| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/09899/И |
| Дугаар | 191/ШШ2026/02296 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2026/02296
2026 02 10 191/ШШ2026/02296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /рд:*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК /рд:*******/-д холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч У.*******,
Гэрч А.-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч С.******* нь 2025 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 5,000,000 төгрөг, 1 дүгээр сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөгийг тус тус ******* ХХК-д төлсөн байдаг. Яагаад төлсөн бэ гэхээр ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байх үед тус компани түрээсийн төлбөрөө төлөхгүй байна гэдэг асуудал яригдахад энэ компани уг байрнаас гарах нь торхой юм байна гэж үзээд С.******* нь үргэлжлүүлэн түрээсэлж хуулийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах саналаар уг төлбөрийг төлсөн байдаг. Гэтэл ******* ХХК нь тус төлбөрийг ХХК-ийн түрээсийн төлбөр тооцоо гээд хүлээгээд авсан. Иймд үндэслэлгүйгээр мөнгөн төлбөр авчихлаа гэж бид үзэж байна. С.******* нь ХХК-ийн үндсэн ажилтан биш. Тухайн үед аман байдлаар хуулийн зөвлөгөө өгье гэж ярилцсан байдаг. Мөн ямар нэгэн хувьцаа эзэмшигч биш тул ХХК-ийн өмнөөс хуулийн хариуцлага хүлээх субъект биш юм. Иймд С.*******гийн нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ХХК нь анх 2024 оны 1 дүгээр сарын 11-нд ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. Тус гэрээний объект нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлалтай М плаза барилгын 702 тоот. Уг гэрээг байгуулснаас хойш төлбөр төлөх асуудал дандаа тасалддаг, хугацаа хэтрүүлдэг байсан. Үүнтэй холбоотойгоор ******* ХХК-иас албан бичиг, мэдэгдлийг удаа дараа хүргүүлж очих бүрд нэхэмжлэгч С.******* ганцаараа сууж үйл ажиллагаа явуулдаг байсан. Яагаад ганцаараа сууж үйл ажиллагаа явуулаад байгаа вэ? гэхэд өөрийгөө ХХК-ийн хуулийн зөвлөх, өр барагдуулах албаны дарга гэж танилцуулж тайлбарладаг байсан. Сүүлдээ гэрээний төлбөр төлөгдөхгүй байсан тул тус байраа чөлөөлж өгнө үү гэдэг байдлаар хандахад нэхэмжлэгч С.******* ХХК-г төлөөлөөд төлбөрийг төлье, гэрээ сунгах талаар дараа нь жич ярилцана гээд 10,000,000 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сарын 8, 1 дүгээр сарын 14-ний өдөр тус тус шилжүүлсэн байдаг. Ингэхдээ ямар учраас төлбөр шилжүүлээд байгаа шалтгаанаа гараар бичиж ******* ХХК-д хаяглаж, гарын үсэг зурж гаргаж өгсөн байдаг. Түүнээс биш нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа шиг үргэлжлүүлж түрээслэх талаар яриа огт яригдаагүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан уг тайлбар үндэслэлгүй. Үндэслэлгүй гэдэг нь тухайн баримт болон төлбөрийн гүйлгээний утга зэргээр нотлогдоно. Нэхэмжлэгчийн гаргасан үргэлжлүүлэн түрээслэх гэж байсан гэдэг тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт заасан хэргийн оролцогчдын шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргийг зөрчиж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа тайлбар, шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2025/01368 дугаар магадлал, С.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 01 дүгээр сарын 14-ний өдрүүдийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр олгосон итгэмжлэл, зэргийг ирүүлсэн.
4. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02/97 дугаар итгэмжлэл, хариу тайлбар, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 0395 дугаар итгэмжлэл, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний МП/2024/01/08 дугаар Ажлын байрны түрээсийн гэрээ, 2025 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн С.*******гийн ******* ХХК-д гаргасан гар өргөдөл, .......... тоотыг түрээслэгч Кей Бридж ХХК-ийн тооцоо, ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02/70 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай, 07 дугаар сарын 17-ны өдрийн 02/84 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай, 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02/109 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай, 10 дугаар сарын 01-ний өдрийн 02/119 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай, 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02/140 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай, 12 дугаар сарын 17-ны өдрийн 02/151 дугаар Алданги тооцох тухай ХХК-д хүргүүлсэн албан бичгүүдийн хуулбар, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02/09 дугаар Гэрээ дуусгавар болгох тухай ХХК-д хүргүүлсэн албан бичгийн хуулбар, хуулийн этгээдийн дүрмийн хуулбар, ******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, төлбөрийн баримт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0032 дугаар Нотариатчийн тэмдэглэл, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний 0810 дугаартай итгэмжлэлийн хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч С.******* нь ******* ХХК-д холбогдуулан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй, 10,000,000 төгрөгийг ******* ХХК, Бридж ХХК хооронд хийсэн түрээсийн төлбөрт хүлээж авсан гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч нь Хаан банкны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн гүйлгээгээр С.*******гаас ******* ХХК руу ..............., түрээсийн төлбөр гэх утгаар 5,000,000 төгрөгийг,
Хаан банкны 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн гүйлгээгээр С.*******гаас ******* ХХК руу............., түрээсийн төлбөр гэх утгаар 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн шилжүүлгийн баримтыг нотлох баримтыг ирүүлсэн байна. /хх 7-8/
4.2. Хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний МП/2024/01/08 дугаар Ажлын байрны түрээсийн гэрээг ирүүлсэн байх бөгөөд уг гэрээ нь ******* ХХК, Бридж ХХК нарын хороонд байгуулагдсан байна. /х.х-ийн 24-25/
4.3. Мөн ХХК нь ХХК-д хандан 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 02/70 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай, 07 дугаар сарын 17-ны өдрийн 02/84 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай, 09 дүгээр сарын 06-ны өдрийн 02/109 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай, 10 дугаар сарын 01-ний өдрийн 02/119 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай, 11 дүгээр сарын 28-ны өдрийн 02/140 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай, 12 дугаар сарын 17-ны өдрийн 02/151 дугаар Алданги тооцох тухай, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02/09 дугаар Гэрээ дуусгавар болгох тухай бичсэн албан бичгүүдийг хариуцагч нотариатаар баталгаажуулж, хэрэгт хавсаргасан байна. /х.х-ийн 28-33, 42/ Эдгээр нь нэхэмжлэлийн шаардлагийг үгүйсгэсэн баримт болж чадахгүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 6.5-д Зохигч гагцхүү бит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүх хуралдаанд оролцсон гэрч А.-Одын мэдүүлгээр ХХК нь түрээсийн төлбөрөө төлөөгүй талаар гэрчилсэн боловч нэхэмжлэгч С.******* нь тухайн компанийг төлөөлдөг, түрээсийн гэрээний тал мөн гэх мэдүүлгийг өгсөн байна.
7. Хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримтуудад түрээсийн төлбөр, С.******* нь ******* ХХК-нд гараар бичиж өгсөн баримтад төлбөрийг барагдуулж дуусна, компанийг бүрэн төлөөлнө гэж бичиж өгсөн боловч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараар бичсэн зүйлийг үгүйсгэсэн бөгөөд зохигчоос ирүүлсэн баримтад нэхэмжлэгч С.******* нь ХХК-ын төлөөлдөг, тухайн аж ахуйн нэгжийн өмнөөс төлбөр тооцоо хийх үүрэгтэй гэсэн баримт ирүүлээгүй байна.
Дээрх баримтууд болон зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй буюу нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд ямар нэг үүрэг үүсээгүй байна.
8. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу ******* ХХК-иас 10,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байх тул хариуцагч ******* ХХК-иас 10,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******д олгож шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлог хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолох саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР