Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 302/ШШ2025/01097

 

 

 

20251203

302/ШШ2025/01097

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б  даргалж, шүүгчид Х.М ,Б.М нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг,  дүгээр хороо, давхарт үйл ажиллагаа явуулах, М  ХК  /гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Э /

Хариуцагч: Б  аймгийн Ө  сумын 2 дугаар багт оршин суух, Х овогт Б.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Ачаа тээврийн  даатгалын гэрээний улмаас учирсан хохиролд 35,000,000 /гучин таван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Г.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б  

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Б

Иргэдийн төлөөлөгч С.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М  ХК  нь хариуцагч Б.Н ад холбогдуулан ачаа тээврийн  даатгалын гэрээний улмаас учирсан хохиролд 35,000,000 /гучин таван сая/ төгрөг гаргуулах тухайнэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчнь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Б.Н  нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ОХУ-ын Онгудай дүүргийн нутаг дэвсгэрт байрлах R-256 Чуйскийтракт хурдны замын 713км + 440м хэсэг дээр  ВОА улсын дугаартай Volvo fh440 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ ОХУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан журмыг зөрчиж зам тээврийн осол гаргасан Үүний улмаас тээвэрлэж явсан ачаа бараанд гэмтэл учирсан байна. Иргэний хуульд "Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй" мөн "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө" гэж заасан байдаг тул үүнийг тээвэрлэж явсан Б Н  нь ачаа барааг бүрэн бүтэн тээвэрлэж мөн хүлээлгэн өгөх үүрэгтэй байна

1.2. Даатгуулагчид учирсан 35,000,000 төгрөгийн хохирлыг манай компаниас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д "Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...” Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д "Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ" гэж тус тус заасны дагуу хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан.

1.3. Иймд Иргэний хуулийн 497.1, 499.1 болон 510.1 дэх хэсэгт заасны дагуу ачаа тээврийн  даатгалын гэрээний улмаас учирсан хохирол болох 35,000,000 төгрөгийг Б.Н аас гаргуулж М  ХК-д олгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа:Б.Н  би М  ХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр М  ХХК-ийн Бүгд найрамдах Киргиз улсын Токмок хотоос ОСОО "ЗолотойПоток" илгээгч компанийн илгээсэн бараа бүтээгдэхүүнийг өөрийн эзэмшлийн  БӨА улсын дугаартай. Volvo tf440 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж замын хөдөлгөөнд оролцож явж байгаад ОХУ-ын Алтай улсын Онгудай дүүргийн нутаг дэвсгэрт байрлах R-256 Чуйскийтракт хурдны замын 713+440м хэсэг дээр автомашинаа хажуудуулсан. Би тухайн үед хурд хэтрүүлээгүй, өөр ямар нэгэн хэлбэрийн зөрчил гаргаагүй. Замын хөдөлгөөнд оролцож явж байхад урдаас тээврийн хэрэгсэл гарч ирэхээр нь замын хажуу тийш шахсан. Тэр үед зам гулгаатай байсан учир шарваж тээврийн хэрэгсэл хажуу талаар унасан.  Ингэж унах үед замын хажуу талын хашлага төмрийг мөргөж унасан учир тухайн хашлага төмөр тодорхой хэмжээгээр гэмтсэн. Мөн тээврийн хэрэгслийг татаж босгох хүртэл зам тодорхой хугацаанд хаагдсан. Тэгээд тухайн асуудлыг ОХУ-ын Дотоод хэргийн яамны Онгудай дүүргийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн холбогдох алба хаагчид ирж шалгаад холбогдох хэмжилтийг хийж, зурагжуулж, дараа нь автомашиныг татаж босгоод замыг чөлөөлөх арга хэмжээ авсан. Дараа нь зам засварын хүмүүс ирж замын хашлагыг засаж янзалсан ба үүнд гарсан зардлыг миний бие төлсөн. Үүний дараа намайг Онгудайн цагдаагийн байр руу дагуулж ирээд ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 12.33-т заасан "Замын хөдөлгөөний аюулгүй байдалд заналхийлэхүйц авто зам, төмөр замын гарц, замын бусад байгууламжид гэмтэл учруулах, түүнчлэн замын хөдөлгөөнд зориудаар саад учруулах, түүний дотор замын гадаргууг гэмтээж бохирдуулах" гэх заалтыг зөрчсөн үндэслэлээр 5000 рубльтэй тэнцэх хэмжээний захиргааны мөнгөн торгууль ногдуулсан.Энэ нь автомашин хажуудаж унах үед замын хашлагыг мөргөж гэмтээсэн, мөн замын хөдөлгөөнд саад учирсантай холбоотой авсан арга хэмжээ. Тэрнээс биш намайг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас миний жолоодож явж байсан автомашин унаж зөрчил гаргасныг тогтоосон үйл баримт биш юм. Би тухайн үед замын хөдөлгөөнд оролцож явж байхдаа замын хөдөлгөөний хурд дүрэм зөрчөөгүй, тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй явж байсан. Ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. хэтрүүлээгүй. Гэнэтийн нөхцөл байдлын улмаас дээрх осол гарсан. Би тэнд дээрх асуудалд холбогдон шалгагдаж яваад бүх ажлаа дуусгаад 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад орж ирсэн. Үүний дараа Улаанбаатар хот руу явж 10 дугаар сарын 22-ны өдөр бүх барааг хүлээлгэж өгсөн. Тухайн үед тээвэрлүүлэгч компанийн зүгээс бараа үүрч бутарсан, задарсан, сав баглаа гэмтсэн, чанарын шаардлага хангахгүй болсон талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Дараа нь тухайн компанийн зүгээс надтай холбогдож манай компани даатгалын компанитай гэрээ байгуулсан, гарсан хохирлыг тэндээс гаргуулж авна, өөр дээрээ байгаа материалаа явуул гэсэн. Би тэрний дагуу өөрт байгаа холбогдох материалуудыг хүргүүлж өгсөн. Миний бие энэ асуудал нь гэнэтийн зүйлийн улмаас болсон тохиолдол учир даатгалын тохиолдолд хамаарагдана гэж үзэж байна. Тэгээд ч М  компани нь даатгалын тохиолдолд тооцож хохирлыг гэрээний дагуу гаргаж өгсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д "Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж хуульчилсан М  компани нь хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд хохирол төлж өгөөд түүнийг надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.Хэрэгт миний буруутай үйл ажиллагаанаас болж тээврийн хэрэгсэл хажуудаж унаад, түүнээс болж хохирол учирсныг тогтоосон нотлох баримт байхгүй учир даатгалын журмаар олгосон мөнгөн төлбөрийг би хариуцахгүй.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэв.

3. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.Д : Жолооч Б.Н  нь уг хэрэгт ямар ч буруугүй болно. Учир нь түүний тээвэрлэж явсан бараа материал нь тухайн үед гэмтсэн чанар алдсан зүйлгүй тухайн үед бараа материалыг бүрэн хүлээж авсан тул жолоочийг буруутгах үндэслэлгүй болногэсэн дүгнэлт гаргажээ.

4. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ачаа тээврийн даатгалын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,  М  ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 420 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хяналтын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Захиргааны зөрчил гаргасан тухай тогтоол /орос хэл дээр/, шилжүүлгийн мэдээлэл, Г.Жавзанпагмад олгосон итгэмжлэл,  М  ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 519 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Э.О д олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Г.С ийг оролцуулах тухай хүсэлт, фото зургууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5. Хариуцагчаас өмгөөлөгч Х.Б тэй байгуулсан өмгөөллийн гэрээ, У.Б д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн.

6. Шүүхээс хяналтын гэрчилгээний орчуулгыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

7. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгч М  ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Н  нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ОХУ-ын Онгудай дүүргийн нутаг дэвсгэрт байрлах R-256 Чуйскийтракт хурдны замын 713км + 440м хэсэг дээр  ВОА улсын дугаартай Volvo fh440 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ ОХУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан журмыг зөрчиж зам тээврийн осол гаргасан Үүний улмаас тээвэрлэж явсан ачаа бараанд гэмтэл учирсан байна. Иймд Иргэний хуулийн 497.1, 499.1 болон 510.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирол болох 35,000,000 төгрөгийг Б.Н аас гаргуулж М  ХК-д олгож өгнө үү гэв.

9. Хариуцагч Б.Н  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б  нар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:Б.Н  би М  ХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр М  ХХК-ийн Бүгд найрамдах Киргиз улсын Токмок хотоос ОСОО "ЗолотойПоток" илгээгч компанийн илгээсэн бараа бүтээгдэхүүнийг өөрийн эзэмшлийн  БӨА улсын дугаартай Volvo tf440 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж замын хөдөлгөөнд оролцож явж байгаад ОХУ-ын Алтай улсын Онгудай дүүргийн нутаг дэвсгэрт байрлах R-256 Чуйскийтракт хурдны замын 713+440м хэсэг дээр автомашинаа хажуудуулсан. Би тухайн үед хурд хэтрүүлээгүй, өөр ямар нэгэн хэлбэрийн зөрчил гаргаагүй. Замын хөдөлгөөнд оролцож явж байхад урдаас тээврийн хэрэгсэл гарч ирэхээр нь замын хажуу тийш шахсан. Тэр үед зам гулгаатай байсан учир шарваж тээврийн хэрэгсэл хажуу талаар унасан.  Ингэж унах үед замын хажуу талын хашлага төмрийг мөргөж унасан учир тухайн хашлага төмөр тодорхой хэмжээгээр гэмтсэн. Гэнэтийн нөхцөл байдлын улмаас дээрх осол гарсан. Би тэнд дээрх асуудалд холбогдон шалгагдаж яваад бүх ажлаа дуусгаад 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад орж ирсэн. Үүний дараа Улаанбаатар хот руу явж 10 дугаар сарын 22-ны өдөр бүх барааг хүлээлгэж өгсөн. Тухайн үед тээвэрлүүлэгч компанийн зүгээс бараа үүрч бутарсан, задарсан, сав баглаа гэмтсэн, чанарын шаардлага хангахгүй болсон талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Хэрэгт миний буруутай үйл ажиллагаанаас болж тээврийн хэрэгсэл хажуудаж унаад, түүнээс болж хохирол учирсныг тогтоосон нотлох баримт байхгүй учир даатгалын журмаар олгосон мөнгөн төлбөрийг би хариуцахгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

10. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

10.1. Хариуцагч Б.Н  нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ОХУ-ын Онгудай дүүргийн нутаг дэвсгэрт байрлах R-256 Чуйскийтракт хурдны замын 713км+440м хэсэг дээр  ВОА улсын дугаартай Volvo fh440 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ ОХУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан журмыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, үүний улмаас тээвэрлэж явсан ачаа бараанд гэмтэл учирсан байна.

10.2. Нэхэмжлэгч М  ХХК-ний даатгуулагчид учирсан 35,000,000 төгрөг хохирлыг буруутай этгээдээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б.Н  нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

10.3. Хариуцагч Б.Н  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч маргааны үйл баримтыг татгалзаж байгаа үндэслэлийн талаар нотолж чадаагүй болно. 

 11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т ... эд хөрөнгөд хууль бусаар  ... гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т ...ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус зааж зохицуулсан ба дээрх хуулийн заалтаар нэхэмжлэгч М  ХХК нь даатгуулагчид учирсан хохирлыг хариуцагч Б.Н аас эд хөрөнгөд учирсан гэм хор хохирлыг шаардах эрхтэй байна.

11.1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-т гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 443.7-т Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх  шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж тус тус заасан байна.

12. Хариуцагч Б.Н  нь миний буруутай үйл ажиллагаанаас болж тээврийн хэрэгсэл хажуудаж унаад, түүнээс болж хохирол учирсныг тогтоосон нотлох баримт байхгүй учир даатгалын журмаар олгосон мөнгөн төлбөрийг би хариуцахгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 

12.1. Учир нь, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ОХУ-ын Онгудай дүүргийн нутаг дэвсгэрт байрлах R-256 Чуйскийтракт хурдны замын дээр зөрчил гаргасан  БӨА улсын дугаартай Volvo fh440 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хариуцагч Болатханы Н  бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй болно.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон ба хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан №05003434 дугаартай техникийн тодорхойлолтоор хариуцагч Б.Н  нь  БӨА улсын дугаартай Volvo fh440 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч мөн болох нь тогтоогдож байна.

12.2. Хариуцагч Б.Н  нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ОХУ-ын Онгудай дүүргийн нутаг дэвсгэрт байрлах R-256 Чуйскийтракт хурдны замын 713км+440м хэсэг дээр  БӨА улсын дугаартай Volvo fh440 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ ОХУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан журмыг зөрчиж зам тээврийн осол гаргасан болох нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн захиргааны зөрчил гаргасан тухай тогтоолоор тогтоогдсон ба ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 12.33-т заасан захиргааны зөрчил үйлдсэн гэм буруутайд тооцож, 5000 рубль-тэй тэнцэх хэмжээний захиргааны мөнгөн торгууль оногдуулсан байна.   

12.3. Дээрх зөрчлийн улмаас түүний тээвэрлэж явсан ачаа бараанд гэмтэл учирсан болох нь захиалагчийн хүсэлтээр Киргизстан улсаас нийлүүлэгдсэн хүнсний барааг хүлээн авагч компанийн агуулахад эрх бүхий төлөөллийг байлцуулан үзлэг, шалгалт хийсэн. Шалгалтаар дараах гэмтэл үүссэн байсныг илрүүллээ. Үүнд: ОХУ-ын нутаг дэвсгэрт дээрх Тир/автомашин/ автын осол хийсэн ба хажуу тал руу унасан. Доторх гоймонтой хайрцагтай ачаа их хэмжээгээр гэмтсэн, гоймонгийн өөрийн баглаа боодол задарсан, асгарч гоожсоноос битүүмжлэл алдагдсан,  ариутгагдсан бүтээгдэхүүн болон хаяг шошго бохирлогдсон, хугарсан, үүрч бутарсан, хайрцаг урагдаж  гэмтсэн байлаа. ... Дээрх гэмтэлтэй ирсэн ачаа нь хүнсний болон худалдаанд тавигддаг шаардлагуудыг хангахгүй болсон байсан ба тээвэрлэлтийн явцад авто тээврийн осолд  орж, улмаар ханарч нурснаас/ доргилт, цохилтоос/ үүссэн гэмтэл байлаа. Хяналтын дор 100% устгах шаардлагатай гэж хяналтын гэрчилгээнд бичигдсэн байна.

12.4.  М  ХХК-ний 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 519 дугаартай М  ХК-ийн нөхөн төлбөрийн газарт “Нөхөн төлбөр хүсэх тухай” албан бичигт: Манай компанийн захиалгаар /Ref :ТЗ2441Z8R/ дугаартай “Ө ” ХХК хүлээн авагчийн агуулахад 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр буусан ачаа бараанаас эвдрэл гэмтэл гарсан бөгөөд ирсэн дуудлагыг бүртгүүлж шуурхай албаар үзлэг, баталгаажуулалтыг хийлгэсэн. Тус даатгалын тохиолдлоос үүдэн 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийн хохирол үүссэн тул 2024 оны 04 дүгээр сарын 19-нийөдөр байгуулсан №2422566101 тоот ачаа тээврийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг олгож бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү. Нөхөн төлбөр авах дансны мэдээлэл: Хүлээн авагчийн нэр: М  ХХК, Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк, дансны дугаар: төгрөгийн  , ААНОАТ-ын суутгалыг ачааны хүлээн авагч “Ө ” ХХК-ийн /РД: / нэр дээр илгээнэ үү гэжээ.

12.5.Хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаарМ ын  дугаарын данснаас 31,500,000 төгрөгийг М  ХХК-ийнХудалдаа хөгжлийн банк дахь MN330004000  дансруу шилжүүлсэнбайна.

13. Нэхэмжлэгч М  ХК-ийн нотлох баримтаар гаргаж өгсөн даатгагч М  ХК, даатгуулагчийн  М  ХХК хооронд байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаатай гадаад ачаа тээврийн даатгалын гэрээний /даатгалын эрсдэл/ 1.1-т ICC-A /AII risks/ буюу Бүх төрлийн гэнэтийн болон байгалийн аюул ослын улмаас тээвэрлэлт болон гаалийн хяналтын талбай, агуулахад байх  ачаа бараа бүтээгдэхүүнд шууд болон шууд бусаар учирсан хохирлыг Даатгагч хариуцах нөхцөл байна гэж, 1.1.3-т  ачаа барааг ажлын талбай болон заагдсан талбай хүртэл тээвэрлэх үед гэмтээх эрсдэл, /даатгуулагч ачааг хүлээн авагчид хүлээлгэн өгөх хүртэлх/, 1.1.6-д тээврийн хэрэгсэл онхолдох ... гэж гэрээнд тусгасан байна.

13.1. Ачаа тээврийн даатгалын гэрээний 1.1.8-д нэгж ачаа гэж нэг удаад захиалагчийн тодорхой төрлийн ачаануудыг тодорхой маршрутаар тээвэрлэж нэг тээврийн зардал тооцон бүртгэлийн систем оруулж /чингэлэг дугаар, ачааны машины дугаар, вагон дугаар ... гм/ дугаараар бүртгэгдэж буй ачааг ойлгоно, 1.1.9-д нэг удаагийн тохиолдолд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ гэж даатгагчийн нэгж удаагийн тээвэрлэлтээр тээвэрлэж буй 1.1.8-д заасан ачааны нийлбэрт олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээг ойлгоно, 1.1.13-д нэмэлт зардлын эрсдэл гэж тухайн гэмтсэн ачааг сэргээх, олж авахад шарах тээвэр, гаалийн татвар хураамж түүний НӨАТ хохирлыг бууруулах, хохирлыг тодорхойлох, нөхөх төлбөр, төлөгдсөн ачаа, барааг устгах үйл ажиллагааны зардал, хохирлыг үнэлэхтэй холбогдон гарсан гарсан зардлыг тус тус ойлгоно гэжээ.

13.2. Мөн гэрээний  2.7-д тээвэрлэж буй ачаа бараа гэрээнд заасан эрсдэлийн улмаас гэмтэж хохирсон тохиолдолд Даатгагч энэхүү гэрээний зүйл заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж даатгуулагчийн өмнөөс хохирлыг нөхөн төлнө. Хохирлыг нөхөн төлбөрийг даатгуулагчийн нэхэмжлэлийг үндэслэн банкаар шилжүүлнэ гэснээр М  ХК нь Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан М  ХХК-д  31,500,000 төгрөг шилжүүлсэн байна. 

14. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн тухайн үйл явдал болсон үеийн фото зургаар, М  ХК нь ачаа тээврийн  даатгалын гэрээний улмаас учирсан хохирол 31,500,000 төгрөгийг ХААН банкаар дамжуулан М  ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь дансанд шилжүүлсэн баримтыг үндэслэн хариуцагчБ.Н аас ачаа тээврийн  даатгалын гэрээний улмаас учирсан хохиролд 31,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М  ХК-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

14.1. Мөн гэрээний 6.9-д даатгалын зүйлд гуравдагч этгээдийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан тохиолдолд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх автоматаар Даатгагчид шилжих бөгөөд гуравдагч этгээд хохирлыг нөхөн төлөх хэлцэл хийхээс зайлсхийх, хэлцэлд орохгүй байх нь Даатгагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах, хойшлуулах үндэслэл болохгүй гэжээ. 

15. Иргэдийн төлөөлөгчийн “жолооч Б.Н  нь уг хэрэгт ямар ч буруугүй. Учир нь түүний тээвэрлэж явсан бараа, материал нь тухайн үед гэмтсэн чанар нь алдсан зүйлгүй тухайн бараа материалыг бүрэн хүлээн авсан тул жолоочийг буруутгах үндэслэлгүй болно” гэждүгнэлт гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бодит хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

16. Зохигч нарын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбар, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд ачаа тээврийн  даатгалын гэрээний улмаас учирсан хохирол 31,500,000 төгрөгийг хариуцагч Б.Н аас гаргуулах нь нэхэмжлэгч М  ХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 3,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрлэдхүүн үзлээ.

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хариуцуулна гэснээр нэхэмжлэгч М  ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид 315,450 төгрөгийг хариуцагч Б.Н аас гаргуулан нэхэмжлэгч М  ХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443  дугаар зүйлийн 443.1, 443.7, 497 дугаар зүйлийн 497.1-д  заасныг тус тус баримтлан Болатханы Н аас ачаа тээврийн  даатгалын гэрээний улмаас учирсан хохирол 31,500,000/гучин нэгэн сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан М  ХК-д олгож, илүү нэхэмжилсэн 3,500,000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М  ХК-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 /гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н аас 315,450 /гурван зуун арван таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М  ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                К.Б  

                                     ШҮҮГЧИД                                   Х.М  

Б.М