| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2020/00008/И |
| Дугаар | 311/ШШ2026/00145 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 311/ШШ2026/00145
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ........... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан, ...................... тоот хаягт оршин суух, Ж..............д холбогдох,
Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний дагуу 2,336,316 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн …………. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж............ нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ............ сумын Засаг даргын тамгын газраас Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээ-ний дагуу газар тариалангийн зориулалтаар 4,000,000 (гурван сая) төгрөгийг 0.25 хувийн хүүтэйгээр, 3 жилийн (36 сар) хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээл авсан. Гэвч Ж............ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас ........... сумын Сум хөгжүүлэх санд зээл, зээлийн хүү нийт 2,336,316 төгрөгийн хохирол учирсан байна. Сумдад жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх өргөтгөх, сэргээх ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор сумын төсвөөс олгогдсон бөгөөд зээл олгоход зориулан зарцуулагддаг мөн зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа гэж дүгнэхээр байна. ............сумын Засаг даргаас ..........рт гаргасан хүсэлтэд иргэн Ж.................. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ЗДТГазарт учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж өгнө үү гэжээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, дахь хэсэгт зааснаар Ж.............ээс 2,336,316 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу прокурор төрийн ашиг сонирхлыг хамгаалж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Дээрх хууль тогтоомжид зааснаар Ж........... нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иргэн Ж.............. нь сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 2,336,316 төгрөгийг гаргуулж өгнө үү. ............ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт .......... төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл чөлөөлөгдөхөөр заасан байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.............. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э...............миний бие нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад хүлээн зөвшөөрч байна. Одоогоор өөрийн биеэр очих боломжгүй байгаа тул нэхэмжлэгч талтай тохиролцож тодорхой хугацааны туршид хуваан төлөх хүсэлттэй байна. Хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймгийн .............. нь хариуцагч Ж...............д холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний дагуу 2,336,316 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн .............. нэхэмжилсэн 2,336,316 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ж............. нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн .............. нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Ж..............ийн төлөх 2,336,316 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 52,331 төгрөгийн 50 хувь болох 26,165 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар Завхан аймгийн ............... нэхэмжлэлтэй хариуцагч Ж..............д холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний үүрэгт 2,336,316 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Ж..........нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ............. нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Ж.................ээс 26,165 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