| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2026/00089/И |
| Дугаар | 308/ШШ2026/00227 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 308/ШШ2026/00227
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болох тухай
Дь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, *-р хороо П гудамж А С т, ** давхар *** тоотод байрлах, П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, **-р зөрлөг гудамж *** тоотод оршин суух, Д овогт Ш- холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,258,346.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Ш үндсэн зээлийн төлбөрт 8,394,996.59 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,738,535.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,014.54 төгрөг, шимтгэл 26,300 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 10,258,346.79 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Ш үндсэн зээлийн төлбөрт 8,394,996.59 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,738,535.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,014.54 төгрөг, шимтгэл 26,300 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 10,258,346.79 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Д.Ш шүүхэд гаргасан тайлбартаа: ...Зээл авсан нь үнэн болно. Нэхэмжилсэн 10,258,346.79 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. гэжээ.
Хариуцагч Д.Ш нь нэхэмжлэлийн шаардлага 10,258,346.79 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч Д.Ш холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,258,346.79 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179,084 төгрөгөөс 89,542 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 89,542 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 89,542 төгрөгийг хариуцагч Д.Ш тус тус гаргуулж нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