| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/01052/И |
| Дугаар | 302/ШШ2025/01028 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 302/ШШ2025/01028
| 20251119 | 302/ШШ2025/01028 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, Секел овогт К ы Д
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч К.Д ньБ аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Иргэн К.Д н Б аймгийн А сумын "Социализмын зам нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сар дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байна.
1.2. Учир нь К.Д н тус нэгдэлд ажиллаж байсан үеийн зарим тушаал, шийдвэр, цалин хөлсний баримтууд тус аймгийн архивын байгууллагаас гарахгүй байгаа тул тэрээр хувь тэнцүүлсэн журмаар өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна.
1.3. Иймд К.Д гийнБ аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсье.
2. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээхөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Х , Д.М , Д.Х нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, малчны мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дэргэдэх улсын тэтгэвэр тогтоох орон тооны бусбайнгын комиссын тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ажил олгогчийн тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, цалингийн тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тэтгэврийн тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Т , Х.Х нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Ж.А ы тодорхойлолт болон Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШШ2024/01009 дугаартай шийдвэрийн хуулбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Я.С эд олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээсБ.Ж долгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.
4.Шүүхийн журмаарБ аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 406 дугаартай албан бичиг, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1149 дугаартай албан бичгээр хүргүүлсэн ХААТР маягтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсхүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч К.Д гийн нэгдэлд ажиллаж байсан үеийн зарим тушаал, шийдвэр, цалин хөлсний баримтууд тус аймгийн архивын байгууллагаас гарахгүй байгаа тул тэрээр хувь тэнцүүлсэн журмаар өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. Иймд түүний Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
7. Хүсэлт гаргагч К.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
8. Хүсэлт гаргагч К.Д ньБ аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажилласан болохнь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
8.1. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1149 дугаартай албан бичгээр хүргүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1 (А) маягтад “14-д ажилладаг байгууллага гэдэгт: А цех:чанарын бригад нэгдэл; эрхэлдэг ажил гэдэгт: нормчин, бүртгэгдсэн он, сар, өдөр: 1988.06.22” гэж, хүсэлт гаргагчийн 1991 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүүхэд Д.Х ийн төрснийг бүртгэх анкет ХААТР-11 /А/ маягтад 11.эцгийн овог, нэр: К Д , ажилладаг байгууллага: Ац нэгдэл, эрхэлдэг ажил: нормчин” гэж,
8.2. Б аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 406 дугаартай албан бичгээр “Хүсэлт гаргагч К.Д д холбогдох аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны баримтаас А сумын Социализм зам нэгдлийн гишүүдэд олгосон малын жагсаалтыг хуулбарлан хүргүүлэв” гэх лавлагаа хүргүүлсэн байх ба А сумын Социализмын зам нэгдлийн ХОЭБ-ийн цэнхэр тасалбараар баталгаажуулсан хөрөнгө гэх баримтыг 205 дугаарт Д , бүгд:4, тэмээ:0, адуу:0, үхэр:1, хонь:3, ямаа:0” гэж бичигдсэн байдал,
8.3. Нотариатаар баталгаажуулж ирүүлсэн 1995 оны 03 дугаар сарын 10-ны өдөр А сумын Социализмын зам нэгдлийн К овогтой Д гийн цалингийн тодорхойлолтод “1986 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сар дуусталх хугацааны ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилтүүд авагдсан байна.
8.4. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1981 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтэрт овог: К, нэр: Д, төрсөн он: 1962, 8 сар 01 гэж, нэгдлийн даргын гарын үсэггүй, тамгатай байх ба дотор талын бичилтийг харахад 11-15 дугаар хуудаст 1986 оны 01 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сар дуусталх хугацааны ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилтүүд авагдсан байх ба энэхүү бичилт нь дээрх Нотариатаар баталгаажуулж ирүүлсэн цалингийн тодорхойлолтод авагдсан бичилтээр тохирч байгаа байдал,
8.5. Б аймгийн А сумын Х.Х , Х.Т , Ө сумын иргэн Ж.А нарын “Хүсэлт гаргагч К.Д нь Б аймгийн А сумын Социализм зам нэгдэлд нормчноор ажиллаж байсан нь үнэн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.
9. Хүсэлт гаргагч К.Д гийнБ аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыгтогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь
9.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч К.Д болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэсбусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул энэхүү хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.2. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1981 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй харьцуулан судлах тушаал, цалин хөлсний баримт зэрэг нотлох баримтуудыг хүсэлт гаргагч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул уг хөдөлмөрийн дэвтрийн 6-10 дугаар хуудаст авагдсан цалин хөлсний баримтуудын бичилт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.
9.3. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн А сумын Социализмын зам нэгдлийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд гарын үсэг зурагдаагүй, мөн даргын 1981 /засвартай/ оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 09 /засвартай/ “Ажилд авах тухай” тушаал нь засвартай, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШШ2024/01009 дугаартай шийдвэр нь хуулбар байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
9.4. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1149 дугаартай албан бичгээр хүргүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1 (А) маягтад ажилд орсон он: 1982 гэж бичигдсэн боловч бүртгэгдсэн он, сар, өдөр: 1988.06.22 гэж бичигдсэн байх тул түүнийг 1982 онд ажилд орсон гэж үзэх бусад хөдлөнгийн нотлох баримт байхгүй байна.
10. Хүсэлт гаргагч К.Д гийн 0780253 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 0211000006 дугаартай Баталгаажилтын хуудсаар иргэн /даатгуулагч/ Секел овогт К ы Д нь “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 4 жил, 0 сар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Иргэн/даатгуулагч/-ийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн байна
11. Хүсэлт гаргагч Б.А нь мал маллах арга ухааныг эзэмшсэн тул 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Үйлдвэр, Хөдөө аж ахуйн Сайд, Хөдөлмөрийн сайдын гарын үсэгтэй, 020200237 дугаартай малчны тамгатай, малчин мэргэжлийн үнэмлэх олгосон байна.
12. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч К.Д гийнБ аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажилласанбайдлыг тогтоож, үлдсэн Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Секел овогт К ы Д нь Б аймгийн А сумын Социализмын зам нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажилласан байдлыг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч К.Д гийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б