Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 311/ШШ2026/00150

 

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

  биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай    

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: ......... хот, ............. дүүрэг,...........тоот хаягт байрлалтай, “....................ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан, .............. баг, .............д оршин суух, Б.............ид холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 377,858.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “.................ит ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

... зээлдэгч Б…………ээс 377,858.86 төгрөг төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.............. нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...“.............. ББСБ” ХХК -ийн нэхэмжлэлтэй Б................ид холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.......... нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “................ ББСБ” ХХК нь хариуцагч  Б..................ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 377,858.86 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б............ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.

Хариуцагч Б.......... нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “..................ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,985.77 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.............ээс 5,992.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 5,992.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт  11,985.77 төгрөгийг нэхэмжлэгч “...........................” ХХК -д олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “....................” ХХК -ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 377,858.86 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.............. нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “............” ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  11,985.77 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б...............ээс 5,985.77 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 5,985.77 төгрөгийг тус тус гаргуулж, нийт  16,614.84 төгрөгийг нэхэмжлэгч “....................” ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

             

ШҮҮГЧ                                Т.БАЛЖИННЯМ