Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 315/ШШ2026/00136

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

                                            

Нэхэмжлэгч: *******, Зээрднүүд овогтой ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн,

 

Хариуцагч: *******  сөрөг нэхэмжлэлийг  2026 оны 01 дүгээр 12-ны өдөр тус тус хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

Хариуцагч: , түүний өмгөөлөгч Т.Хүдэр,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч д холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би хоёр салаад 2 жил гаруй болж байна. Охин минь одоо 3 настай. Бид хоёр гэрлэлтээ 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед хүүхдийн тэтгэлэг тогтоолгоогүй. Одоо ээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд өмнө шүүх хурлаар орж, охиноо аавынх нь талд өгсөн байгаа. Би эхлээд охиноо өгөхгүй гэж байсан. Миний охиныг төрсөн цагаас нь эхлээд аавынх нь тал асарч байсан. Энэ бол үнэн. Би суманд ажилладаг байсан. Энэ хүнийг ажил хийхгүй байгаа учраас амьдралын эрхээр хүүхдээ болон өөрийгөө тэжээх шаардлагатай болсон тул ажил хийж эхэлсэн. Тийм учраас хүүхдээ харах боломжгүй байсан учраас охиноо өөрийнх нь талд буюу өвөө, эмээд нь үлдээж явсан. Би анх хуулийн талаар болон өмгөөлөгч авч шүүх хуралд оролцож болохыг мэдэхгүй байсан. Тийм учраас аавтай нь ярьж тохиролцсон. Намайг өдөр болгон, хүссэн цагтаа охинтойгоо уулзаж болно оо гэсэн учраас би охиноо аавынх нь талд өгсөн. Энэ хүний төрсөн эгч Улаанбаатар хотод байдаг. Охиныг маань Улаанбаатар хот руу аваад явдаг байсан. Уулзахаар очиход Улаанбаатар хот явсан гэдэг болохоор би уулзаж чаддаггүй байсан. Би энэ хүнээс охинтойгоо уулзмаар байна гэж гуйдаг байсан. Харин хариуцагч надад “ чи асрах эрхийг нь өгчих өө, тэгвэл чи хүссэн үедээ охинтойгоо уулзаж болно оо” гэсэн. Тиймээс би тухайн үед хууль мэдэхгүй, хэн нэгэнтэй зөвлөлдөөгүй учраас охиноо энэ хүний талд өгсөн. Мөн намайг охинтойгоо уулздаггүй гэж байна. Би охинтойгоо уулзахаар очдог. Надад хамтран амьдрагч байгаа нь үнэн. Би үүнийг үгүйсгэхгүй. Бид хэдий салсан ч гэсэн байнга энэ хүний гэрт очиж хоноод, чаргууцалдаад байх хэцүү шүү дээ. Би хүүхэдтэйгээ дурандаа гадуур хоол идэж болохгүй байж хүүхэд рүүгээ байнга очоод байх бас хэцүү. Хүүхэд маань намайг байнга дагаж уйлдаг. Тийм байж өөрийгөө зөвтгөсөн нотлох баримт гаргаж өгч байна. Мөн намайг өөрийг нь харааж, доромжилсон гэж байна. Би энэ хүнийг харааж, доромжлоогүй. Энэ хүн намайг зодож байсан. Гэхдээ энэ талаарх зураг буюу нотлох баримтаар авсан зүйл байхгүй ээ. Би тухайн үед аваад хадгалж мэдээгүй, цагдаад дуудлага өгөөд буцаагдсан байдаг. Цагдаад дуудлага өгдөг ч зөвшилцөөд салсан тохиолдол бол зөндөө байгаа. Гэр бүл салах болсон шалтгаан зөвхөн надаас болоогүй.

