Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 394

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.ОдБаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн Бичгийн дарга Ч.УранБилэг хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,

насанд хүрээгүй хохирогч Н.Д-, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Н-,

шүүгдэгч Н.Т-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.Т- холБогдох эрүүгийн 1810013080458 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн Биеийн Байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ар Зайсан” цайны газарт тогооч ажилтай, ам Бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Туулын задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Бовогт Н.Т-/РД: НС79061876/

 

ХолБогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Н.Т-нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Байрлах Соёмботын ... хашааны гадна 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр Н.Д- рүү чулуу шидэж бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн гаргасан мэдүүлэг болон эрүүгийн 1810013080458 дугаартай хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Н.Т-ыг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Н.Т-нь 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёмботын ...хашаанд шалтгаангүйгээр насанд хүрээгүй хохирогч Н.Д- рүү чулуу шидэж биед нь “…зүүн нүдний ухархайн дээд ирмэгний хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Н.Д-ий шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: … Намайг хашаанаас гарч ирэхэд Т ах Лг хөөж байсан. Тэгснээ намайг хөөж над руу чулуу шидэж миний нүдийг оносон гэв.

Насанд хүрээгүй хохирогч Н.Д- мөрдөн Байцаалтанд мэдүүлэхдээ “…Би 2018 оны 05 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед найз Лгийнх руу ороход Т согтуу манай найз Лг хөөж байсан. Т ах намайг харснаа над руу гүйхээр нь би зугтаад өөрийнхөө хашаа руу орох гэж байхад чулуу шидээд зүүн хөмсөгийг оносон. Хөмсөгнөөс цус гараад байхаар нь гараараа дараад зогсож байхад Т ах хойноос ирээд миний цамцны юүдэнгээс зуурахад мөн би түүний цамцнаас нь зуураад хойшоо таттал тэрээр нуруугаараа газар унасан. Тэгээд би ээжийгээ дуудахад Т худгийн зүг зугтаасан. Ээж Тын хойноос хөөгөөд худгийн зүүн талд түүнийг Барьчихсан, Т газар суусан байдалтай байсан. Тэдний хажууд эгч Х, Л нар зогсож байсан. … Т согтуугаар миний зүүн нүд орчимд чулуугаар шидсэний улмаас миний зүүн хөмсөг язарч цус гарсан…гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: … 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Т манай хүү Д рүү чулуу шидэж толгойн хэсэгт нь оносон байсан. Дийг нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд “зүүн нүдний хараа муудсан Байна. Шил тааруулж зүү” гэж хэлсэн. Т чулуу шидсэнээс Болж манай хүүхэд зовхиндоо зургаан оёдол тавиулсан. Нүдний шил хэдэн төгрөг Болох талаар Баримт Байхгүй. Манай зүгээс 165.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүх хуралдааны явцад Т 165.000 төгрөгийг төлсөн тул гомдолгүй гэв.

 

 Гэрч Б.М-гийн … Н /Н-/ надад “манай хүүхэд хашаандаа тоглож Байхад танай нөхөр хашаа давуулж чулуу шидээд хүүхдийн нүд оночихлоо” гэж хэлсэн. Тэр хүүхдийн /Д/ Баруун зовхи нь язраад цус гарч Байсан. Би Дөөс “энэ ах чинь чиний нүдийг чулуугаар цохисон юм уу” гэхэд юу ч дуугарахгүй Байсан. Н л /Н-/ “миний хүүхдийн нүдийг төлж өг, мөнгө төгрөгийг нь төл” гээд орилоод Байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н- мөрдөн Байцаалтанд гэрчээр мэдүүлэхдээ “…2018 оны 05 дугаар сарын 20-ны орой гадаа “ээж" гээд дуудахаар нь айлын хүүхэд ээжийгээ дуудаж Байна гэж Бодоод зурагтаа үзээд сууж Байхад дахиад л “ээж” гээд дуудсан. Тэгээд хашаанаас гартал Д зүүн нүдээ гараараа дараад цустайгаа холилдчихсон сууж Байсан. Галаа эгч надад “тэр хүүхдийн чинь нүдийг сохолчихлоо шүү дээ” гээд худгийн зүг рүү гүйж Байгаа хар Бараан хувцастай хүнийг /Т/ заасан. Би тэр хүний /Т/ хойноос Л, Хаа нарын хамт хөөгөөд очтол 40 орчим насны хар царайтай, нэг нүд нь хөхөрчихсөн, хамарнаас нь цус гараад наалдчихсан, уруул нь хавдаад шороо Болчихсон, хар өнгийн куртиктэй согтуу хүн /Т/ Байсан. Т дээр очоод “чи хүүхдийн нүд сохолчихлоо шүү дээ” гэхэд “танай хүүхэд гэрээсээ ингэж гарч ирсэн Биз дээ, гичий минь, Би тэгээгүй” гээд хараасан. Зугтаах гээд Байхаар нь Би түүний цамцнаас зуурчихаад явуулахгүй Байж Байтал Туяа хүүхэдтэйгээ ирснээ “чи хүний хүүхдийн нүдийг яаж Байгаа юм Бэ, хүүхдийн нүд сохолчихлоо, өглөө ажилтай гээд яваа Биз дээ” гээд Байсан. Тэр үед л Дий нүдийг гэмтээсэн эрэгтэйг Туяагийн нөхөр Т юм Байна гэдгийг мэдсэн. ... Дөөс юу Болсон талаар асуухад “Т гэдэг хүн над руу чулуу шидээд миний зүүн хөмсөгийг язалсан” гэж хэлсэн. Миний хүү Д Тт зодуулсаны улмаас зүүн хөмсөг нь язарч, зүүн нүдний ухархайн дээд яс Бага зэрэг цөмөрч хугарсан…гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

