Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 311/ШШ2026/00151

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: ........... хот, ........... дүүрэг ............ хороо, ............... тоот хаягт байрлалтай, “................СБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан, ............. баг, ............................гудамж ... тоот хаягт оршин суух,  Б.................д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 532,161 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “.................” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

... Б...............тай 2024 оны 08 дугаар сарын 27-ний өдөр ............ тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2025 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр 378,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй …………..тоот зээлийн .......банк дахь ............... тоот дансанд зээлдэгч Б................ нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.............. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа ба 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар ………….. тоот зээл 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 378,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 217 хоног/ зээлийн гэрээний 30+хугацаа хэтэрсэн 187+0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 150,381 төгрөг + шимтгэл 3,780 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 150,381 нийт 532,161 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 378,000 төгрөг, нийт хүү 150,381 төгрөг, шимтгэл нийлбэр 3,780 төгрөг бүгд нийлээд 532,161 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ...

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б............ нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... ............. -с хариуцагч Б..................гэрээний үүрэгт 532,161 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 532,161 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “...............” ХХК нь хариуцагч Б...............д  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 532,161 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б............... нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд ирүүлсэн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлтээр тогтоогдож байна.

Хариуцагч Б.............. нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “................-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,614.83 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б..............гаас  8,307 төгрөгийг, төрийн сангийн орлогоос  8.307 төгрөгийг тус тус гаргуулж, нийт  16,614.84 төгрөгийг нэхэмжлэгч “................” ХХК -д олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “................” ХХК -ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 532,161 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б................ нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “................” ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,614.84  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б...............гаас 8,307 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 8,307 төгрөгийг тус тус гаргуулж, нийт  16,614.84 төгрөгийг нэхэмжлэгч “....................” ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                 Т.БАЛЖИННЯМ