Мөн хадам ээж одоо тэтгэвэртээ гарчихсан. Ерөнхийдөө энэ хүн өөрөө хүүхдээ хардаггүй, ээж нь л хардаг. Багштай нь би өөрөө утсаар яриагүй. Манай ээж багшийг нь жаахан зүс таньдаг болохоор багштай нь хэд хэдэн удаа утсаар ярьсан байдаг. Багшийнх нь гэр бүлийн хүн манай хуучин ажлын газрын хүн байсан. Хүүхэд чинь манайд байгаа, нөхөр чинь үлдээгээд явсан гэдэг зүйлийг би дам яриагаар сонссон. Энэ хүн хүүхдээ харна гэсэн учраас өгсөн болохоос би багшаар нь, эмээ, өвөөгөөр нь харуулж, асруулна гэж хүүхдээ үлдээгээгүй. Тиймээс би хүүхдээ авахын тулд сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Миний хувьд өөрийнхөө аав, ээжийн нэр дээр байдаг газар амьдардаг. Ямар нэгэн хууль, дүрэм зөрчсөн асуудал байхгүй. Тогтмол ажлын байранд ажиллаж байгаа учраас хүүхдээ авах боломжтой гэдэг үүднээс сөрөг нэхэмжлэл гаргасан...гэв.

 

3. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Бидний хувьд салаад 2 жил болж байгаа. Энэ хугацаанд би энэ хүнээс хэд хэдэн удаа гуйсан. Энэ хүнээс нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэл дээрээ намайг худлаа ярьсан гэсэн байсан. Би яг юуг худлаа ярьсан юм бэ? Үүнийг өөрөөс нь асуумаар байна. “Хүүхдийн гар хугарчхаад байна, би хотод тэмцээнтэй байна аа” гээд хүүхдэдээ анхаарал тавихыг хүсэхэд хүүхдээ тоогоогүй. Мөн дараа “хүүхэд гацаад, ээрээд байна, хүүхдээ үзүүлэхээ явъя” гэхэд нь “...ажлаас чөлөө өгөхгүй...” гэх шалтгийг хэлсэн. Албан газар бүр хүүхэд өвдлөө гэхэд чөлөө өгдөг шүү дээ. Манай байгууллага ч гэсэн өгдөг. Би үүн дээр гайхаад байна. Харин маргааш өглөө нь “хагас өдрийн чөлөө авчих аа, хоёулаа Хэнтий аймгийн Бэрх сум руу явъя, хүүхдээ чи бариад явчих аа, хүүхдээ үзүүлчхээд ирье ээ” гэхэд “манай байгууллагаас чөлөө өгөхгүй, би шинэ хүнтэй байна” гэх хариу өгсөн. Улмаар би 2 сая гаран төгрөгөөр охиноо хотод үзүүлсэн. Үүний дараа “ за хоёулаа муудаад яах вэ, хүүхдээ цуг яваад үзүүлье ээ” гээд надад нэг л удаа тус дэм болсон. Өөрөөр энэ хүн тус дэм болж байсан удаа байхгүй. Би хүүхдэдээ анхаараач ээ гэж дандаа гуйдаг байсан. Мөн охиныг ханиад хүрэх үед өвөө маань бурхан болсон. Тухайн үед энэ хүнээс гуйсан. Тэгэхэд надад хэлсэн зүйл нь “...Би танай өвөөг алчихсан биш дээ...” гэсэн. Би хадам аавыг бурхан болоход тэгж хэлээгүй, охинтойгоо шууд очсон шүү. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх 2 асуудал байгаа. Энэ хүн намайг хуурсан. Эхний шүүх хурлын шийдвэрээр би 7 хоногийн баривчилгаа авч, дараа нь торгуулийн шийтгэл авсан. Миний охин 3 сартай байхаасаа эхлээд өвөө, эмээ, аав, ээж дээрээ өссөн. Манай гэрт ихэнхдээ амьдардаг байсан. Харин энэ хүн одоо өөрийнхөө асрамжид авна гэж байгаа. Манай охин эмээ, өвөө, аав гэж л мэднэ. Энэ хүн охиндоо нэг ч хувцас авч өгөөгүй. Би арга ядаад Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт гомдол бичиж  өгсөн. Харин тус газрын мэргэжилтэн энэ хүнтэй холбогдох гэж үзсэн, “энэ хүний утас нь холбогдохгүй, тийм хүн байхгүй ” гэх хариуг өгсөн гэсэн. Энэ хүн ийм олон шалтгаанаас болж хүүхдэдээ ямар ч тус дэм болохгүй байна. Манай охин цэцэрлэгтээ бүх зүйлээрээ тэргүүлж байгаа. Би бүх боломжоор нь тусалж, дэмжиж байгаа. Багш нь “ээж гэдэг хүнийг мэдэхгүй ээ, нэг л удаа харсан, гэхдээ би өөрөө хараагүй, манай туслах багш л харсан ” гэж хэлсэн. Энэ хүн ямар ч тус дэм болдоггүй. Тиймээс би энэ хүнээс тэтгэлэг гаргуулмаар байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс өөрийн Иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, сумын 6 дугаар багийн эрүүл мэндийн төвийн хүний их эмч тодорхойлолт, аймгийн сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025.10.06-ны өдрийн 32 тоот тодорхойлолт, аймгийн сумын 6 дугаар багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/284 тоот тодорхойлолт, аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.04-ний өдрийн 147/ШШ2024/00229 дугаар шийдвэр зэргийг,

 

5. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, хүний их эмч эрүүл бойжиж буй тодорхойлолт, аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.17-ны өдрийн 2023/ЗШ/318 дугаар шийтгэврийн хуулбар, аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.17-ны өдрийн 2024/ЗШ/530 дугаар шийтгэврийн хуулбар,  аймгийн сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025.11.27-ны өдрийн 2/299 тоот тодорхойлолт,  дугаартай газрын гэрчилгээний хуулбар, -ийн захирал тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг шүүхэд нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч д холбогдуулан “охин хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг, хариуцагч  гээс, *******од холбогдуулан “охин г өөрийн асрамжинд авах ” сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан.       

 

2. Шүүх нэхэмжлэгч *******ын үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.     

4. Нэхэмжлэгч *******, хариуцагч нар 2018 онд танилцан хамтран амьдарсан, гэрлэлтийн бүртгэлгүй бөгөөд тэдний дундаас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр охин төрсөн, аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.04-ний өдрийн 147/ШШ2024/00229 дугаартай шийдвэрээр охин нь эцэг *******ын асрамжид үлдсэн, одоо эцгийн асрамжинд эрүүл, саруул өсөж байгаа болох нь нэхэмжлэгч, харицагч нарын тайлбарууд,

2201000080 дугаартай Төрсний гэрчилгээний хуулбар,

сумын 6 дугаар багийн эрүүл мэндийн төвийн хүний их эмч тодорхойлолт,

аймгийн сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2025.10.06-ны өдрийн 32 тоот тодорхойлолт,

аймгийн сумын 6 дугаар багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/284 тоот тодорхойлолт,

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.04-ний өдрийн 147/ШШ2024/00229 дугаар шийдвэр

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.17-ны өдрийн 2023/ЗШ/318 дугаар шийтгэврийн хуулбар,

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.17-ны өдрийн 2024/ЗШ/530 дугаар шийтгэврийн хуулбар, 

аймгийн сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025.11.27-ны өдрийн 2/299 тоот тодорхойлолт, 

000611732 дугаартай газрын гэрчилгээний хуулбар,

-ийн захирал тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдон, тогтоогдож байна.

 

5. Зохигчид хувийн зан харилцаа, нийлэмжгүй, таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдрах болж, охин г, эцэг *******ын асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон нь   аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.04-ний өдрийн 147/ШШ2024/00229 дугаар шийдвэрт тусгагджээ.

 

6. Нэхэмжлэгч *******оос, хариуцагч г “охин г асран хамгаалах, хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй” үндэслэлээр тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг, харин хариуцагч нь “ Би  байгаа боломжоороо охиндоо дэм тус болж байсан. ******* нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2023.08.17 өдөр шүүхээр орж Зөрчлийн тухай хуулийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар 10 хоног баривчлах шийтгэл, мөн 2024.07.17 өдөр шүүхээр орж зөрчлийн тухай хуулийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар ганц бие эцэг гэж 105,000 төгрөгөөр торгох шийтгэл авч байсан. Энэ байдал миний охины сурлаг хүмүүжилд муугаар нөлөөлөх шалтгаан нөхцөл мөн гэж үзэж байна. ******* хүүхдээ өөрөө асрахгүй аав, ээж дээрээ орхин цэцэрлэг сургуулиас нь авахгүй багшийнх нь гэрт хүртэл байлгадаг нөхцөл байдал гарсан тул охиноо өөрийн асрамжинд авах” сөрөг нэхэмжлэл гаргаж тус тус маргажээ.

 

7. Шүүх хүүхдийн асрамж, тэтгэлгийг тогтооход Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан үзэх ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д заасан “ Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ” гэх зарчмыг баримтлах учиртай.

 

8. Зохигчдын хувьд өмнө нь хүүхдийн асрамжийн асуудлыг харилцан тохиролцон шүүхээр шийдвэрлүүлсэн бөгөөд үүнийг зайлшгүй өөрчлөх шаардлага, нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй буюу эцэг *******оос тухайн хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, гадуурхсан, орон байр, хувцас, хоол ундаар гачигдуулсан, сурч, хүмүүжих эрхийг  хязгаарлаж, амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж хүүхдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн нөхцөл байдлын талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Харин гийн хувьд хүүхдээ бага наснаас нь өөрөө өсгөн хүмүүжүүлээгүй, хүүхдийг эцгийн асрамжинд очсоноос хойш хүүхэд өсгөх, сурч, хүмүүжүүлэх, тэжээн тэтгэхэд ямар үүрэг, оролцоотой оролцсон, эдийн засгийн ямар тусламж, дэмжлэг үзүүлж байсан нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй буюу шүүхэд тодорхой баримтаар нотлоогүй бөгөөд нэхэмжлэгчээс мэдүүлж буй “ Манай охин эмээ, өвөө, аав гэж л мэднэ. Энэ хүн охиндоо нэг ч хувцас авч өгөөгүй. Би арга ядаад Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт гомдол бичиж  өгсөн. Харин тус газрын мэргэжилтэн энэ хүнтэй холбогдох гэж үзсэн, “энэ хүний утас нь холбогдохгүй, тийм хүн байхгүй ” гэх хариуг өгсөн гэсэн. Энэ хүн ийм олон шалтгаанаас болж хүүхдэдээ ямар ч тус дэм болохгүй байна. Манай охин цэцэрлэгтээ бүх зүйлээрээ тэргүүлж байгаа. Би бүх боломжоор нь тусалж, дэмжиж байгаа. Багш нь “ээж гэдэг хүнийг мэдэхгүй ээ, нэг л удаа харсан, гэхдээ би өөрөө хараагүй, манай туслах багш л харсан ” гэж хэлсэн. Энэ хүн ямар ч тус дэм болдоггүй” гэх тайлбарыг тодорхой баримтаар няцаан үгүйсгээгүй тул шүүх түүний сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Тодруулбал, охин нь 3 сартайгаас эхлэн эцэг *******ын гэр бүлд өсөж хүмүүжсэн, 2024 оны 09 дүгээр сараас эцгийн асрамжинд байгаа, тэрээр ажил төрөл эрхэлдэг, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх эд хөрөнгийн бололцоотой зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл охины тухайн өсөж, дассан гэр бүл, эцгийн асрамжийг зайлшгүй өөрчлөх шаардлага үүсээгүй байна.

 

Мөн хариуцагч гээс “эх өмчлөлийн аймгийн сумын 3 дугаар баг,,, 64 м.кв талбайтай 3 өрөө орон сууцанд амьдардаг, хүүхдээ өсгөх орон байртай” гэх тайлбар гаргаж иргэн,, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд энэ нь дангаар хүүхдийн асрамжийг өөрчлөх хүчин зүйл болохгүй юм.

 

Тодруулбал, тухайн үл хөдлөх хөрөнгө нь иргэн буюу нэг хүний өмчлөлийн, хариуцагч д хамааралгүй эд хөрөнгө бөгөөд аймгийн сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2/299 дугаартай албан бичигт ам бүлдээ хэн гэдэг, хэдэн настай, ямар хүмүүсийн хамт дөрвүүл амьдардаг эсэхийг тодорхой заагаагүйгээс түүний зүгээс хүүхэд өсгөх боломж, нөхцөл хангагдсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

9. Хариуцагч гээс сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор нэхэмжлэгч *******ыг өөрийнх нь эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан үндэслэлээр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.17-ны өдрийн 2023/ЗШ/318 дугаар шийтгэвэр, аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.17-ны өдрийн 2024/ЗШ/530 дугаар шийтгэврийг нотлох баримтаар гаргасан боловч энэ нөхцөл байдал нь тэдгээрийн хамтын амьдралын хугацаанд, хүүхдийн асрамж шийдвэрлэгдэхээс өмнө гарсан асуудал байх бөгөөд үүнийг нэхэмжлэгчээс “ хамтын амьдрах хугацаанд г өмнө харьцдаг залуутай уулзах болсон, түүнтэй унтаж байсан асуудлаас түүнд гар хүрсэн” гэж тайлбарлах ба энэ нөхцөл байдал дээрх 318, 530 дугаартай Шийтгэврүүдэд тусгагдсан ба үүнийг хариуцагчаас үгүйсгээгүй байна. 

 

Өөрөөр хэлбэл, охин г эцэг *******ын асрамжинд ирснээс хойш нэхэмжлэгчийн зүгээс охин болон гийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн нь хэрэгт нотлогдоогүй болно.

 

10. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ” гэж заасан бөгөөд охин хувьд одоо 4 настай, цэцэрлэгт хүмүүждэг, эцэг *******ын цалин хөлс, орлогоор амьдардаг, цаашид түүнийг өсгөж, хүмүүжүүлэх, сурч боловсроход тусламж, дэмжлэг шаардагдах, хариуцагч гээс охиныг эцгийн асрамжинд өгснөөс хойш эдийн засгийн тодорхой, дэмжлэг туслалцаа үзүүлээгүй буюу тухайн цаг хугацаанд дээд боловсрол эзэмшихээр суралцаж, боломж, нөхцөлгүй байсан, одоо дээд боловсрол эзэмшсэн, эрхэлсэн тодорхой ажил төрөлтэй, хүүхдээ тэжээн тэтгэх боломж бүрдсэнийг үндэслэвэл охин г, эх ээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эх ээс сар бүр тэтгэлэг гаргуулж 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн г тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

11. Харин хүүхдийг эцгийн асрамжинд үлдээсэн ч хүүхэд эхтэйгээ байх, уулзах, амьдрах, эхийн зүгээс хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг үүрэг хэвээр үлдэх бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө саад учруулахгүй байх үүрэгтэйг дурдъя.

 

          12. Нэхэмжлэгч *******ын, нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.“ Нэхэмжлэгч ... хуульд заасан бусад үндэслэл байвал түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлнө ”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө: 41.1.1.тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл ” гэж зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдъя.

 

Шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүрэн хангаж, хариуцагч гийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч гийн сөрөг нэхэжмлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр тус тус тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийг баримтлан 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин г (РД:ЛЭ22221489) эцэг *******ын асрамжид хэвээр үлдээж, хариуцагч гийн гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр эх ээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

 

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэйг тус тус мэдэгдсүгэй.

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д  зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч гийн сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН