| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00825/И |
| Дугаар | 302/ШШ2025/00989 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 302/ШШ2025/00989
| 20251112 | 302/ШШ2025/00989 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, А овогт Б.Д
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Б сумын Салтанат нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал нормчноор, Б аймгийн Б сумын Ахуй үйлчилгээний төвд 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны машинист буюу галчаар, Б аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Б сум дахь салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал машинист, тракторчноор, Хилийн цэргийн 0165 дугаар ангид 1994 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Д ньБ аймгийн Б сумын Салтанат нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал нормчноор, Б аймгийн Б сумын Ахуй үйлчилгээний төвд 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны машинист буюу галчаар, Б аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Б сум дахь салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал машинист, тракторчноор, Хилийн цэргийн 0165 дугаар ангид 1994 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хүсэлт гаргагч Б.Д нь 3 жилийн хугацаатай цэргийн албаа хааж ирсний дараа Б аймгийн Б сумын Салтанат нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал нормчноор, Б аймгийн Б сумын Ахуй үйлчилгээний төвд 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны машинист буюу галчаар, Б аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Б сум дахь салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал машинист, тракторчноор, Хилийн цэргийн 0165 дугаар ангид 1994 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан. Тэрээр тэтгэвэр тогтоолгохоор аймгийн Нийгмийн даатгалын газарт хандахад зарим материалууд дутуу гэсэн үндэслэлээр ажилласан жилээ шүүхээр тогтоолгох чиглэл өгсний дагуу шүүхэд хандаж байна.
1.2. Иймд Б.Д ын Б аймгийн Б сумын Салтанат нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал нормчноор, Б аймгийн Б сумын Ахуй үйлчилгээний төвд 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны машинист буюу галчаар, Б аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Б сум дахь салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал машинист, тракторчноор, Хилийн цэргийн 0165 дугаар ангид 1994 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хүсэлт байхгүй. 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлага тодруулсан байгаа. Энэ дээр мал маллаж, малчин байсан гэх ойлголт байхгүй. Хөдөлмөрийн дэвтэр болон нэгдэлд ажиллаж байсан талаарх баримтыг эх хувиар гаргаж өгч байна. Эдгээр нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлж өгсөн байгаа гэв.
3. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1306 дугаартай Архивын лавлагаагаар хүргүүлсэн Б.Д ын 1996, 2001 оны малын тооны хүснэгт, 1995, 1996, 2001 онуудын мал тооллогын баримтуудын хуулбар, Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1295 дугаартай Архивын лавлагаагаар хүргүүлсэн Б.Д ын 2000, 2002, 2003, 2005, 2006, 2009, 2010, 2016, 2018, 2019 оны малын тооны хүснэгт, 2002, 2003, 2005, 2006, 2009, 2010, 2016, 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 оны мал тооллогын баримтуудын хуулбар, хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, цэргийн батлахын хуулбар, С.Карменхан, З.Хайдархан, Х.Бахыт нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны Сумын аварга малчны өргөмжлөл, малчин мэргэжлийн үнэмлэх, Б аймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаартай тодорхойлолт, Б аймгийн Б сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаартай тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Б.Д ын хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаанууд, иргэний үнэмлэхийн лавлагаа, Я.С эд олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээсБ.Ж долгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.
5.Шүүхийн журмаарБ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1153 дугаартай албан бичгээр хүргүүлсэн ХААТР маягтууд, Б аймгийн архивын хэлтсээс Б сумын Салтанатнэгдлийн даргын 1988 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 44 тоот тушаал, 1987-1988 онуудын цалин хөлсний баримт, Б аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 116 тоот тушаалуудыгшүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
7.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсхүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч ажилласан жилийнхээ материалаа бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгохоор аймгийн Нийгмийн даатгалын газарт хандахад материал дутуу гэх үндэслэлээр ажилласан жилээ шүүхээр тогтоолгох чиглэл өгсний дагуу шүүхэд хандаж байна. Иймд Б аймгийн Б сумын Салтанат нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал нормчноор, Б аймгийн Б сумын Ахуй үйлчилгээний төвд 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухнымашиист буюу галчаар, Б аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Б сум дахь салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал машинист, тракторчноор, Хилийн цэргийн 0165 дугаар ангид 1994 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
8. Хүсэлт гаргагч Б.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
9. Хүсэлт гаргагч Б.Д ньБ аймгийн Б сумын Салтанат нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажилласан болохнь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
9.1.Тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1147 дугаартай албан бичгээр Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтсээс тус архивын хуулбар үнэн тэмдэг дарж хүргүүлсэн Б сумын Салтанат нэгдлийн даргын 1988 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 44 дүгээр тушаалаар Б.Д ыг тус нэгдлийн тракторчины үүрэгт ажлаас 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн байна.
9.2. Б сумын Салтанат нэгдлийн 70 дугаар дансны түүврээс хүсэлт гаргагч Б.Д ын1987 оны 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12 дугаар саруудын, 1988 оны 1,2,3,4,5,6 дугаар саруудын ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилтүүд авагдсан байна.
9.3. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12/1153 дугаартай албан бичгээр хүргүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1 (А) маягтад “14-д ажилладаг байгууллага гэдэгт: Салтанат нэгдэл; ажилд орсон гэдэгт: 1987 он; эрхэлдэг ажил гэдэгт: нормчин, бүртгэгдсэн он, сар, өдөр: 1988.06.02 гэжбүртгэсэн байна.
9.4.Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн доторх талын бичилтийг харахадБ аймаг Б сум Салтанат нэгдэл, овог: Бөхчулуун, нэр: Даваажав гэж бичигдсэн байх ба уг дэвтрийн 2-3 дугаар хуудаст “1.1987.01.09туслах бригадын нормчноор авч ажиллуулав Нэгдлийн даргын 1987.01.09 №03 тоот тушаал гэж, 2.1988.05.15 нормчны үүрэгт ажлаас чөлөөлж сумын Н.А.А.Ү-ний төвийн мэдэлд шилжүүлэв, нэгдлийн даргын 1988.05.10. №34 тушаал гэж бичигдсэн, мөн 12 дугаар хуудаст 1987 оны 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12 дугаар саруудынажилласан хоног, авсан хөлсний талаархбичигдсэн байдал зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.
10. Хүсэлт гаргагч Б.Д ын Б аймгийн Б сумын Ахуй үйлчилгээний төвд 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны машинист буюу галчаар, Б аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Б сум дахь салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал машинист, тракторчноор, Хилийн цэргийн 0165 дугаар ангид 1994 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыгтогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь
10.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч Б.Д болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Б аймгийн Б сумын Ахуй үйлчилгээний төвд 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны машинист буюу галчаар, Б аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Б сум дахь салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал машинист, тракторчноор, Хилийн цэргийн 0165 дугаар ангид 1994 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн цэсбусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул энэхүү хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.2. Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №301965 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй харьцуулан судлах тушаал, цалин хөлсний баримт зэрэг нотлох баримтуудыг хүсэлт гаргагч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул уг хөдөлмөрийн дэвтэр нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.
10.3. Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 391 дүгээр албан бичгээр хүргүүлсэн Б аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 116 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын 15 дугаарт Даваажав гэж бичигдсэн боловч түүний овог бичигдээгүй тул энэхүү Даваажав гэж бичигдсэнийг хүсэлт гаргагч Б.Д гэж үзэх боломжгүй байна.
11. Хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1306 дугаартай Архивын лавлагаагаар хүргүүлсэн Б.Д ын 1996, 2001 оны малын тооны хүснэгт, 1995, 1996, 2001 онуудын мал тооллогын баримтуудын хуулбар, Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1295 дугаартай Архивын лавлагаагаар хүргүүлсэн Б.Д ын 2000, 2002, 2003, 2005, 2006, 2009, 2010, 2016, 2018, 2019 оны малын тооны хүснэгт, 2002, 2003, 2005, 2006, 2009, 2010, 2016, 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 оны мал тооллогын баримтуудын хуулбар, 2019 оны Сумын аварга малчны өргөмжлөл, малчин мэргэжлийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Б.Д ын хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар зэрэг баримтууд цаг хугацааны хувьд энэхүү хүсэлтийг шаардлагад хамаарахгүй нотлох баримтууд байна гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно.
12. Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч Б.Д ын Б аймгийн Б сумын Салтанат нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажилласанбайдлыг тогтоож, үлдсэн Б аймгийн Б сумын Ахуй үйлчилгээний төвд 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал уурын зуухны машинист буюу галчаар, Б аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Б сум дахь салбарт 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал машинист, тракторчноор, Хилийн цэргийн 0165 дугаар ангид 1994 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А овогт Б.Д нь Б аймгийн Б сумын Салтанат нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажилласан байдлыг тогтоож, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Д ынулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б