| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0069/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/094 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 145.2., 17.12.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/094
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч В.Дэлгэрмаа
Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа
Шүүгдэгч О.О,
Шүүгдэгч Б.Г, Ё.Д тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар О.О т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Г, Ё.Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1714000150033 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, эрэгтэй, Биндэр овогт О.О
2.Монгол улсын иргэн, эрэгтэй, Галдан тайж овогт Ё.Д
3.Монгол улсын иргэн, эрэгтэй,, Жамц овогт Б.Г
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч О.О нь Б.Г той бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Номгоны үзүүр гэх газраас Ч.Тын эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж бусдад 1200000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч О.О нь Ё.Дтай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг Багийн төвийн чулуун хороо гэх газраас С.Сгийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 500000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.О нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглан 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн нутаг Ханхарын ар гэх газраас Г.У ын эзэзмшлийн 8 тооны адууг хулгайлж, бусдад 3600000 төгрөгийн хохирол буюу нийт 5300000 төгрөгийг хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Г нь О.Отай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Номгоны үзүүр гэх газраас Ч.Тын эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж бусдад 1200000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ё.Д нь О.Отай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг Багийн төвийн чулуун хороо гэх газраас С.Сгийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч О.Оын мөрдөн бацаалтын шатанд өгсөн
...2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймаг Баян-Овоо сумын нутаг Номгоны өвөр гэх газраас Б.Гийн хамтаар түүний эзэмшлийн улаан өнгийн мустанг 5 маркийн мотоцикльтой явж байхад 10 гаруй тооны адуу тааралдахаар нь адуун дотроос 3 тооны адуу буюу 2 гүү, 1 даага тасалаад Галуут сумын нутаг нуурын мухар гэдэг газар орхисон. К.Баатар гэх хүнд Б.Г бид хоёр 900000 төгрөгөнд бодож өгөөд даагыг нь Б.Г аваад явсан. Тэгтэл уг даага нь шаварт унаад үхсэн байсан. Би К.Баатар гэх хүнээс авсан 800000 төгрөгийг өрөндөө өгч тараагаад дуусгасан, Б.Гт мөнгө төгрөг өгөөгүй. 2016 оны 10 дугаар сарын 04- ний өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал сум руу алтанд өөрийн эзэмшлийн мустанг 5 маркийн мотоцилгийг унаад явж байхад нийт 8 тооны адуу таарахаар нь тууж ирээд К.Баатарт өрөндөө 2 тооны гүүг, С.Сд өрөндөө 1 унагатай гүүг өгсөн. Үлдсэн 1 тооны адууг тал руу туугаад орхисон. Тэгтэл удалгүй Хурээмарал сумаас эзэн Г.У гэх хүнд адуу хулгайлсан нь баригдахаар нь тал руу туусан 4 адууг олж өгөөд К.Баатарт өгсөн 2 адууг буцааж Г.Ут өгөөд үлдсэн унагатай гүүг С.Сгаас авах гэтэл унага үхсэн байхаар нь аваад Г.Ут өгсөн бөгөөд үхсэн гэх унаганы оронд өөрийн эзэмшлийн унагыг, мөн 800000 төгрөг өгч хохиролгүй болгосон. 2015 оны 06 дугаар сард би Ё.Дд 1 тооны адуу надад өгчих гэхэд Ё.Д нь миний гүү байгаа юм очоод авчих гэхээр нь 1 тооны гүүг аваад танихгүй нэг залууд улаан өнгийн мотоциклиор сольсон. Уг адууг Ё.Д нь С.С гэх айлаас 2015 оны 04 дүгээр сард хулгайлсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 127-129, 207-208/,
Шүүгдэгч Ё.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2015 оны 04 дүгээр сард өөрийн эзэмшлийн бор зүсмийн морь унаад адуунд явж байхад Баянхонгор аймаг Галуут сумын 4 дүгээр багийн нутагт 1 тооны хүрэн зүсмийн гүү ганцаараа явж байхаар нь уг гүүг адуундаа нийлүүлсэн. 2015 оны 05 дугаар сард О.О манайд ирээд мотоцикль авах гэсэн юм нэг адуу байвал өгөөч гэхээр нь би хулгайлсан 1 гүүг О.От өгөөд явуулсан. Тэгтэл адуу хулгайлсныг эзэн С.С нь мэдээд О.Оаас гүүг авах гэтэл хүнд мотоциклиор солиод явуулсан байсан. Тэгээд С.Сд би хулгайлсан адууны оронд өөр адууг өгөхөөр тохиролцсон. Мөн О.О нь уг адууны оронд 1 адуу өгөхөөр болсон. Би С.Сд би өөрийн адуунаас 3 тооны адууг өгч хохиролгүй болгосон. Миний хулгай хийх үедээ унаж явсан бор зүсмийн морийг 2017 оны 08 дугаар сард агтанд өгөөд зараад явуулсан одоо уг бор зүсмийн морь байхгүй. Хулгай хийхдээ унаж явсан морь миний эзэмшлийн морь байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 130-131/
Шүүгдэгч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2016 оны 05 дугаар сард Баянхонгор аймагт өөрийн эзэмшлийн улсын дугаар бичиг баримтгүй мустанг 5 маркийн мотоцикльтой явж байгаад О.Отай зах дээр таараад Галуут сум цуг явахаар болоод 20 цагийн үед гараад явж байхад Баян-Овоо сумын төвийн ард Номгоны үзүүр гэх газарт эзэнгүй 10 гаруй тооны адуу тааралдахаар нь адууны захад байсан 3 адууг туугаад Галуут сумын Нуурын мухар гэх газар авчирсан. Тэндээ орхиод би гэрлүүгээ явсан, О.О хүнтэй уулзана гээд явсан. Хоёр хоногийн дараа О.О бид 2 уулзаж хулгайлсан 3 адуунаас О.О 2 гүүг нь авч яваад Галуут сумын К.Баатар гэх хүнд зарсан. Харин би 1 даагыг авч яваад адуундаа тавьсан. Тэгтэл манай адуунд байсан 1 даага нь 7-8 хоногийн дараа шаварт унаад үхсэн. Харин 2 тооны гүүг О.О К.Баатарт зарсан гэх мөнгөнөөс надад О.О мөнгө төгрөг өгөөгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 132-133, 205 /
Хохирогч Ч.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...манай гэр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн Хөх бүрд гэдэг газар хаваржиж байсан ба манайх адуугаа Овоо гэдэг газраас адуугаа услаад бэлчээрт нь гаргаад маргааш өглөө нь адуугаа хурааж ирэхэд манай адуунаас хондон гүү, хээр гүү, хээр даага зэрэг гурав адуу алга болсон байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 54-56, 198 /,
Хохирогч С.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2015 онд манайх Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дугээр багийн нутаг Багийн төвийн чулуун хороо гэдэг газар байхад адуунаас хондон зүсмийн, дугуй дотор хас тамгатай нас гүйцсэн бүдүүн гүү алга болсон. О.О, Ё.Д гэдэг хоёр хүн авснаа хүлээгээд, тэр үөдээ надад хулгайлсан гэсэн бичиг хийж өгөөд Ё.Д, О.О нар төлж өгөхөөр тохирсон. Тэгээд 2016 онд Ё.Д нь нэг бор хээр зүсмийн охин даага, О.О нь 2016 оны 11 дүгээр сард унагатай улаан хээр зүсмийн гүү өгсөн. 2017 оны 01 дүгээр сард Хүрээмарал сумаас хүмүүс ирж О.Оын өгсөн гүүг энэ манай хулгайд алдсан гүү мөн байна гээд буцаагаад аваад явсан. Би Ё.Дгаас 2016 онд 300000 төгрөгөөр тооцоод нэг даага авсан, гүүгээ ирж, хайсан зардалд О.О надад 2 төлгөн хонь өгсөн. Би одоо О.Оаас гүүний үнэ болох 1000000 төгрөгийг нэхэмжилж байгаа...гэх мэдүүлэг / хх-ийн 60- 62 /
Хохирогч Г.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2016 оны 10 дугаар сарын 16-наас 18-ны өдрийн хооронд Хүрээмарал сумын 1 дүгээр баг "Ханхарын ар" гэх газраас 1 азарга, 6 гүү, 1 унага нийт 8 тооны адуу хулгайд алдагдсан. Манай адуу Ханхарын ам гэх газарт байнга байдаг өөр тийшээ яваад байдаггүй. Пүрэвээ ах ойрд танай адуу харагдахгүй байна гэхээр нь би хайгаад ерөөсөө олдоогүй, хулгайд алдагдсан гэж бодоод Пүрвээ, Баатар бид гурав машинтай яваад Загийн голоос давсан тал руу явж ирж хайсан.Тэгээд Галуут сумын “Нарийн жалга” гэх газар хүний адуун дотор миний өөрийн хулгайд алдсан 8 тооны адууны 3 тооны гүү нь байсан. Хав гэх хүнээс асуухад би О.Оаас өрөндөө авсан гэж хэлсэн. Би Хав гэх хүнд Оыг надтай холбогдоорой гэж хэлчихээд буцсан.О.О нь утсаар залгаад манай адуунд дээр эзэнгүй 8 тооны адуу ирсэн байхаар нь 3 тооны гүүг Хав гэх хүнд өгсөн байсан.Таны адууг тоо ёсоор, зүсээр нь аваачиж өгье гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш 3-4 хоногийн дараа миний алдсан 8 тооны адууг яг бүрэн тоо, зүсээр нь хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 68-70/,
