| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/01029/И |
| Дугаар | 302/ШШ2025/01079 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 302/ШШ2025/01079
| 20251128 | 302/ШШ2025/01079 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, Ш овогт Д.Г
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багшаар, тус сумын 10 жилийн сургуульд 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхдийн асуудал эрхэлсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.З ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагчД.Г ньБ аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багшаар, тус сумын 10 жилийн сургуульд 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхдийн асуудал эрхэлсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хүсэлт гаргагч Д.Г нь 1990 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот дахь Цэцэрлэгийн багшийн сургуулийг цэцэрлэгийн багш мэргэжлээр төгсөж улмаар тус аймаг дахь Ардын боловсролын хэлтэст шилжүүлсэн уг хэлтэс нь Б сумын хүүхдийн цэцэрлэгт хуваарилагдсан бөгөөд тус цэцэрлэгт 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдөр эрхлэгчийн 26-р тушаалаар хүмүүжүүлэгч багшаар томилогдсон билээ. Тус цэцэрлэгт ажиллаж байгаад өөр ажилд шилжих болсон учир 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн эрхлэгчийн 06-р тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн юм.
1.2. Энэ нь хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан боловч тус цэцэрлэгт ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд маань Архивын тасагт шилжиж ирээгүй учир тогтоогдохгүй байна. Мөн тус цэцэрлэгээс ажлаас чөлөөлөгдсөний дараа тус сумын 10 жилийн сургуульд хүүхдийн асуудал эрхэлсэн зохион байгуулагчаар 1994 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн захирлын 29-р тушаалаар томилогдож тухайн оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 36 тоот тушаалаар чөлөөлөгдсөн юм. Энэ тушаалуудын ажилд орсон тушаал Архиваас гарсан боловч чөлөөлсөн тушаал байхгүй байна.
1.3. Иймд Д.Г ы Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багшаар, тус сумын 10 жилийн сургуульд 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхдийн асуудал эрхэлсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсье гэжээ.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээхөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б сумын 10 жилийн сургуулийн 1994 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 29 тоот тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, К.А , Х.Р , Х.А , Ш.Н нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, фото зураг, баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ш.З д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээсБ.Ж долгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.
5.Шүүхийн журмаарБ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12/1199 дугаартай албан бичгээр хүргүүлсэн ХААТР маягтууд, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 413 дугаартай лавлагаа, Б сумын Б сумын хүүхдийн цэцэрлэгийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 43 дугаартай лавлагаа, Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 141 дугаартай лавлагаа, Ш.Н ,К.А нарыг гэрчээр асуусан гэрчийн тэмдэглэл зэргийг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
7.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсхүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч Д.Г ыг ажилд томилсон чөлөөлсөн тушаалыг хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан боловч энэхүү тушаалууд архивын тасагт шилжиж ирээгүй учир тогтоогдохгүй байна. Иймд Д.Г ы Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багшаар, тус сумын 10 жилийн сургуульд 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхдийн асуудал эрхэлсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
8. Хүсэлт гаргагч Д.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
9. Хүсэлт гаргагч Д.Г ньБ аймгийн Б сумын 10 жилийн сургуульд 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхдийн асуудал эрхэлсэн зохион байгуулагчаар ажилласан болохнь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
9.1. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12/1199 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагчийн 1993 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүүхэд З.Д ын төрснийг бүртгэх анкет ХААТР-11 /А/ маягтад 8.эхийн овог, нэр:Дидарханы Г , ажилладаг байгууллага: Б сумын Хүүхдийн цэцэрлэг, эрхэлдэг ажил:багш” гэж бүртгэгдсэн байдал,
9.2. Б аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 413 дугаартай “Хүсэлт гаргагч Д.Г д холбогдох Б сумын 10 жилийн сургуулийн 1994 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 29 тоот, 1994 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 36 тоот тушаалуудыг хуулбарлан хүргүүлэв” гэжээ.
9.3. Б сумын 10 жилийн сургуулийн захирлын 1994 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 29 дугаартай “Түр багш ажиллуулах тухай” тушаалд “Жирэмсний амралт авч байгаа багш Г н оронд Х.Б ийг, Хүүхдийн асуудал эрхэлсэн зохион байгуулагч Д.А ийн оронд Г ийг 04 дүгээр сарын 01-нээс эхлэн түр түр авч ажиллуулсугай” гэж бичигдсэн байдал,
9.4. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1990 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нээлгэсэн 275565 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн дотор талын бичилтийг харахад 8-9 дүгээр хуудаст 6.1994.03.02 Б сумын 10 жилийн сургуульд хүүхдийн асуудал эрхэлсэн зохион байгуулагчаар түр авч ажиллуулав. Захирлын 1994 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 29 тоот тушаалаар” гэж бичигдсэн байдал зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.
10.Хүсэлт гаргагч Д.Г ы Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багшаар, Б аймгийн Б сумын 10 жилийн сургуульд 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхдийн асуудал эрхэлсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь
10.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч Д.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багшаар, Б аймгийн Б сумын 10 жилийн сургуульд 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхдийн асуудал эрхэлсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэс бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул энэхүү хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.2. Б сумын 10 жилийн сургуулийн захирлын 1994 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 29 дугаартай “Түр багш ажиллуулах тухай” тушаалд “Жирэмсний амралт авч байгаа багш Г н оронд Х.Б ийг, Хүүхдийн асуудал эрхэлсэн зохион байгуулагч Д.А ийн оронд Г ийг 04 дүгээр сарын 01-нээс эхлэн түр авч ажиллуулсугай” гэж бичигдсэн байх тул түүнийг Б аймгийн Б сумын 10 жилийн сургуульд 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхдийн асуудал эрхэлсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан гэж үзэх боломжгүй болно.
10.3. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1990 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нээлгэсэн 275565 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн дотор талын бичилтийг үзэхэд 6-7 дугаар хуудаст 4.1990.08.15 Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар авч ажиллуулав. Цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 8-р сарын 16-ны өдрийн 26 тоот тушаалаар гэж, 8-9 дугаар хуудаст 5.1994.03.01 Өөр ажилд шилжих болсон тул ажлаас нь чөлөөлөв. Цэцэрлэгийн эрхлэгчийн 1994 оны 03-р сарын 02-ны өдрийн 06 дугаар тушаалаар” гэж бичигдсэн боловч энэхүү хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй харьцуулан судлах тушаал, цалин хөлсний баримт зэрэг нотлох баримтуудыг хүсэлт гаргагч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул энэхүү хөдөлмөрийн дэвтрийн энэхүү бичилт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.
Мөн энэхүү хөдөлмөрийн дэвтрийн 10-11 дүгээр хуудаст 7. 1994.09.01 үндсэн ажилтан ажилдаа орсон тул ажлаас чөлөөлөв. Б 10 жилийн сургуулийн 1994 оны 09.01-ний өдрийн 36 тоот тушаалаар” гэж бичигдсэн боловч Б аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 413 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б сумын 10 жилийн сургуулийн захирлын 1994 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай “Цалингийн жишиг батлах тухай” тушаалд хүсэлт гаргагчийн нэр дурдагдаагүй байх тул энэхүү тушаалыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
10.4. Б аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 141 дугаартай “Сургуульд бичиг хэргийн архив байдаг боловч 5 жилээс дээш хадгалдаггүй. Сургуулийн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх архивын материалуудыг аймгийн архивд хүлээлгэн өгсөн. Тухайн жилүүдийн архивын лавлагааr аймгийн архивын газраас авах боломжтой. Иймд хүүхдийн асуудал эрхэлсэн зохион байгуулагч Д.Г тай холбоотой цалин хөлс болон тушаалын лавлагааг гаргаж боломжгүй байна. Учир нь сургуулийн архивд тус он жилүүдтэй холбоотой ямар ч материал байхгүй юм” гэжээ.
10.5. 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн БШУ-ы ҮЭ-үүдийн чөлөөт холбооны Б аймаг дахь салбар хорооноос Д.Г д багш нарын баярыг тохиолдуулан баярын бичиг мөнгөн шагналаар шагнав гэсэн боловч энэхүү баярын бичгээр хүсэлт гаргагч Д.Г нь нь Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсан гэж үзэх боломжгүй байна.
10.6. Б аймгийн Б сумын иргэн К.А , Х.Р , Ө сумын иргэн Х.А , Ш.Н нар нь “Хүсэлт гаргагч Д.Г Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт 1990 оноос 1994 он хүртэл хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт гарган өгч, шүүхэд гэрчүүд гэрчийн мэдүүлэг өгсөн боловч гэрчүүд үйл баримтын талаар тодорхой мэдүүлж чадаагүй буюу мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж өгч чадаагүй бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад хөдлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
11. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Д.Г ы Б аймгийн Б сумын 10 жилийн сургуульд 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхдийн асуудал эрхэлсэн зохион байгуулагчаар ажилласанбайдлыг тогтоож, үлдсэн Б аймгийн Б сумын хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүмүүжүүлэгч багшаар, Б аймгийн Б сумын 10 жилийн сургуульд 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхдийн асуудал эрхэлсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Д.Г нь Б аймгийн Б сумын 10 жилийн сургуульд 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүүхдийн асуудал эрхэлсэн зохион байгуулагчаар ажилласан байдлыг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Г ыулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б