2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2026/02298

 

 

 

 

 

 

 

 

2026 02 10 191/ШШ2026/022

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Болормаа, А.Цэлмэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /рд:*******/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 16,823,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.-,

Хариуцагч Э.*******,

Иргэдийн төлөөлөгч Т.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

2025 оны 07 дугаар сарын 08 ны өдөр БЗД-ын 11-р хороо Улиастайн салдаг уулзварын зүүн замд - улсын дугаартай приус маркийн автомашины жолооч Э.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.10, зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 13-д заасныг зөрчин зам тээврийн осол гаргасан.

Дээрх зам тээврийн ослыг Тээврийн цагдаагийн албаны ЗЦГ-ын Баянзүрх дүүргийн ЗЦХ-ээс шалгаад Э.*******г замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг тогтоож, 2025 оны 08 дугаар сарын 05 ны өдөр түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан.

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас тус компанийн эзэмшлийн - улсын дугаартай Great Wall маркийн тээврийн хэрэгсэлд 15,250,000 төгрөгийн хохирол учруулсныг ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон.

Гэтэл Э.******* нь тус ******* ******* ******* ******* ХХК-д учирсан хохирлыг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Иймд Э.*******гаас тээврийн хэрэгсэлд үнэлгээний тайлангаар тогтоогдсон 15,250,000 төгрөг, үнэлгээний зардал 1,163,000 төгрөг, эвдэрсэн тээврийн хэрэгслийг ачих болон зогсоолд байрлуулсны хөлсөнд төлсөн 0,000 төгрөг, нийт 16,823,000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч ******* ******* ******* интернэшнл ХХК-д гаргуулж өгнө үү гэв.

 

2. Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Хариуцагч Э.******* - дугаартай автомашинд учруулсан хохирол болох 16,823,000 төгрөгийг 24 сарын хугацаанд буюу

2026 оны 03 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг,

2026 оны 04 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг,

2026 оны 05 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг,

2026 оны дугаар сарын 25-нд 700,958 төгрөг,

2026 оны 07 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг,

2026 оны 08 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг,

2026 оны 09 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг,

2026 оны 10 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг,

2026 оны 11 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг,

2026 оны 12 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг,

2027 оны 01 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг,

2027 оны 02 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг,

2027 оны 03 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг,

2027 оны 04 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг,

2027 оны 05 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг,

2027 оны дугаар сарын 25-нд 700,958 төгрөг,

2027 оны 07 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг,

2027 оны 08 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг,

2027 оны 09 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг,

2027 оны 10 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг,

2027 оны 11 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг,

2027 оны 12 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг,

2028 оны 01 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг,

2028 оны 02 дугаар сарын 25-нд 700,966 төгрөгөөр төлөхийг зөвшөөрч байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд зөвшөөрч эвлэрлийг баталгаажуулах талаар хүсэлт гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, эвлэрэл, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь Э.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 16,823,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шатанд зохигчид эвлэрч, хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлага 16,823,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2026 оны дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 04 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 05 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 07 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 08 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 09 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 10 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 11 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 12 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2028 оны 01 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг, 2028 оны 02 дугаар сарын 25-нд 700,966 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, эвлэрэн хэлэлцэн харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхийг олгожээ. /х.х-ийн 3-4 дүгээр тал/

 

Дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.5, 1.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.*******д холбогдох гэм хорын хохиролд 16,823,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2026 оны дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 03 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 04 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 05 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 07 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 08 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 09 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 10 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 11 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг, 2027 оны 12 дугаар сарын 25-нд 700,958 төгрөг, 2028 оны 01 дүгээр сарын 25-нд 700,958 төгрөг, 2028 оны 02 дугаар сарын 25-нд 700,966 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 1 дугаар зүйлийн 1.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******гаас 242,5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Б.БОЛОРМАА

 

 

А.ЦЭЛМЭГ