. Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2 дахь хэсэгт ажилтны төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн нэгдэл, хоршоолол, шашны байгууллагад 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тооцно гэж заасан. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.
3. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээБ аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 68 дугаартай лавлагаа, гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.Ш ы төрсний гэрчилгээний хуулбар, А.Н , М.И нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, Ж.М , М.Н нарын тодорхойлолт, Б аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 511 дугаартай шийдвэр, Б аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 373 дугаартай шийдвэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газраас Б.Ж д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.
5.Шүүхийн журмаарБ аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 703 дугаартай лавлагаа, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12/1086 дугаартай лавлагаа, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1146 дугаартай лавлагаа, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 170 дугаартай лавлагаа, Ж.М , М.Н , Х.К нарыг гэрчээр асуусан гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд:Ж.А ийг ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал, цалин хөлсний баримтууд олдохгүй байна. Тийм учраас хүсэлт гаргагч Ж.А өндөр насны тэтгэвэр гарч чадахгүй байгаа. Тэрээр шүүхэд Б аймгийн Ноос угаах үйлдвэр болон Н ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчин болон ширдэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсье гэв.
8. Хүсэлт гаргагч Ж.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
9. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ж.А ийн Б аймгийн Ноос угаах үйлдвэр болон Н ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчин болон ширдэгчээр ажиллаж байсан байдал нь дараах үйл баримт тогтоогдохгүй байна. Үүнд:
9.1.Б аймгийн архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 170, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 68 дугаартай “Хүсэлт гаргагч Ж.А д холбогдох Б аймгийн Ноос угаах үйлдвэр болон Н ХК-ийн 1988-1994 онуудын тушаал болон цалин хөлсний баримтуудыг архивд шилжүүлээгүй болно” гэжээ.
9.2. Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 703 дугаартай “Ө сумын Н ХХК нь 1992, 1993, 1994 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болно. Харин 1990, 1991, 1995 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй болно” гэж, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 276 дугаартай “Тус газрын архивт Ө сумын “Н ХК” нь 1988, 1989, 1990, 1991 онуудад шимтгэл төлөлтийн тайлан НД-16-аар нийгмийн даатгалын газарт ирүүлж тооцоо хийгээгүй болохыг тодорхойлов” гэж лавлагаа хүргүүлсэн ба энэхүү лавлагаагаар хүсэлт гаргагч Ж.А нь Б аймгийн Ноос угаах үйлдвэр болон Н ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчин болон ширдэгчээр ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.
9.3. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1146 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Ж.А ийн ХААТР-15 /А/ гэрлэснийг бүртгэх анкетад “1:бүртгэсэн аймаг: Б аймаг, сум: Ө , он, сар, өдөр: 1991.01.10, эхнэрийн нэр: Ж ы А , 27. Ажилладаг байгууллага: ажилгүй, эрхэлдэг ажил: ажилгүй” гэж бүртгэгдсэн байна.
9.4. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12/1086 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагчийн 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүүхэд А.Ш ы Төрснийг бүртгэх анкет ХААТР-11 /А/ маягтад 8.эхнэрийн овог, нэр: Ж ы А , ажилладаг байгууллага: ноос угаах үйлдвэр, эрхэлдэг ажил: хивсчин” гэж бичигдсэн нь хавтаст хэрэгт авагдсан бусад хөдлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
9.5. Б аймгийн Ө сумын иргэн Ж.М , М.Н , Х.К нар нь хүсэлт гаргагч Ж.А нь Б аймгийн Ноос угаах үйлдвэр болон Н ХК-д 1988 оноос 1994 оны хооронд хивсчин болон ширдэгчээр ажилласан гэж нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт гарган өгч, шүүхэд гэрчүүд гэрчийн мэдүүлэг өгсөн боловч гэрчүүд үйл баримтын талаар тодорхой мэдүүлж чадаагүй буюу мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж өгч чадаагүй бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад хөдлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул гэрчийн мэдүүлгээр хүсэлт гаргагчийн тухайн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй болно.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч Ж.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарнь Б аймгийн Ноос угаах үйлдвэр болон Н ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчин болон ширдэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал, цалингийн цэс болон бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүсэлт гаргагчийн Б аймгийн Ноос угаах үйлдвэр болон Н ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчин болон ширдэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 511 дугаартай шийдвэр, Б аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 373 дугаартай шийдвэр нь хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
13. Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул үйл явдлыг тогтоох нотолгоо гэж үзэх боломжгүй байна.
Учир нь, хүсэлт гаргагч Б аймгийн Ноос угаах үйлдвэр болон Н ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчин болон ширдэгчээр ажилласан гэх боловч ажил олгогчоос олгосон Хөдөлмөрийн дэвтэр байхгүй, мөн хэрэгт авагдсан хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн болон шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн бичгийн нотлох баримтаар тухайн хугацаандаа ажилласан нь нотлогдон тогтоогдохгүй байна.
14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С овогт Ж.А нь Б аймгийн Ноос угаах үйлдвэр болон Н ХК-д 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хивсчин болон ширдэгчээр ажиллажбайсан байдлыг тогтоолгох тухайхүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.А ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б