 

Гэрч О.Г-ын “…Би 2018 оны 05 дугаар сарын 20-ны орой 18 цагийн үед хашааны үүдэнд пир пар хийх чимээ гараад хүмүүс Бужигналдаад Байх шиг Болохоор нь гараад хартал хажуу айлын хүүхэд Д тонгойгоод нүүрээ дарчихсан, Т зүүн гараараа Дий саарал өнгийн юүдэнтэй цамцнаас нь зуурчихсан, Баруун гартаа нилээн том чулуу Барьчихсан зогсож Байсан. … Л “Төмөрөө ах тавь” гэхэд Т Дий хувцаснаас зуурахаа Болиод Лг хөөгөөд том том чулуу шидээд Байсан. Би Д дээр очтол түүний зүүн хөмсөг орчмоос цус гарч Байсан. Д надаас “энэ яасан Байна, та хараад өгөөч, энэ хүн намайг чулуугаар цохичихлоо” гэхээр нь “хөмсөг чинь гэмтсэн Байна” гэж хэлсэн. Д ээжийгээ дуудахаар Би ээж Н-д нь “Т танай хүүхдийн хөмсөгийг цохичихсон Байна” гэж хэлсэн. Н- Тыг харчихаад араас нь гүйж очоод түүнийг Бариад авсан. Д ээж рүүгээ гүйгээд явчихаар нь Би гэр рүүгээ орсон…гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

 

Гэрч Э.Х-ы “… 2018 оны 05 дугаар сар 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хороо СоёмБотын 1-48 тоотод авга ах Н-ийн гэрт очиход хажуу айлын хүүхэд Л Ттай хамт зогсож Байсан. … Л дүү Дийг гэрээс нь дуудсан. Удалгүй Д “Ээжээ ээжээ” гээд орилохоор нь гараад хартал Дий зүүн нүднээс цус гарч Байсан. Т хажууд нь гартаа чулуу Бариад зогсож Байгаад гэнэт зугтахаар нь араас хөөгөөд түүнийг Барьсан…гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Н.Л-ийн “… Би 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гадаа тоглож Байгаад орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, СоёмБотын 1 дүгээр гудамжны 19 тоот гэртээ орж ирэхэд Т ах гэрийн Баруун талд үүд рүү толгойгоогоо харуулаад Баруун талаараа хэвтчихсэн Байсан. Тухайн үед Т ахын зүүн нүд нь хөхрөөд овойгоод хавдчихсан, цус нь уруулаа тойрч гоожоод хатчихсан, өмдөндөө шээсэн юм шиг норчихсон, нилээн согтуу Байсан. Т ах намайг “агаагийн дүү юу Байна, манай охиныг харсан уу, ах нь охиноо хөтөлж яваад хаана хаячихав, миний охиныг олоод өг” гэхээр нь “охиныг чинь хараагүй” гэж хэлсэн. Би хоолоо халааж идэх гэж Байхад надаас хоол нэхэхээр нь өөрийнхөө идэх гэж Байсан хоолыг өгсөн. Т хоолны талыг идчихээд, үлдсэн хоолоо надад өгөхөөр нь “Би цустай амаараа идсэн хоолыг чинь яаж идэх юм Бэ” гээд надад өгсөн хоолыг нохойнд өгчихөөд Буцаад гартал Т намайг дагаж гэрээс гарч ирсэн. … Д манай хашаанд орж ирэхэд Т хоёр гартаа чулуу Бариад намайг хөөж Байснаа гэнэт Дийг хөөсөн. Д Таас зугатаагаад хашаанаас гарсан. Гэтэл Тын шидсэн чулуу Дий дагз орчим руу оносон. Д дагзаа гараараа дараад, гүйхээ Болиод зогстол Т түүний араас очоод зүүн нүд, хөмсөг рүү нь чулуу шидсэн. Дий хацар, шанааг нь дагаад зүүн хөмсөгнөөс цус урссан. … Манай ээж гэрээс гарч ирээд Тт “чи Болиоч, хүүхдийн нүд сохлоод хаячихлаа” гэж хэлсэн. Т худаг руу зугтаж Байхад нь Хаа эгч “наадахаа Бариад ав, хүүхдийн нүд сохолчихлоо” гээд орилсон. … Хаа эгч гүйж ирээд Тын цамцных нь юүдэнгээс Барьж авсан. … Н- эгч ирээд “чи миний хүүхдийн нүдийг сохолчихлоо, чамайг цагдаад өгнө” гээд цагдаа дуудсан…гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №6550 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Н.Д-ий Биед зүүн нүдний ухархайн дээд ирмэгний хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал Болсон гэх цаг хугацаанд үүссэн Байх Боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг Болсон гэх цаг хугацаанд үүсэх Боломжтой. /хх-ийн 24-р хуудас/,

Шүүгдэгч Н.Т-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/,

Шүүгдэгч Н.Т-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан Ба мөрдөн Байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн үед дэлгүүрээс тамхи авах гэж гараад найз Төгөлдөр, Баясаа нарын хамт 500 граммын савлагаатай, “Хараа” архи 2 шилийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Байрлах СоёмБотой уулын зүүн энгэрт Баясаагийн гэрт очиж хувааж уусан. Би орой 17 цагийн үед гэртээ харих замдаа ГалБаяр эгчийн гэр рүү ороход тэрээр “хаашаа явж Байгаа юм Бэ, харих гэж явна уу, хоол идэх үү” гэж асуухаар нь “Бэлэн Байгаа хоолноос чинь амсая” гээд Лгийн аягатай хоолноос амссан. Тэгтэл Л “идэхгүй Байж цустай амаараа миний хоолноос амслаа" гээд над руу уурласан. Миний хамарнаас цус гараад Байдаг Болохоор тухайн үед Бас л хамарнаас цус гараад уруул тойроод хатчихсан Байсан юм Билээ. ГалБаяр эгч намайг “жаахан унтаж Байгаад яв” гэж хэлсэн Боловч эхнэрийн ажил тараад, охиноо аваад гэртээ ирэх дөхсөн Болохоор харихаар явсан. Нэг мэдсэн чинь ГалБаяр эгчийн гэрээс гараад гэр рүүгээ чиглээд 100 орчим метр газар явж Байтал хохирогч Дий ээж Н- “чи яадаг хулгайч вэ, хүүхдийн нүд сохлоод хаясан Байна шүү дээ” гээд орилж хашгираад хойноос гүйж ирээд намайг газар унагааж нуруу, нүүр, ам руу дэвсээд Байсан. Энэ үед манай эхнэр ирж Байх шиг Байсан. Би тухайн үед нилээн согтуу Байсан Болохоор зарим зүйлийг сайн санахгүй Байна. … Л намайг явуулахгүй Байхаар нь Би түүн рүү чулуу шидэхэд Д оногдсон Байх гэж Бодож Байна. Би Д рүү санаатай чулуу шидээгүй Байх…гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/ зэрэг нотлох Баримтуудаар нотлогдож Байна.

 

Хэргийн талаар нотолБол зохих Байдлуудыг Бүрэн шалгаж тогтоосон Байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Т-т холБогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх Боломжтой гэж дүгнэв.

 

          Насанд хүрээгүй хохирогч Н.Д-ий Биед учирсан “зүүн нүдний ухархайн дээд ирмэгний хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” Бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Н.Т-чулуугаар цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холБоотой Болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох Баримтуудаар нотлогдож Байна.

 

Монгол улсын Үндсэн хууль Болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй Байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй Байдалд нь гэм Буруугийн шууд санаатай хэлБэрээр халдаж насанд хүрээгүй хохирогч Н.Д-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Буй шүүгдэгч Н.Т-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж Байна.

 

         Иймд шүүгдэгч Н.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм Буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

          Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм Буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн Болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан Байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн Байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл Байдлыг тал Бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм Буруугийн хэлБэрт тохирсон Байна” гэсэн шударга ёсны зарчмыг Баримталж шүүгдэгч Н.Т-т ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл Байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Т-ын хөрөнгө Болон цалин хөлс, Бусад орлого олох Боломжтой холБоотой Баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй Болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд: Яллагдагч Н.Т-ын Биеийн Байцаалтанд Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн…” /хх-ийн 51-р хуудас/ гэжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар алБадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл Баривчлах ял шийтгэнэ” гэж заасан Ба хуульд Байхгүй ял оногдуулсан мэтээр Бичсэн, шийтгэх тогтоолын хувийг холБогдох Байгууллагаас нь гаргуулан авч хавтаст хэрэгт хавсаргаагүй тул шүүгдэгч Н.Т-ын урьд ял шийтгэгдсэн эсэх талаарх хувийн Байдалд шүүх дүгнэлт хийх Боломжгүй гэж үзлээ.

 

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н- шүүхийн хэлэлцүүлэгт “хохирлын 165.000 төгрөг хүлээж авсан тул гомдолгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Н.Т-ыг Бусдад төлөх төлБөргүй гэж үзэв.

 

 Шүүгдэгч Н.Т-нь цагдан хоригдсон хоноггүй, Бусдад төлөх төлБөргүй, энэ хэрэгт эд мөрийн Баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний Баримт Бичиг ирээгүй Болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага Болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Бовогт Н.Т-хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм Буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр Буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Биелүүлээгүй Бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Т-т мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-аас 165.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-д төлсөн Болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Н.Т-нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний Баримт Бичиг ирээгүй Болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй Болох Ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл Бичих эрхтэйг тайлБарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх Бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл Бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын Биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр Болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Т-т авсан хувийн Баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

     

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР