Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 302/ШШ2025/01083

 

 

 

 

 

20251128

302/ШШ2025/01083

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б  аймгийн Ө  сумын 6 дугаар багт оршин суух, Ж овогт Н.Н

Хүсэлтийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд М.М ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е  нар оролцов.

 

            Хүсэлт гаргагч Н.Н д шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн боловч Н.Н ээс өөрийг нь оролцуулахгүйгээр эзгүйд хэргийг хэлэлцэхийг мэдэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагчН.Н  ньхариуцагчаар оролцвол зохих этгээд М.М ийг эрэн сурвалжлуулахыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Н.Н  миний бие Ө  сумын төвд "А " захад автомашины дугуй худалдан борлуулах ажил хийдэг. Б  сумын иргэн М.М  гэгч нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр надаас 1 ширхэг нь 650,000 төгрөгийн үнэтэй ачааны машины 2 ширхэг дугуйг 1 сарын хугацаатай зээлээр авч энэ тухай өөрийн гараар баримт бичиж өгсөн юм.Гэвч энэ хугацаанд уг зээлээр авсан дугуйны үнэ 1,300,000 төгрөгөөс 250,000 төгрөгийг өгч үлдэгдэл 1,050,000 төгрөгийг одоо хүртэл буцааж өгөөгүй.Иймд М.М т холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б  аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 1,050,000 төгрөг гаргуулах тухай өргөдөл гаргасан юм.

1.2. Гэтэл Б  аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай" 175 дугаар тэмдэглэлд "М.М  нь Улаанбаатар хотод очиж хөдөлмөр эрхэлж, тэнд амьдарч байгаа тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцох боломжгүй"гэж эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцохоос татгалзсан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал явуулахаас татгалзсан.Хариуцагчтай удаа дараа утсаар холбогдох гэж түүний   дугаартай утсанд залгадаг боловч дуудлагад хариу өгдөггүй юм. Цаашид хариуцагчийн оршин суугаа газрын хаягийг тогтоож, шүүхэд нэхэмжлэл гарган хохирлоо барагдуулж авмаар байна.

1.3. Иймд одоо М.М ийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж түүний хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Б  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2025 оны 09 дүгэр сарын 09-ний өдрийн 175 дугаартай тэмдэглэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн байна.

3. Шүүхийн журмаар Б  аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12/1200дугаартай албан бичгээр ирүүлсэн М.М ийноршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Б  аймгийн Б  сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5.Хүсэлт гаргагч Н.Н нь хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Иргэн М.М  нь зээлээр дугуй авсан ба авсан дугуйны үнэ 1,300,000 төгрөгөөс 250,000 төгрөгийг өгч үлдэгдэл 1,050,000 төгрөгийг одоо хүртэл буцааж өгөөгүй. Миний бие шүүхэд хандахад Б  аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай" 175 дугаар тэмдэглэлд "М.М  нь Улаанбаатар хотод очиж хөдөлмөр эрхэлж, тэнд амьдарч байгаа тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцох боломжгүй" гэж эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцохоос татгалзсан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал явуулахаас татгалзсан. Иймд М.М ийн оршин суугаа хаяг нь тодорхой бус байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэв. 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1.Б  аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай" 175 дугаар тэмдэглэлд "М.М  нь Улаанбаатар хотод очиж хөдөлмөр эрхэлж, тэнд амьдарч байгаа тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцох боломжгүй" гэж эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцохоос татгалзсан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал явуулахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

6.2. Б  аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12/1200 дугаартай албан бичгээр хүргүүлсэн CVL2583000001003529 дугаартай М овогт М.М  /РД: /-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд байнга оршин суугаа газрын хаяг: Б  аймгийн Б  сумын 3 дугаар баг гэжбичигдсэн боловч энэхүү хаягийн бүртгэлд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.М нь энэ хаягтаа оршин суудаггүй болох нь Б  аймгийн Б  сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дугаартай “Тус сумын 3 дугаар багийн иргэн М.М  /РД: / нь тус багт бүртгэлтэй боловч хаягтаа оршин суудаггүй” гэх тодорхойлолт болон Б  аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай" 175 дугаар тэмдэглэлээр тус тус нотлогдож  байна.

7. Хүсэлт гаргагч Н.Н  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1,155.2-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд М.М ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133  дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж тус тус зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх зүйтэй байна.

9. Иймд дээрх баримтуудыг үндэслэн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд М.М ийгшүүхийн журмаар эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагаа явуулахыг Б  аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Н тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Н.Н ий хүсэлтээр, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Молхы овогт М.М  /РД: /-ийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан  Б.М ийгэрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагаа явуулахыг Б  аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Н ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б