Иргэний нэхэмжлэгч Б.Батдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...О.О нь манайхаас 2016 оны 07 сард 250000 төгрөг, 2 хонь, 2 ямааны мах авч яваад оронд нь адуу өгнө гэж хэлсэн. 2016 оны 10 дугаар сарын сүүлээр О.О нь манайхыг Галуут сумын нутаг Зараа гэх газар байхад 2 тооны адуу буюу халтар, хээр зүсмийн 2 адуу өрөндөө авчирч өгч байгаа гээд манайд өгөөд 250000 төгрөгийг нэмж авч, эхнэрийн данс руу хийлгээд 2 тооны адууг адуундаа тавьсан. Мөн саахалтын айл С.Сд унагатай гүү өрөндөө өгсөн байсан. Тэгээд тэрнээс хойш 2 сарын дараа Хүрээмарал сумаас 3 хүн ирээд манайх адуу алдсан гээд О.Оын өгсөн 2 адуу болон Сгийнд өгсөн 1 тооны гүүг харчихаад манай алдсан адуу байна гэж хэлээд явсан. Тэрнээс хойш 4-5 хоногийн дараа О.О нь ирээд надад өгсөн 2 тооны адуу, С.Сгийнд өгсөн 1 гүүг аваад явсан. Манайд уг 2 адууны оронд өөр адуунууд өгнө гэж хэлээд явсан. Манайд өрөндөө юу ч авчирч өгөөгүй тэрнээс хойш уулзаагүй....О.О нь мотоциклиор 2 тооны гүү буюу хээр зүсмийн нас гүйцсэн гүү, хондон зүсмийн нас гүйцсэн гүү тууж ирээд нөхөр Баатарцогт бид 2-т мөнгө төгрөгийн хэрэг гараад байна уг 2 гүүг зарах гэсэн юм миний гүү байгаа гэхээр нь нөхөр бид хоёр хулгайх юм биш биз гэхэд О биш миний өөрийн эзэмшлийн гүү байгаа мөнгө төгрөгний хэрэг гараад гээд 1 гүүг 400.000 төгрөгөөр бодож нийт 800.000 төгрөгөөр зарна гэхээр нь бэлнээр 800000 төгрөг өгөөд явуулсан. Уг хоёр гүүг адуундаа нийлүүлээд байж байхад 2016 оны 6 дугаар сард хондон зүсмийн гүү нь алаг гүйт гэх хөлгүй нууранд ороод үхсэн байсан, харин нөгөө хээр зүсмийн гүүг 2016 оны 08 дугаар сард Галуут суманд агтанд 450.000 төгрөгөнд зарсан одоо хоёр гүү байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 73-74, 75-77/
Гэрч Д.Баатарцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2016 оны 05 дугаар сарын сүүлээр "Зараа" гэх газарт хөдөө гэртээ эхнэр Б.Батдуламын хамт байж байтал О.О нь 2 тооны хээр, хондон зүсмийн нас гүйсэн бүдүүн гүүг мотоциклоор тууж ирээд надад мөнгөний хэрэг гараад байна уг 2 тооны гүүг зарах гэсэн юм гэхээр нь юун учиртай хаанаас аваад ирье гээд асуутал миний эзэмшлийн гүүнүүд байгаа юм гээд байхаар нь би худалдан авахаар болоод 1 гүүг 400000 төгрөгөөр бодож 2 гүүг 800000 төгрөгөөр надад зарсан. Тэр зунаа хондон гүү нь нууранд унаад үхсэн. Харин хээр зүсмийн гүүг Галуут сумын төв дээр агт авч байхаа гэхээр нь агтанд 450000 төгрөгөөр өгсөн. ...гэх мэдүүлэг / хх-ийн 80-81/
Гэрч Т.Ганцоожийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...манай гэр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг “Хөх бүрд” гэдэг газар байхад 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн орой би адуугаа услаад бэлчээрт нь гаргаад маргааш өглөө нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө адуугаа хураахаар 3 адуу алга болсон байсан. Манайх нийтдээ 19 тооны адуутай бөгөөд хондон гүү, хээр гүү, хээр даага гурав алга болсон байсан. Эдгээр нь бүгд ширээтэй бундад тамгатай, нас гүйцсэн бүдүүн гүүнүүд байсан…гэх мэдүүлэг / хх-ийн 82-83 /,
Гэрч С.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2014 оны 04 сард манайх Галуут сумын 4 дүгээр багийн нутаг Баяннуурын Чулуун хороо гэх газраас 1 тооны зээрд зүсмийн гүү хулгайд алдагдсан. Ё.Д, О.О нар нь хулгайлсан байсан. О.О, Ё.Д нартай уулзахад манай гүүг хулгайлснаа хүлээн зөвшөөрч г төлж өгөхөөр болсон. 2016 оны 11 сард О.Оын авчирж өгсөн хээр зүсмийн унага нь чононд бариулж үхсэн. Мөн тэгтэл манайд авчирч өгсөн хээр зүсмийн унагатай гүү нь Хүрээмарал сумаас алдагдсан гүү байсан. Сүүлд Хүрээмарал сумаас У гэх хүн манай адуу мөн байна гээд манай адуунд үлдээчихээд яваад өгсөн. Мөн манай саахалтын айлд О.О нь 2 тооны адуу үлдээсэн байсан бөгөөд уг 2 адуу нь мөн Хүрээмарал сумаас алдагдсан адуу байсан…гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 98-97 /,
Баянхонгор аймгийн засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “... Г.Уын эзэмшлийн нэг тооны хондон зүсмийн азар, зургаан тооны гүү, нэг тооны унага зэргийг 4100000 төгрөгөөр ..”, Ч.Тын эзэмшлийн нэг тооны хондон зүсмийн хээлтэй гүү, нэг тооны хээр зүсмийн хээлтэй гүү, нэг тооны хээр зүсмийн даага зэргийг 1200000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ /хх-ийн 100-101/,
Баянхонгор аймгийн засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “...С.Сгийн эзэмшлийн нэг тооны хондон зүсмийн нас гүйцсэн бүдүүн гүүг 500000 төгрөгөөр...” үнэлсэн үнэлгээ / хх-ийн 108-109 /,
Баянхонгор аймгийн засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “...О.Оын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг 80000 төгрөгөөр...”, “...Ё.Дгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нэг тооны нас гүйцсэн бор зүсмийн морийг 500000 төгрөгөөр...”, “...Б.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг 80000 төгрөгөөр...” тус тус үнэлсэн үнэлгээ / хх-ийн 115-116 тал/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-9/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 25-32/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 39-51/, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар шүүгдэгч О.Оын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 136/, Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн засаг даргын 2017.07.17-ны өдрийн 14 тоот тодорхойлолт / хх-ийн 134/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 137-138/, Баянхонгор аймаг дахь Сум дудын шүүхийн 64 дугаар шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 139-141/, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 142-147/, шүүгдэгч Б.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 149/, Баянхонгор аймгийн Галуут сумын 04 дүгээр багийн засаг даргын 2017.07.16-ны өдрийн 13 тоот тодорхойлолт / хх-ийн 150/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 151-152/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 153-156/, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 151 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 152-158/, шүүгдэгч Ё.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 171/, Баянхонгор аймгийн Галуут сумын 03 дугаар багийн засаг даргын 2018.01.24-ний өдрийн 1/24 тоот тодорхойлолт / хх-ийн 170/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 173/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 174-179/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.О нь Б.Гтой бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Номгоны үзүүр гэх газраас Ч.Тын эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж бусдад 1200000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч О.О нь Ё.Дтай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг Багийн төвийн чулуун хороо гэх газраас С.Сгийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 500000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.О нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглан 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн нутаг Ханхарын ар гэх газраас Г.Уын эзэзмшлийн 8 тооны адууг хулгайлж, бусдад 3600000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 5300000 төгрөгийг хохирол учруулсан
Шүүгдэгч Б.Г нь О.Отай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Номгоны үзүүр гэх газраас Ч.Тын эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж бусдад 1200000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ё.Д нь О.Отай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг Багийн төвийн чулуун хороо гэх газраас С.Сгийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь
шүүгдэгч О.Оын... Баян-Овоо сумын нутаг Номгоны өвөр гэх газраас Б.Гийн хамтаар 10 гаруй тооны адуу тааралдахаар нь адуун дотроос 3 тооны адуу буюу 2 гүү, 1 даага тасалаад Галуут сумын нутаг нуурын мухар гэдэг газар орхисон...
... Хүрээмарал сум руу алтанд явж байхад нийт 8 тооны адуу таарахаар нь тууж ирээд К.Баатарт өрөндөө 2 тооны гүүг, С.Сд өрөндөө 1 унагатай гүүг өгсөн., үлдсэн 1 тооны адууг тал руу туугаад орхисон...
... би Ё.Дгаас 1 тооны гүүг аваад танихгүй нэг залууд улаан өнгийн мотоциклиор сольсон, уг адууг Ё.Д нь С.С гэх айлаас хулгайлсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 127-129, 207/,
шүүгдэгч Ё.Дгийн...Галуут сумын 4 дүгээр багийн нутагт 1 тооны хүрэн зүсмийн гүү ганцаараа явж байхаар нь гүүг адуундаа нийлүүлэсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 130-131/
шүүгдэгч Б.Гийн ... Баян-Овоо сумын Номгоны үзүүр гэх газарт эзэнгүй 10 гаруй тооны адуу тааралдахаар нь захад байсан 3 адууг туугаад Галуут сумын Нуурын мухар гэх газарт авчирсан... гэх мэдүүлэг / хх-ийн 132-133, 205-206 /
хохирогч Ч.Тын ... адуугаа хурааж ирэхэд манай адуунаас хондон гүү, хээр гүү, хээр даага зэрэг гурав адуу алга болсон байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 54-56, 198 /,
хохирогч С.Сгийн... манай адуунаас хондон зүсмийн, дугуй дотор хас тамгатай нас гүйцсэн бүдүүн гүү алга болсон, О.О, Ё.Д хоёр авснаа хүлээсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 60- 62 /
хохирогч Г.Уын ...Хүрээмарал сумын 1 дүгээр баг "Ханхарын ар" гэх газраас 1 азарга, 6 гүү, 1 унага нийт 8 тооны адуу хулгайд алдагдсан, Галуут сумын “Нарийн жалга” гэх газар хүний адуун дотор хулгайд алдсан 8 тооны адууны 3 тооны гүү нь байсан. …миний алдсан 8 тооны адууг яг бүрэн тоо, зүсээр нь хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг / хх-ийн 68-70/,
иргэний нэхэмжлэгч Б.Батдуламын...О.О нь 2 тооны гүү буюу хээр зүсмийн нас гүйцсэн гүү, хондон зүсмийн нас гүйцсэн гүү тууж ирээд миний өөрийн эзэмшлийнх гээд 1 гүүг 400.000 төгрөгөөр бодож нийт 800.000 төгрөгөөр авсан... гэх мэдүүлэг / хх-ийн 73-74, 75-77/
гэрч Д.Баатарцогтын ... О.О нь 2 тооны хээр, хондон зүсмийн нас гүйсэн бүдүүн гүүг тууж миний эзэмшлийн гүүнүүд байгаа юм гээд би худалдан авахаар болоод 1 гүүг 400000 төгрөгөөр бодож 2 гүүг 800000 төгрөгөөр надад зарсан ...гэх мэдүүлэг / хх-ийн 80-81/
гэрч Т.Ганцоожийн ... орой би адуугаа услаад бэлчээрт нь гаргаад маргааш өглөө нь адуугаа хураахад 3 адуу алга болсон байсан…гэх мэдүүлэг / хх-ийн 82-83 /,
гэрч С.Энхбатын ... 1 тооны зээрд зүсмийн гүү хулгайд алдагдсан. О.О, Ё.Д нар нь манай гүүг хулгайлснаа хүлээн зөвшөөрсөн…гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 98-97 тал/,
Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай тайлан / хх-ийн 100-101, 108-109, 115-116/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Гт, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч О.От холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Харин шүүгдэгч Ё.Д нь О.Отай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг Багийн төвийн чулуун хороо гэх газраас С.Сгийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн 2015 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө үйлдсэн ба гэмт хэргийн ангилал болон үйлдэгдсэн цаг хугацааны хувьд ба 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд мөн хуулийн еөрнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д... үйлдэл , эс үйлдэхгүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно... гэж, мөн хуулийн еөрнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”… гэж, 2-т зааснаар “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан заалтуудыг үндэслэн болгон Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ё.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ё.Дг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг журамлан мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Ё.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д зааснаар ...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна..., түүний үйлдсэн гэмт хэргийг нь уг заалтанд хамруулж хэргийг нэг мөр шийдвэрүүлэх боломжтой байна.
