Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 311/ШШ2026/00148

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан, ............. баг, .............. гудамж ............тоот хаягт оршин суух,  ...... овогт ..........ын .........ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан, ......... баг, .................оршин суух, .............овогт  .........ийн .............д холбогдох,

15,704,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё............., хариуцагч Р............, нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ё.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024 оны 12 сарын 17-ны өдөр бичгээр, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр амаар байгуулсан мал худалдах худалдан авах гэрээгээр нэг бүр нь 50,000 төгрөгийн үнэтэй 100 ширхэг хурга, мөн нэг бүр нь 55,000 төгрөгийн үнэтэй 46 ширхэг хурганы үнэ болох 7,550,000 төгрөгийг Р...............д шилжүүлсэн. Гэрээгээр тогтоосон хугацаанд малыг өгөөгүй учир 0,5 хувийн алдангийг хугацаа хэтэрсэн 256 хоногт тооцож, нийт 15,704,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Р...............шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Ё................ийн нэхэмжилсэн 15,704,000 төгрөгийг нэхэмжилсэн үүнд Р.............. миний бие 7,550,000 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч байна гэжээ.

Зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: Ё............ би Р..............тай эвлэрлийн гэрээ байгуулж 7,550,000 төгрөг дээр 2,000,000 төгрөг авч мал болон мөнгөөр эвлэрэн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр барагдуулахаар болж тохиролцон гэрээ байгуулж нийт 9,550,000 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ё............. нь хариуцагч Р.............д холбогдуулан 15,704,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхийн өмнө эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, 9,550,000 төгрөгийг өгч авахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж эвлэрсэн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Ё............ийн нэхэмжлэлтэй Р...................д холбогдох 15,704,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд:

“...хариуцагч нь нэхэмжлэгчид 7,550,000 төгрөг дээр 2,000,000 төгрөг өгч, мал болон мөнгөөр эвлэрэн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр барагдуулахаар болж тохиролцон гэрээ байгуулж, нийт 9,550,000 төгрөгийг төлөхөөр эвлэрлээ...” гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,470 төгрөгөөс 68,720 төгрөгийг улсын оролгод хэвээр үлдээж, улсын төсвийн сан буюу 100090000941 тоот данснаас 167,750 төгрөгийг, хариуцагчаас 68,720 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.БАЛЖИННЯМ