Иймд шүүхээс шүүгдэгч О.Оыг бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах, шүүгдэгч Ё.Дг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах, шүүгдэгч Б.Гийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.О нь Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,мөн Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж,
Шүүгдэгч Б.Г нь Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч О.О, Б.Г нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус дүгнэв.
Харин шүүгдэгч Ё.Д нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Баянхонгор аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны төлбөрийн даалгавраар / 2-р хх-ийн 209-210/ торгох ял биелэгдсэн байна.
Шүүгдэгч О.О, Ё.Д, Б.Г нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд илэрхийлсэн байх тул тэдгээрийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч О.О, Ё.Д, Б.Г нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хүндрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэснийг үндэслэл болгов.
Шүүгдэгч О.Оын үйлдсэн гэмт хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч О.Оын эзэмшлийн мустанг-5 маркийн маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ болох 80000 төгрөг, шүүгдэгч Ё.Дгийн эзэмшлийн морины үнэ болох 500000 төгрөг, шүүгдэгч Б.Гийн эзэмшлийн мустанг-5 маркийн маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ болох 80000 төгрөгийн тус тус шүүгдэгч О.О, Ё.Д, Б.Г нараас гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч О.Оын эзэмшлийн “...гар утас...”-ыг, шүүгдэгч Ё.Дгийн эзэмшлийн “...алаг зүсмийн нэг тооны морь..”-ийг, шүүгдэгч Б.Гийн эзэмшлийн”...хар зүсмийн нэг тооны үхэр...”-ийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэрэгцээний дагуу шүүгдэгч О.О, Ё.Д, Б.Г нарт буцаан олгов.
Шүүгдэгч О.О, Ё.Д, Б.Г нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч О.От, Б.Г нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарт хувьд ногдох хөрөнгөгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан ялыг оногдуулав.
Шүүгдэгч О.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ё.Дд яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Биндэр овогт О.Оыг бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах, шүүгдэгч Галдан тайж овогт Ё.Дг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах, шүүгдэгч Жамц овогт Б.Гийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч О.Оын эд хөрөнгийг хураахгүйгээр хоёр жил, нэг сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Гийг гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг журамлан мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ё.Дгийн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч О.От энэ шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих хөнгөн ял дээр хүнд ял болох 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг дөрвөн жил нэг сарын хугацаагаар тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар шүүгдэгч О.От оногдуулсан дөрвөн жил нэг сарын хугацаагаар хорих ялыг энгийн зэрэглэлтэй нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч О.О, Б.Г, Ё.Д нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т тус тус зааснаар шүүгдэгч О.Оын эзэмшлийн “...гар утас...”-ыг, шүүгдэгч Ё.Дгийн эзэмшлийн “...алаг зүсмийн нэг тооны морь..”-ийг, шүүгдэгч Б.Гийн эзэмшлийн”...хар зүсмийн нэг тооны үхэр...”-ийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу шүүгдэгч . О.О, Ё.Д, Б.Г нар буцаан олгосугай.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч О.Оын эзэмшлийн мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ болох 80000 төгрөг, шүүгдэгч Ё.Дгийн эзэмшлийн морины үнэ болох 500000 төгрөг, шүүгдэгч Б.Гийн эзэмшлийн мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ болох 80000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ё.Д, Б.Г нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч О.От хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тооцсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ё.Д, Б.Г нарт хэрэглэсэн хувийн батлагаар гаргах таслан сэргийх арга хэмжээг, шүүгдэгч О.От хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжэээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА